Харамч төрийн уршгаар шилдэг тамирчдаа бусад улсад алдах вий!

Харамч төрийн уршгаар шилдэг тамирчдаа бусад улсад алдах вий!

Харамч төрийн уршгаар шилдэг тамирчдаа бусад улсад алдах вий!

Монголчууд 2008 оны наймдугаар сарын 14-ний өдрийг мартдаггүй. Одоогоос 16 жилийн тэртээ тэр нэгэн өдөр Монгол Улс олимпийн аваргатай болж, хүсэн хүлээсэн алтан медалиа угтан авч байлаа. Долдугаар сарын 1-н гэх айхтар хар өдрийн улмаас улс орон даяар атаа хорсол, уур хилэн буцалж, улс төрийн намууд дайсагнаж байсан үе. Наймдугаар сарын 14-ний өдрийн орой Бээжинд Монголын төрийн дуулал эгшиглэж, далбаа мандаж, улс даяар баярлан хөөрч, гудамж талбай олны хөлд дарагдсан түүхтэй. Спорт ийм л гайхамшигтай. Дайсагнаж байсан "улсыг" тэврэлдүүлж, гуниг, уур бухимдалтай байсан иргэдийг аз жаргалд умбуулсан. Спорт бол улс оронд эв нэгдэл, баяр хөөр, бахархлыг авчирдаг.

Эдгээр өдрүүдэд ирэх 2025 оны улсын төсвийн асуудал ид яригдаж байна. Данхар төсвийг танах ажил өрнөж, хэмнэлтийг салбар бүрт хийж байх шиг. Гэвч төр, засаг танах, хэмнэх ёсгүй зарим салбартаа харамч хандах шинжтэй. Үүний нэг нь биеийн тамир, спортын салбар.

Өчигдөр/2024.12.09/ үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл мэдээлэл хийж, төсвийг нь танаж буйг эсэргүүцсэн.Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Э.Содномпилжээгийн хэлснээр ирэх оны төсөвт нийт тамирчдын зардлыг 75 хувь хасах асуудлыг ярьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тамирчдын гадагшаа тэмцээн уралдаанд оролцох зардал, витамин тэжээл, хэрэглэл, цалин зэрэг хасагдах гэнэ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нэг сард 1.5 сая төгрөг, тамирчид нь 1.2 сая төгрөгийн цалин авч байна. Энэ цалингаасаа татвар, шимтгэлээ суутгаад 800-900 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг.

Сүүлийн таван жилийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн төсвийг танилцуулъя.

  • 2020 он: 11.7 тэрбум төгрөгийг шигшээ багийн тамирчдын бэлтгэл, цалин, эм, тоног төхөөрөмжид зарцуулсан байна. Үүний нэг хэсэг болох 533.9 сая төгрөг нь зөвхөн эм, уураг болон амин дэмд хуваарилагджээ.
  • 2021 он: Мэдээлэл ил тод бус.
  • 2022 он: Биеийн тамир, спортын нийт төсөв 7.4 тэрбум төгрөг байсны нэг хэсэг нь шигшээ багийн үйл ажиллагаанд зориулагдсан.
  • 2023 он: 13.8 тэрбум төгрөгийг шигшээ багийн цалин, бэлтгэл, тоног төхөөрөмжид зарцуулжээ​.
  • 2024 он: Үндэсний шигшээ багийн төсөв 25.8 тэрбум төгрөг байхаар батлагдсан бөгөөд багш дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах зорилгоор зарцуулах ажээ.

Шигшээ багийн тамирчдын төсөв олимп болон олимпийн өмнөх жил өндөр тавигддаг. Энэ хэрээрээ амжилт үзүүлэх, олимп, паралимпийн эрх авах магадлал өсдөг билээ.

Тэгвэл ирэх 2025 оны төсөвд 9.5 тэрбум төгрөгийг суулгах гэнэ.

Төр засгаас тамирчдадааа харамч хандаад байвал амжилт үзүүлэх нь цөөрөхөөс гадна иргэншлээ солих асуудал ч хөндөгдөж болох юм. Одоо бол дэлхий даяар л легионер тамирчин гэх ойлголт газар авч, улс, орны нэр хүндийг олон улсад гаргаж байвал үндэс, угсаа хамаарахгүй болж байна. Ийм үед шилдэг тамирчид, олимпийн найдваруудаа алдахыг үгүйсгэхгүй. Монголын шилдэг тамирчин, дасгалжуулагчдад олон улсаас өндөр цалин, хангамж амладаг тохиолдол бишгүй л бий. Гэвч тэд эх орон, ард түмнээ бодоод төдийлөн ойшоодоггүй. Харамсалтай нь, төр засаг харамлаад, хасаад эхэлвэл өөр сонголт хийж болзошгүй.

Хэмнэж болох, тэсч чадах зөндөө л төсөл, арга хэмжээ, зардал байхад олон улсад улс орныхоо нэрийг тахалдаг, тусгаар тогтносон улс гэдгийг зарлуулдаг тамирчдынхаа төсвөөс хасна гэдэг байж боломгүй мэт. Харин ч Парисын олимп, паралимпоос дүгнэлт хийж, улам дэмжиж, дэд бүтцээр нь хангах учиртай юм сан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.176.62

yawaachee. shimegch prasituud

Avatar

medal 2024-12-11 66.181.176.62

tamirchdad sar bolgon mongo ogdogoo boliochee.

Avatar

Нэргүй 2024-12-11 202.9.47.4

Мөнгө өгөхгүй бол явбал явна л биз… Шилдэг тамирчид Монгол улсаас төрөн гарсаар л байх болно, бүх спортын төрөлд шүү. Цахим спорт дээр хүртэл…

Avatar

Зочин 2024-12-11 66.181.183.89

Олимп дэлхий паралимп парадэлхийн аврага шалгаруулах тэмцээнд өгдөг мөнгөн шагналыг ИХ спортын ноён оргил Олимпийн медальд л өгөх хэрэгтэй Овоо мөнгө хэмнэнэ шүү

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.180.115

Элбэгдоржын хуулийг хүчингүй болгож төсвөө хэмнэе

Avatar

NARUTO 2024-12-11 192.82.92.204

Монголоын нэрийг Mongolz л гаргаж байнада. Захын гадаадын хүнээс нэг Монгол тамирчны нэрийг хэл гэвэл мэдэхгүй шүү.
Улсын нэрийг гаргалаа гээд худлаа бүлтрээд. Ажил хий татвар төл худлаа Дэлхийн аварга Олимпоос медал авчаад насаараа тэжээлгүүлэх гэсэн хүсэлтэй толгой муутай гарууд.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.183.119

Яаг үнэн.

Avatar

Зочин 2024-12-11 202.126.90.249

манай шалны алчуур бөхчингүүдийг хэн тоож авах, багийн спортууд бол угаасаа тусдаа, тэдэнд улсаас юу ч хялайлгадаггүй ш дээ, шигшээ баг нэрээр хэдэн бөх л зугаалдаг ш дээ

Avatar

Zochin 2024-12-11 84.136.88.174

gadaadiin ornuud medal avsan tamirchdaa 1udaa shagnadag ym bnle de

Avatar

Нэргүй 2024-12-11 59.153.113.62

sport bol husel hobby bolood eh oron gesen 3 tulguur deer eheldeg unet 3 aa munguur hudaldaj bie uneleh tamirchin mgld bhgui gej bodoj bn bdg ter hol yavahgui tuuh zunduu bii delhii deer

Avatar

Иргэн 2024-12-11 66.181.188.245

Тамирчдын амжилт, улс орны нэр гаргах нь сайхан л байх. Гэхдээ тамирчид, тэдний амжилт улсын хөгжил дэвшилд ямар нэмэр, ач тустай юм бэ. Тамирчин аварга боллоо гээд улсад ямар орлого, ашиг орж байна. Тийм юм байдаг бол тэр хэмжээгээр нь дэмжих хэрэг. Байдаггүй бол тэднийг их дэмжээд байх ямар шаардлага байна. Эхлээд улсын эдийн засаг, чадавх боломжоо өсгөхөд анхаараад боломжтой болсон цагтаа л спортоо хөгжүүлэхэд санхүүжилт олгоно биз. Тэр болтол гадагш явна л биз, тэдний аяыг дагах гээд яахав.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.188.168

Явцгаэ 2 дэвжээний алчуурууд

Avatar

Иргэн 2024-12-11 139.5.216.178

Биеийн тамир спортын улсын хороо шигшээ багуудыг татан буулгаж спорт холбоодыг биеийн даалга

Avatar

Иргэн 2024-12-11 139.5.216.178

Тамирчид шиг олон газраас давхар давхар цалин авчихаад өч төчнөөн тэмцээнд татвар төлөгчидийн мөнгөөр явдаг олигтой амжилт гаргахгүй байж цалин мөнгө голж байгаа бол больчихооч та нарыг хэнч албадаагүй тэгээд бас олимпийн төрөл олимпийн бус төрөлөөр ялгаварлана. Бусад олимпийн бус төрлүүд болоод л байна . Тэд бас олон улсад Монголынхоо нэрийг гаогаад л байна . Ингэж ялгаж салгахаа болиоод бүх спорт холбоодыг улсын төсвөөс санхүүжүүлэхээ болих хэрэгтэй хуучирсан смстемээсээ сал.

Avatar

Иргэн 2024-12-11 103.11.193.169

манайх шиг ядуу хирнээ тив дэлхий олимпоос мадель авсан хүндээ сар бүр хэдэн арван саяын тэтгэмж олгодог орон хаана ч байхгүй шүү. иймээс таиирчид даврах хэрэггүй. өөрсдийнхөө хоббигоор тэмцээнд оролцож байгаа. түүнээс та нарыг тэмцээнд ор гэж хэн ч шахаагүй. яахав тэгээд мөнгөний төлөө эх орноосоо яваад үзэл дээ. манай монгол шиг тайван сайхан орон хаана ч байхгүй.

Avatar

Х 2024-12-11 66.181.183.119

Гадаад руу дүрвээд явбал улсаас өгдөг урамшууллыг зогсоох хэрэгтэй.

Avatar

Ард түмэн бүгдээрээ тартаг амьдарч байна 2024-12-11 14.1.81.136

Баяртай сайн яваарай харин насан турш олгох цалин чинь байхгүй болно. Нэг их амжилт үзүүлээд байгаа юм шиг даврах хэрэггүй. Содномпилжээ сард татвар төлөгчийн мөнгөнөөс хэдэн арван саяын цалин авч байгааг хэлчих

Avatar

Нэргүй 2024-12-11 116.255.16.7

Tusviig n has, nemeed undesnii buhiinhun bas gadadgshaa yavtsgaaj, Arabiin zam guur deer n ajillatsgaa, ta nart tatvariin munguu ureh hereg ogt alga. Mun, kinoniihon, jujigchid ug n oligtoi bol gadagshaa garmaar bna, daanch chadvargui tul endee bidniigee moligodoj heden tug olohoos oor argagui.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.178.27

Дарга нар нь идэх гэж л хуцаж байгаа юм. Өмнө нь олимпоор дарга нар нь хамаг ах дүү, худ ургаараа хамтдаа зугаалаа биз дээ. хэзээ ер нь тамирчинд хүртээлтэй байсан юм

Avatar

Хасагдах гээд 2024-12-11 139.5.219.101

Үүнээс чинь болоод л төсөв хасагдах гээд байна даа

Avatar

Зочин 2024-12-11 66.181.184.81

За нэг их шалих биш хаана урьна тийшээ яваж болно доо. Монгол тэр тэргүй сайн муу хоёроор дэлхийд мэдэгдэж байгаа даа. Нэг их туних хэрэггүй харин ч монгол чадлаараа мөнгө өгч байгаа шүү.

Avatar

Миний хүүхдүүд 2024-12-11 103.87.255.177

Одоо миний хүүхдүүд үнэхээр гадна дотныхон тоож байвал яваарай хө ямар бидний өмнөөс амьдарч байгаа биш. Монгол улсад нийтийн биеийн тамир хэрэгтэй болохоос ганц нэг хүнийг хүчээр явуулаад амжилт харж суудаг цаг өнгөрсөн шүү.

Avatar

Zochin 2024-12-11 202.126.90.183

Солиорах юиаа

Avatar

DR. MANIPAL 2024-12-11 105.112.217.11

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,

Та бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.

Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжил

Avatar

Нэргүй 2024-12-11 116.255.16.7

Manai urlagiihan, buhchuud bolon ulsturchidiin buuriig av, bidniig taivan orhij uz.

Avatar

Зочин 2024-12-11 66.181.177.205

Социализмын үед тамирчдаа их анхаарч үздэг байсан.Түүний нэг нь шагнал. Капиталист нийгэмд спорт хувьд шилжсэн. Ивээн тэтгэгчидтэй. мэргэжлийн болсон. Сайн тамирчин ивээн тэтгэгчээ сурталчлаад хариуг нь барина. Монгол социализм байгуулаагүй. Капиталист нийгэм байгуулж байгаа. Үүнийгээ бид хэлж чаддаггүй. Гадаадад явуулахаас айлгахгүй, хэн чайхгүй, тэртэй тэргүй монголчууд хэдэн арван мянгаараа гадаадад амьдарч байхад.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.12

И спортынхоноос ичээч. Ямар хайр даадаг ч бмш. Та нар. Авдаг улс байвал зайлцгаа.

Avatar

Зочин 2024-12-11 202.70.44.46

олигтой амжилт үзүүлж чадахгүй байж

Avatar

Нэргүй 2024-12-11 74.14.152.237

Манайx шиг иx мөнгө өгдөг улс xаана ч байxгүй, гадаадад зөвxөн xоббыгоороо явдаг, нэр төдий мөнгө өгнө ганц удаа

Avatar

-edunctbunnu- 2024-12-11 132.194.13.89

xets BZCTJyn kontrct; ###

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.12

Эх орон ард түмнэж бодоод төдийлөэ ойшоодоггүй гэж шааж байна хаха.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.12

харамлаад юу хийх вэ дээ. Гадаад орнууд тоож байвал яваг цаашаа. сайн л биз. нэг ч гэсэн сайн яваг. Санал ирвэл зайцгаа

Avatar

УНШИГЧ 2024-12-11 43.242.242.141

НАСААР НЬ САР БОЛГОН ХЭДЭН АРВАН САЯ ОЛГОДОГИЙГ БОЛИМООР ЮМ ГАДААДАД БОЛ 1 УДАА ОВОО ШАГНААД БОЛДОГ ЮМ БИЛ ЭЭ.

Avatar

dd 2024-12-11 202.21.114.141

erthen amidralaa bodood yvsan ni der shu. hunii zaluu ans boginoxon yalanguya tamirchin hunii orgil id ue gdg baga shu oorsdiigoo bodooroi guys

Avatar

ИРГЭН 2024-12-11 202.126.88.169

Нохойн баас, дэвжээний алчууруудаар яадаг юм. Харин паралимпийн хэдэн тамирчдаа сайн дэмжээсэй, сэтгэлийн хат, тамирчин хүний сэтгэлзүй, сахилга бат зэргээрээ хамаагүй илүү юм билээ.

Avatar

Чухлын дараалал 2024-12-11 202.126.91.232

За тгэд Урлаг, Спорт, Гадаад Харилцаа нтр бол Улсын ГОЛЛОХ ЧУХАЛ САЛБАР Ч БИШДЭЭЭ ямар.

Avatar

Нэргүй 2024-12-11 139.5.216.99

yavtsgaan l biz, eh oronch bval ter l biz

Avatar

зочин 2024-12-11 103.57.93.35

Хүн бол чононууд Ялангуяа ардчилагч гэх луйварчид бол бүр гуриатсан чононууд Тэдэнд эх орон гэж байхгүй Иргэдийг хуурч муу арга залиар төрд гараад улс орноо сүйрүүлж өөрсдөө баяжиж аваад л гадагшаа зайлна Гадаадад цагаачлагчдын нилээд нь ийм л хүмүүс байдаг Ямар ч хүмүүс боломж гарвал дэмжсэн дэмжээгүй гадагшаа явна Хувиа бодно Улс орон бусадтай өрсөлдөж тэднээс илүү хөгжиж амьдрал сайжирч байж л цагаачлалыг багасгана Өөр арга байхгүй Манайх тэр төвшинд хүрэх яагаа ч үгүй байна

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.12

Танай Ардын нам 30 төрөөс мөнгөө шаалөө яасан тэгээд Ардчилалын буян хүртэж хүртчихээд Ардчилал гэдэг үгийг муугаар хэлж зүрхлэнэ ээ чи.

Avatar

зочин 2024-12-11 103.57.93.35

Та нар ардчилал нэрээр иргэдийг хуурч нийгмийн хөрөнгийг гэдсээ хагартал цусалсан чинь худал уу Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурч хэдхэн хүн хагартал баяжсан нь худал уу Монголын бараг бүх баялаг хэдхэн хүний гарт орж олонх тэдэнд мөлжүүлж хэдхэн төгрөгөөр амьдралаа залгуулж ядаж байгаа нь худал уу Зах зээлд орвол бүгд баяжиж сайн сайхан болно гэж иргэдийг хуурсан чинь худал уу Орос хятадыг үзэн ядаж бидний харилцаа холбоог тасалж монголыг сүйрүүлэх зорилготой чинь худал уу

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.12

Хөдөлмөр хийсэн нь баяждаг нийгэмд байна. Соц үе шиг арын хаалга, хулгай хийж ямьдардаг үе өнгөрсөн. Гэхдээ Танай Ардын намынхан төрийн нэрээр хулгай хийж Чөлөөт зах зээлийг балайриуулж байна. Өрдчилалын буянд 30 жил төр барьсан МАН даа хэл.

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.161.112

Хоёр тэнэг та 2-т ямар хүртээл байна

Avatar

Нэргүй 2024-12-11 66.181.191.241

авах газар бвал явж л баыг. харин ч сайн биш үү. Гаднаас валют олно. Явцгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж