Хамас бүлэглэл Израилиас барьцааны бүх хүний жагсаалтыг гаргаж өгөхийг хүсчээ. Ингэхдээ гадаад, дотоодын иргэн, үхсэн, амьдаас нь үл хамааран жагсаалт гаргаж өгөхийг хүссэн байна. Үүнтэй холбогдуулан Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар Даваа гаригт мэдээлэл өгөхдөө "Израиль барьцааны хүмүүсийн наймааг өөдрөгөөр харж байна. Барьцааны 100 орчим хүнийг буцаах шууд бус хэлэлцээ хийгдэж байна. Итгэлтэй байхад арай эрт ч гэлээ хэтийн төлөв сайжирсан. Бид өмнөхөөсөө илүү өөдрөг байна. Барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээр хийгээгүй цагт Газад гал зогсохгүй" гэжээ.
Мөн өдөр ерөнхий сайд Беньямин Нетаньяху ч энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадын засаглал нуран унасны дараа Хамас бүлэглэлийн тусгаарлалт нэмэгдэж байгаа нь барьцааны хүмүүсийг суллах үүд хаалгыг нээж өгч магадгүй. Гэхдээ амжилтад хүрнэ гэж хэлэхэд арай эрт байна" гэжээ.
Барьцааны хүмүүсийн ар гэр Ням гаригт Нетаньяхутай уулзжээ. Энэ уулзалтын дараа тэд харьцангуй өөдрөг байр суурь илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад, Израилийн армийн агаарын цохилт Газын зурваст Даваа гаригт ч үргэлжилсэн. Тэд анклавын хойд захад орших Жабалиа хуарангийн ойролцоо цохилт өгснөөр дор хаяж дөрвөн хүн амь үрэгджээ. Мөн Египеттэй хиллэдэг Рафах хотод аврах багийнхан Израилийн агаарын дайралтад өртөн амь үрэгдсэн 11 палестин хүний цогцсыг гаргаж авсан байна.
Нэргүй 2024-12-10 202.9.46.110
Нөгөө фашизм а******н гээд бичдэг хүмүүс юу бодож байна. Израйль жил орчмын хугацаанд 47000 мянган энгийн иргэдийн аминд хүрлээ. 17500 хүүхэд.
Б 2024-12-10 202.131.225.197
ИЗРАЙЛИЙГ БАРАХ АМЬТАН ТЭР ХАВИАР АЛГА ДАА. ХЭН БАЯН БАЙНА, ТЭР ДАЙНД ЯЛНА, ХЭН ТЕХНОЛОГИО ХӨГЖҮҮЛНЭ, ТЭР ДАЙНД ЯЛНА, ХЭН АРДЧИЛСАН СИСТЕМТЭЙ БАЙНА, ТЭР ЯЛАХ НЬ ДАМЖИГГҮЙ. АРДЧИЛАЛД ТАЛАРХАЯ.