Ассад Путинтэй оройн зоог барихгүй ч тансаглалаар дутахгүй

Ассад Путинтэй оройн зоог барихгүй ч тансаглалаар дутахгүй

Ассад Путинтэй оройн зоог барихгүй ч тансаглалаар дутахгүй

Сирийн удирдагч Башар аль-Ассадад ОХУ хүмүүнлэгийн зорилгоор орогнол олгосон тухай хэвлэлүүд мэдээлж буй. Ассад Ням гаригт Дамаскаас зугтсан гэх бөгөөд түүнийг Путины ивээлд багтсан удирдагчдын тоог нэгээр нэмсэн гэж таамаглаж байна. Энд Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович, Кыргызстаны удирдагч асан Аскар Акаев нарыг нэрлэж болно.

Москвад очсон Ассадын хувьд Путинтэй хамт оройн зоог барих боломж олдохгүй байж магадгүй ч шинэ амьдрал нь тансаглалаар дутахгүй бололтой.

Тэрбээр Сирийн эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний хангалттай их мөнгөтэй ирсэн тул Оросын төрөөс тусламж хүсэх шаардлагагүй гэж үзэж байна. Лондон, Москва дахь өмчийг нь оролцуулаад түүний нийт хөрөнгийг 1.5 тэрбум фунт стерлинг гэж АНУ тооцоолжээ. Ассадын гэр бүлийг Москвагийн "City of Capitals" цогцолборт тансаг зэрэглэлийн 18 орон сууцтай гэдэг. "City of Capitals" нь Европын хамгийн өндөр хос цамхагуудын нэг юм. Тус орон сууцанд Оросын хамгийн баян бизнес эрхлэгчид амьдардаг.

Ассадын гэр бүл Сирийг хар тамхины хууль бус наймаанд идэвхтэй оролцдог улс болгосноор баялгийнхаа тодорхой хэсгийг бүрдүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тодруулбал, Сири улс амфетамины донтуулдаг төрөл болох каптагоныг их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Энэ эм нь Ойрхи Дорнодын баячуудын дунд алдартай.

Ассадын эхнэр, гурван хүүхэд ч бас Москвад байгаа гэж таамаглаж байна. Эхнэр Асмаг нь 2011 онд "Vogue" сэтгүүл "Цөлийн сарнай" хэмээн нэрлэн, онцолж байжээ. Өдгөө түүнийг ховор тохиолдох цусны хорт хавдартай гэж ярьдаг.

Хафез нэртэй хүүхэд нь Москвад математикийн ухааны чиглэлээр сурч байжээ. Тийм учраас Москва дахь зугаа цэнгэл түүний хувьд цоо шинэ зүйл биш гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-10 139.5.219.243

Хаха, Асад одоо Путинд хэрэггүй ш дээ, дахиад ашиглахаар хэрэг гарах нь ч юу л бол, тэгэхээр байлгаад байх хэрэггүй юм чинь салах нь л зөв болж таарах биз, Путин ч яаж салахаа аль эрт тооцчихсон л суугаа биз

Avatar

зочин 2024-12-10 103.57.93.35

Асад бол яг В Пүтин түүний талынхан шиг эх орноо харийн түрэмгийлэгчид буруу санаатнуудаас хамгаалж тэмцсэн хүн Тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэгч оросын талыг баримтлагч хүн Харамсалтай нь тэмцлээ бүрэн хэрэгжүүлж чадсангүй Дайсагнагч талд ялагдлаа Ийм эх орончдыг Германы фашистүүд үй олноор нь яргалж шоронд тамлаж амьдаар нь шатааж байсан түүхтэй Баруун бараг ийм болсон Оросууд эх орончдыг аварч байна Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцээд аюулд орсон хүмүүсийг хамгаалж байна

Avatar

Нэргүй 2024-12-10 202.126.88.204

Эмээ уу,,,л л р шоохуузаа,,,,,

Avatar

зочин 2024-12-10 103.57.93.35

Барууны хөрөнгөтнүүд орос орныг устгаж даян дэлхийг ганцаараа захирах гол зорилготой Энэ зорилгоор НАТО-г дорно зүгт өргөжүүлж ОХУ-ын хилд тулган тусгаар тогтнолд нь аюул үүсгэсэн Украины төрд нацистүүдийг зориуд гарган 8 жил бэлдэж байгаад орос орны эсрэг дайн өдөөсөн Барууны 52 орон бүлэглэн энэ орны эсрэг асар хүчтэй хориг тавьсан Оросууд эх орноо хамгаалж тэмцэж байна Монголын АН түүний хамсаатнууд барууны талыг баримтлагчид Орос хятадыг үзэн ядагчид Үүнийг бараг хүн бүр мэднэ

Avatar

Нэргүй 2024-12-10 202.126.91.185

дэлхийн 2-р дайнаас хойш бусад дайрч газар нутгийг нь булаасан тохиолдол гарч байгаагуй л дээ

Avatar

Нэргүй 2024-12-10 202.126.88.204

Удахгүй,,,бялрусын лукаяшка,,,гүржийн хэсэг ноход улаан москвад очиж амь зуух болнодоо,,,,

Avatar

ЗОЧИН 2024-12-10 66.181.161.84

ОРОСУУД ИЛ-76 ОНГОЦООР АССАДЫГ 50 ТН АЛТТАЙ НЬ АЧААД ЯВЖ БАЙГАА БИЧЛЭГҮҮД ЯВААД БАЙСАН.

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.188.200

улсаасаа хулгайлсан хөрөнгө нь орост үлдэнэ, гэр бүлийг нь харанхуй ирээдүй л хүлээх болно. энэ бол алга урвуулахын адил хэрэг биз дээ, рашистуудын хувьд бол.

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.188.200

хойд солонгос рятад, оросын хөлийн үзүүрт байдаг учраас оршин тогтноод байдаг юм аа, бөөрөнд нь наалдаагүй бол өдийд өмнөдтэйгээ нийлчихсэн байгаа, аа харин Ассад хэмээх орогногчийн хувьд бол юу гавих вэ, путлёрын дэглэмтэй зэрэгцээд эсхүл түүнийг дуусхаас ч өмнө тамд морилох нь баттай. гэрч үлдээдэггүй нь оросын шалгарсан тактик шүү дээ.

Avatar

Зочин 2024-12-10 59.153.114.26

Энэ Оросууд газар газарын шааруудтай л орооцолдож явах юм аа ..Өөрсдөө л тийм болхоороо тэр байх да

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.186.22

umhii haranhui moskvad baysaad baih um baihguiee, hav haranhui nar gardgui lalriin gazar

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.178.27

Нэг их сүрхий боловсролтой л гээд байсан. Хойд Солонгосын бондгороос хол дор хүн байнаа. Хойд Солонгосын удирдагч одоо бол Оросын хамгийн найдвартай холбоотон болсон. з****г ихтэй. Хүнд ер нь суурь ухаан хамгийн чухал нь юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж