УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг /2024.11.21/-нл эцэслэн баталсан нь 27 жилийн турш гацаад байсан ураны төслийг урагшлуулах чухал хөшүүрэг болоод байна. Угтаа уран монголчуудын хувьд шинэ нэр томьёо, шинэ содон ойлголт байхаа болиод удсан. Монгол Улс 1948 оноос ураны судалгааг эхлүүлсэн түүхтэй. Улмаар 1997 онд хуучин нэрээр Кожеговь ХХК (Орано Майнинг компанийн охин компани) Монгол Улсад геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү 2006 онд 7000 гаруй тонны нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тонны нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10-т багтаж байна. Ашигт малтмал гэдэг ашигтай үед нь буюу дэлхийн зах зээл дээр үнэд хүрч байгаа үед нь олборлож, боловсруулж, экспортлохын нэр. Түүнээс биш алтан дээр суусан гуйлгачингийн үлгэрээр хав дараад хэвтчихвэл “Хорин шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэж халагладаг шиг зүйл ч болж мэднэ.
Монгол Улсын экспортын голллох түүхий эд болох түүхий нүүрсний хэрэглээнээс дэлхий нийтээрээ татгалзахын сацуу, нүүрсний хэрэглээгээ жилээс жилд бууруулах амлалт өгч, үүрэг хүлээж байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ буурсаар байгаа нь гашуун үнэн юм.
Ийнхүү дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчөлтөд санаа зовниж нүүрстөрөгчийн хийн хэмжээгээ бууруулахыг зорьж байна. Тиймээс нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний хэрэглээнд шилжиж байгаа энэ үед цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэж байгаа эрэлтэд тулгуурлаж дэлхий дээрх цөмийн эрчим хүчний станцын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг одоогоор ажиллаж байгаа 445 цөмийн реактор хангаж, шинээр 54 реактор баригдаж байгаа гэх тооцоо гарчээ. Олон улсын цөмийн энергийн агентлагийн “Улаан ном-2020”-д дэлхийн ураны эрэлт хэрэгцээ өнөөдөр 60 мянга тонн байгаа бол 2040 он гэхэд 100 мянган тоннд хүрч 67 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар дурджээ.
Товчхондоо, дэлхийд нөөцийн хэмжээгээрээ 10-т багтсан, Монгол Улсын уул уурхайн экспортын шинэ түүх, үүц болох ураны үнэ цэн ойрын жилүүдэд эрчимтэй өсөх эерэг хүлээлт эндээс харагдаж байна.
БАЙРАНДАА ҮЛДЭХ ҮҮ, БАЯЛГАА АШИГЛАХ УУ?
"Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг ардын сайхан үг бий. Бид өнгөрсөн хугацаанд ураны талаар эерэг болон сөрөг хангалттай олон таамаг дэвшүүлсэн. Уран бол монголчуудын хувьд эмзэг сэдэв байсан. Уран гэхээр мал амьтан хордож үхдэг, хэдэн толгойтой төл төрүүлдэг, хүн байгалийг хордуулдаг цацраг идэвхтэй бодисоор төсөөлдөг цаг одоо ард үлдсэн гэж итгэж байна. Угтаа орчин үеийн шинжлэх ухаанд суурилж уран хайж эхэлсэн он цагаас тоолбол 78 жил, "Орано Майнинг" компанийн охин компани "Бадрах энержи" албан ёсоор орж ирж геологийн хайгуул хийснээс хойш 27 жилийн хугацаанд олон удаагийн тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэн шинжлэх ухаанаар нотлогдож батлагдсан мэдээллийн олон бааз суурь бий болчихоод байна.
Ийм үед уран олборловол 2 толгойтой хонь, ямаа төрөх, хүн мал үй олноороо устаж үгүй болох мэтийн уран сайханчилсан үлгэр домог, цуу ярианд итгэх нь ХХI зууны соёлт хүнээс гарч боломгүй хоцрогдсон үг, үйлдэл болсон талаар сануулах нь илүүц биз.
Монголчууд бид ямартай ч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны ннөц арвинтай гэдгээ мэдээд авсан. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Тэгвэл энэ нөөцөө баялгаа жинхэнэ ашигт малтмал болгож чадах эсэх чухал шийдлийн гараан дээр өнөөдөр бид зогсож байна.
"Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хийж, газар доор уусган олборлох технологиор шар нунтаг бүхий байгалийн 10 гаруй тонн шар нунтаг одоогоор үйлдвэрлээд байна.
Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны осол гэмтэл гаргалгүй ажиллан, орон нутгийн иргэдээс бүрдсэн туршилтын баг газар доор уусган олборлох технологийг аюулгүй ашиглаж үйлдвэрлэлийн туршилт амжилттай өндөрлөсөн үр дүнтэй байна. Газар доорх уусган олборлох арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бөгөөд дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг арга аж. Мөн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай. Дэлхий дээрх нийт ураны 60 гаруй хувийг газар доор уусгах технологиор олборлож байна. Өөрөөр хэлбэл, ураныг газар доор уусган олборлох технологи Монголчуудын хувьд шинэ нөү хау мөн боловч дэлхийн улс орнуудын хувьд туршигдсан, батлагдсан, нотлогдсон шалгарсан арга юм. Уран олборлолтоор тэргүүлэгч "Орано Майнинг" компанийн хувьд дэлхийн олон улсад уран үйлдвэрлэсэн 70 жилийн туршлагатай. Дэлхийн хамгийн том газар доор уусган олборлох /ГДУО/ ураны уурхайн нэг болох Казахстан улсад дээрх аргаар олборлолт явуулж байгаа бөгөөд уг технологиор мэргэшсэн гэж товчхондоо дүгнэж болох юм. Ураны салбар руу Монгол Улстай ижил гараанаас гарсан Казахстан улс өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Угтаа биднээс хөгжлөөрөө хол тасарсан. Дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг дангаараа нийлүүлж чадаж байгаа тус улсын дараагийн амбиц атомын цахилгаан станцтай болох. Атомын цахилгаан станц барих талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулахад нийт иргэдийнх нь 71 хувь дэмжээд байна. Гэтэл бид бахь байрандаа байсаар л…
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГЭЭ ЭНЭ ОНДОО БАГТАЖ ҮЗЭГЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Монгол Улс байгалийн баялагаа түүхийгээр нь биш аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээх, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох алс хэтийн зорилготой. Зарим улстөрчдийн амны уншлага, уриа лоозон мэт болсон энэхүү зорилт өнөөдөр эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь хамгийн сүүлийн жишээ болж байна. Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасаны нэг нь ураныг газар доор уусган олборлох Монгол-Францын хамтарсан "Зөөвч овоо" төсөл юм. УИХ, Засгийн газраас Монгол-Францын Засгийн газрын хамтарсан уг төслийг урагшуулах алхамуудаа бага багаар хийсээр байна.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид нөөцөө топорхойлж, үйлдвэрлэлийн аргаа туршилтаар баяжуулчихаад байна. Монгол Улсын Засгийн газар Францын “Орано” групптэй хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалтын гэрээгээ энэ ондоо багтаж үзэглэхийг зорьж байна.
Үндсэндээ Улаанбадрах суманд уран олборлолтын зөвшөөрөл авсан “Бадрах Энержи” компанийн 34 хувийг 100 хувь Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Орано майнинг” групп эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” группийн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, энэ сарын сүүлчээр УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах зорилготой ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд ойрын хугцааанд гарын үсэг зурвал 2025-2028 онд барилга, байгууламж дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийж, 2028-оноос олборлолтоо эхлүүлэх эхний дүр зураг тодорхой болсон. Олборлолт эхэлсэн цагаасаа хойш 30 жил үргэлжлэх бөгөөд олборлолтын дараах нөхөн сэргээлт болон түүний дахин төлөвлөлтийг 10 гаруй жилийн хугацаанд хийж, урт хугацааны байгаль орчны хяналтыг гүйцэтгэх юм.
ФРАНЦЫН ТАЛ ТӨСӨЛ ЭХЭЛСНЭЭС ДУУСАХ ХҮРТЭЛ ГАРАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАРИУЦНА
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо урих, өмнөх алдаагаа давтахгүй байх талаар удаа дараа ам гарсан. Тийм учраас хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг, тэднийг гомдоодог, хууль шүүхийн байгууллагаар хэлэлцдэг маргаан шийдвэрлэлтийн хугацааг богиносгох гэх мэт олон өөрчлөлт хийхэд анхаарч ажиллаж байна. Угтаа "Оюутолгой" төслөөс өөр гадны гэх тодотголтой томоохон хөрөнгө оруулагч 15 жилийн турш Монголд хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй. Ийм үед гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд хэрэгжих нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болох юм. Энэ мэтээр уг хөрөнгө оруулалтын гэрээнээс хүлээх үр дүн, хүртэх үр өгөөж олон бий.
Наанадаж Монгол Улсын төр засгаас энэхүү гэрээг үзэглэснээр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй буюу эдийн засгийн ямар нэгэн эрсдэл байхгүй. Францын тал дангаараа төсөл эхэлснээс дуусах хүртэл гарах хөрөнгө оруулалтыг хариуцах юм.
Цаашлаад үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашиг хүртэх юм. Одоогийн байдлаар “Бадрах энержи” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2022 оны байдлаар 3.5 тэрбум төгрөг төлсөн бөгөөд Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. "Бадрах энержи" компани 100 гаруй ажилтантайгаас 96 хувь нь Монгол Улсын иргэд байгаа бол, тус компанид бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдийн 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй компаниуд эзэлдэг байна. Угтаа 2028 оноос төслийн үндсэн олборлолт хийгдвэл нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гараад байна. "Зөөвч овоо" төслийн үндсэн олборлолтын хугацаанд улс, орон нутгийн төсөвт 3-4 тэрбум ам.долларын татвар төлөх аж.
Монгол Улс 2024-2025 оны шинэ оны зааг дээр уул уурхайн салбар тэр дундаа ураны салбарт түүхийн бас нэгэн шинэ хуудас эхлүүлэх хүлээлттэй байна. Ямартай ч монголчуудын аманд шар тос орчихоод байна. Харин түүнийг хэлээрээ түлхэх эсэхийг харах л үлдлээ.
Зочин 2024-12-10 1.221.12.53
Уран бол шар тос гээд дэмжээд реклам хийгнэд одоо л ашиглахгүй, ухахгүй бол болхоо байлаа гээд суртачилгаа хийгээд дэмжээд байгаад хүмүүс наад уранаа амандаа хийгээд идэж үзүүлнэ үү. тэгвэл 2 гараа өргөөд дэмжье
DR. MANIPAL 2024-12-10 105.112.217.11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,
Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжил
Нэргүй 2024-12-10 202.126.88.193
ОюуТолгойг цагтаа бас ингэж рекламлаж байлаа. Үнэн хэрэнтээ юу ч олж долоогоогүй, бөөн өр. Хаширдаггүй ард түмэн дээ.
Зочин 2024-12-10 202.126.89.240
казахстан уран олборлолтоор дээгүүрт ордог ч атомын цахилгаан станцын төвшинд ураныг боловсрууллаа чаддаггүй . Тийм боломж ч байдаггүй .зүгээр түүхийэд бэлтгэгч манайхыг тэдний өрөөсөн дугуй л болгох сонирхол явж бна. Шал худлаа Францыг магтаж бна .Францууд Африкаас хөөгдсөн. Сүүлд Нигэрээс хөөгдсөн 20 $ долларын орлого ураныг авдаг байсан .Нигэр чүүд 200$ – оор зардаг болсон тэгээд тэнүүчилж яваа юм Хэн амь насаараа дэнчин тавьж хохирох вэ
Иргэн 2024-12-10 202.179.26.26
Яг гэрээ хийж харагдаач! Үлдэх үр хүүхэд, эх орныхоо төлөө харин ч алалцах байлгүй өдөөд байгаарай….
Шагдар 2024-12-10 202.55.188.93
хутцдаг Гийчий
Лондон зураач 2024-12-10 90.212.131.42
Одоо тэр муусайн Оросын тавиулуудын үгийг сонсохгүй шууд эхлээрэй. Тэдний амыг барих хэрэгтэй…
Бойка Радев 2024-12-10 103.212.118.237
Их л хоорондоо авцалдаагүй гадныханд уранаа олзворлуулахыг зөвтгөж бичсэн юм байна.Ер нь ирээдүйд хэрэг болохгүй өөрсдөө олзворлож чадахгүй одоо л гадныханд олзворлуулж хэдэн төгрөг олох нь хамгийн гол зорилгоо болгож бичсэн байх юм.Хөрөнгө оруулалтын гэрээгээ ирэх онд хийнэ одоогийн зардлыг франц гаргаж байгаа гэх мэтээр нэг л нууж байгаа өнгө аясаар бичсэн байх юм.Энэ монголчуудад ч нэг их хүртээлтэй юм биш хэдхэн албан тушаалтан гадаадын нэг компани хоорондын хуйвалдаан маягаар дуусах биз дэ
Нэргүй 2024-12-10 103.57.94.88
Тэр шар тос чинь арай хортой юм биш биз?!
Нэргүй 2024-12-10 202.9.46.227
битгий ш** х***а яшка зайлаарай Монголоос
Zochin 2024-12-10 103.140.10.212
Уран ашиглуулахгүй гэж 2 хөрш маань их үзэж байнаа Манай үхэрүүд даан ч дээ гэмээр д байх юм Ийм их орктой юмуу Уранаа ч ухаад атомын станцаа хурдан баримаар өайна Монгол хүн чалахгүй гэж битгий мөөрөлдөөрөй дөө
Зочин 2024-12-10 202.179.26.26
Хортойг мэдээд өдий хүртэл өвөг дээдэс ухаагүй юм. Чинии хүүхэд чинь 4 толгойтой, 8 хөлтэй гарвал зүгээрүү хөлдүү толгой жоохон гэсээ
Б 2024-12-10 202.55.191.130
ХААНА ТЭГЖ 4-Н ТОЛГОЙТОЙ 8-Н ХӨЛТЭЙ ХҮҮХЭД ХАРСАН НО ВШ ВЭ ЧИ? УРАН ОЛБОРЛОДОГ ЭКСПОРТОЛДОГ ЗӨНДӨӨ Л ОРОН БАЙНА, ЧИ ХАРИН НОМ УНШ ХОЁР ХӨЛТЭЙ МАЛ.
Нэргүй 2024-12-10 202.126.88.193
Чи уран гаргаж эхлээгүй бхад л салаа толгойтой болчихож. Гаргаж эхлэхэд юц болох вэ?
Нэргүй 2024-12-10 202.9.47.27
Уран, газрын ховор элемент гээд бүх уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг бид ашиглаж, хөгжих ёстой. Өнөөдөр Монгол улс, түүний 3 сая иргэд ямар мөнгөөр амьдарч байгаагаа мэдэхгүй байна. Таны цалингийн 85% нь зэс, алт, нүүрсний экспортлож зарсан мөнгөнөөс бүтдэг. Таны цалинг нэмэгдүүлье гэвэл Монгол улс бүр их уул уурхайн бүтээгдэхүүн гадаад руу зарах ёстой… Уул уурхайн бүтээгдэхүүнийг ухуулахгүй, хадгалья гэсэн бүх хүмүүс гадаадын тагнуулууд байх гэж боддог, тэдэнд зориулж хадгалдаг байх
Зочин 2024-12-10 202.126.88.193
Чи л баялаг зарж ганцаараа цуслаж цадахаа мэддэггүй амьдардаг бирд. Бусад хүмүүс гараа хөдөлгөж юм хийж тэрнийгээрээ амьдардаг. Жирийн малчиныг хар. Газар ухахгүйгээр ард түмэндээ баялаг бүтээж байна. Мал махаа хордуулчихаад чи уранаа идэх үү? Усаа хордуулчихаад чи шингэрүүсэн нүүрсээ уух уу? Агаараараа дүүрэн хор цацчихаад хиртэй мөнгөө хийжүүлж амьсгалах уу? Чи ер нь ганц дугуй гамбир хийж чадах уу? Чиний аав ээжийг х****л идэг, чөтгөр аваг. Хүүхэд гаргасым бол бандааж угаахыг ч зааж өгөөгүй.
Нэргүй 2024-12-10 122.201.23.83
Дарга нарын аманд орсон шар тос.
Нэргүй 2024-12-10 202.131.234.123
ОТ-г зогсоож ашигаа нэхэж үзэх ёстой.
Зочин 2024-12-10 202.131.226.197
34 ХУВЬ ЭЗЭМШИХ ХЭРЭГГҮЙ ОЮУ ТОЛГОЙН АРААС ОРНО
ШУУД 50 ХУВИЙН АШИГИЙГ АВАХ ХЭРЭГТЭЙ ҮГҮЙ БОЛ ХӨӨЖ ЯВУУЛ
50 % мөрөөдөгч,ид 2024-12-10 202.179.26.26
Үхүүлэхийг чинь хийх гээд байна яасан юм ойлгодоггүй н**ш вэ. 100 хувь ашигтай байгаад чи яахын түүнийг нь шар тос гэж итгээд амандаа зуугаад үххиймуу . Яая дэлхийн улсууд хортой аюултайг ойлгоод атомын станцаа хааж байна.
зочин 2024-12-10 59.153.112.81
Энэ доор гадаадын гар хөл бологч урвагч нөхдүүд их байнаа.
Орос өөрсдийнхөө ураныг зарах гэж үзэж байхад 2024-12-10 202.179.18.152
Орос өөрсдийнхөө ураныг зарах гэж үзэж байхад Манайх дариухан ураны гэрээгээ хиймээр байна Орос казах 2 дахиж нэг өрсөлдөгч гарч иргэхээр дургүйцаж байгаа нь үнэн
Зочин 2024-12-10 103.212.118.240
П.Батзаяа сэтгүүлч худалдагдсан юм биш биз .Уран бол тоглоом биш .Геологи уул уурхайн сайд асан Хурц , Текнологийн их сургуулийн химийн багш доктор Энхбат , Улаанбаатар их сургуулийн химийн багш доктор Ж.Оюун нараар хичээл залгаарай. Уран бол тос биш удам үндсийг чинь таслах шар хор .Африкчууд яагаад Францчуудыг хөөв. Өөрсдийн нутаг францдаа олборлолт хийе гэхэд нутаг нэгтнүүд нь , засгийн газар нь яагаад үгүй NO гэсэн юм бол . Зэсээ боловсруулалт хийгээд нүүрсээ угаагаад коксжуулаа гаргаж бо
Зочин 2024-12-10 122.201.31.208
Төмрийн хүдрээ ган ширэм болгоод гаргавал , зэсээ цувимал болгох , нүүрсээ угаах , кокс болгох гээд олон олон аргаар мөнгө олж болж байхад шар нунтаг аа олборлож гаргана гээд өлөнтөөд тэнэгтээд байгаа хүмүүсийг ирээдүй хойч үедээ бага ч гэсэн баялаг үлдээ хэлье
Лондон зураач 2024-12-10 90.212.131.42
Англи хэлтэй бол олж уншаарай. Нигерт Орос орсон, яг та нар шиг оркуудыг хатгаж байгаад…
Нэргүй 2024-12-10 202.9.40.75
Яаралтай уранаа олборлож гадаадад экспортолж мөнгө олох хэрэгтэй. Улмаар ураны олборлолтын гол тоглогч Монгол улс болох хэрэгтэй. Үнэд орж байгаа дээр нь ашиглах л хэрэгтэй. мөн атомын цахилгаан станц барьчихвал бүгд цахилгаанаар орон сууцаа халаагаад утаагүй Улаанбаатархот болоход ойрхон байна.30 жил хориг саад тавьж ирсэн. Одоо болноо
Монгол хүний саруул ухаан ялж уранаа ашиглацгаая 2024-12-10 103.140.10.212
Утаандаа хордож үхэцгээж байж бас уран хортой гэж мөөрөлдөөд бгаа ацнуудыг монголоос зайлуулмаар байна
өөө 2024-12-10 66.181.164.23
Оросууд монгол бараанаас 68 хувийн татвар авдаг гэнээ, угтаа бол 1 ширхэг ч гэсэн оймс зарууулах сонирхолгүй гэсэн үг, ийм ах дүү улс байдаг юмуу Монголыг Соц үеийнхээ хэдэн байлдаантай киногоо үзүүлчихээд л хоцрогдолын туйл л байлгаж байх сонирхолтой улс юмаа даа
Нэргүй 2024-12-10 139.5.216.105
Харилцан татвар тэгье л гээд бгаа ш дээ. Манайхан зөвшөөрөхгүй үндэсний үйлдвэрлэлд цохилт болно гээд гэдийгээд бгаа шдээ. Хөршөө муулахаас өмнө мэдээгээ сайн үз л дээ!
Зочин 2024-12-10 66.181.178.188
Уран их олборлодог улсуудад 2 толгойтой хурга ишиг яагаад гардаггүай юм боло
Нэргүй 2024-12-10 202.126.89.254
тэнд мал байдаггүй
Нэргүй 2024-12-10 202.21.101.29
хүн байдаг биз дээ. тэр нь зүгээр гэнэ үү. хэхэ
Нэргүй 2024-12-10 202.126.89.254
Хүн өөр
зочин 2024-12-10 202.126.90.206
шар нунтаг аа аваад зайлнал биз ард нь цианит натри гээд бөөн хор газрын гүнд үлдээд тэр нь ирээдүй хойчид чинь гай л болох байхдаа
Нэргүй 2024-12-10 202.55.188.119
эби сайханбилэг уран бол шар тос гэсэн
Нэргүй 2024-12-10 202.131.225.242
Жоохон эх оронч сэтгэлтэй хандсан бол энэ гэрээндээ төсөл хэрэгжих эхний 10 жилийн дотор Монгол улсад бага оврын АЦС барих заалт оруулах байсан юм. Гэвч тийм хүсэл сонирхолгүй хэдэн халтар ногоон нүдэнд харагдсан хэдэн авлигачид ажлын хэсэгт орсон байна билээ.
Нэргүй 2024-12-10 202.55.191.130
Солиорохоо л больчих. Давааны цаанаас хуцна гэгч болох нь ээ.
Хариулт 2024-12-10 122.201.31.208
Чи хүний сэтгэгдэл доороос хуцаад өлөнтөөд байгаа юм биш шүү
Нэргүй 2024-12-10 103.71.100.126
Түргэн гэрээгээ байгуулж ураны ордоо ашиглах хэрэгтэй.