"Тавантолгой түлш" компани шалгалтад бүдэрч, Зөрчлийн хэрэг нээжээ

"Тавантолгой түлш" компани шалгалтад бүдэрч, Зөрчлийн хэрэг нээжээ

"Тавантолгой түлш" компани шалгалтад бүдэрч, Зөрчлийн хэрэг нээжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн , Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрснөөс дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлээд байна.

Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.

Мөн дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн Цагдаагийн албанд шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.107

Улс үндэстний эсрэг гиноцит үйлдсэн хэргээр цаацаар ав муу лаларуудыг

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.40.67

Улсын төсв 20 их наядыг хасж уул уурхай орлго ард түмний баялагыг ард түмнд олгдиймаа үмхий манж х***а зулбасгуудруу чиглсн хулгайг тасд 34 жил үмхий манж х***а лаларуудруу бүх юмыг чиглж бузр цөлмсн. Хулгайч манж х***а лаларуудыг л***р болго.

Avatar

з 2024-12-10 202.126.89.186

юу шалгахаа мэдэж байгаа гэж найдъя

Avatar

Нэргүй 2024-12-10 202.126.91.192

zvgeer ene horoo bolii baigaliin tsewer nvvrsee tvlii naad horiigchin tvlehleer hawhlagaa haahgui bol dulaanaa hurdan aldana oir oir tvlehleer utaa ihseh in araguish dee eswel dulaanaa aldahgui geed hawhlagaa haachihlaar vhchihgeed yaah estoi ym be tvhii nvvrs tvleh sonfoltoi bh estoi bizdee was yman deer

Avatar

Мс хаммер 2024-12-10 66.181.176.130

ПОРНО ГАНБАА ГЭЭД АНХНЫ ЗАХИРАЛЫГ НЬ ШАЛГАВАЛ ИХ НО ГАРНА ДАА

Avatar

зочин 2024-12-10 124.158.104.8

цэвэр агаараар амьсгалах боломж олгооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж