Юн Сук Ёлд хилийн хориг тавив

Юн Сук Ёлд хилийн хориг тавив

Юн Сук Ёлд хилийн хориг тавив

Өмнөд Солонгосын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт цэргийн онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сук Ёлд хилийн хориг тавьжээ. Прокуроруудын зүгээс Ерөнхийлөгчийг эх орныхоо эсрэг бослого гаргасан гэх хэрэгт шалгаж байгаа тул гадаад руу дүрвэхээс нь болгоомжилж, хориг тавихыг санал болгосон байна.

Хэдийгээр, Бямба гаригт /2024.12.07/ Үндэсний ассамблейн импичмент санал хураалтаас эрх баригч намын тусламжтайгаар Юн Сук Ёл мултарч чадсан ч түүний улс төрийн карьер хавцлын ирмэгт иржээ. Тус улсын Авлигатай тэмцэх газар Даваа гаригт Юн Сук Ёлд хилийн хориг тавих саналыг баталсан аж. Батлан хамгаалах сайд асан Ким Ён Хен цэргийн онц байдал зарлахыг Юн Сук Ёлд санал болгосон гол хүн гэж буруутгагдаж буй. Түүнд хилийг хориг тавьснаас гадна мөн адил ардчиллын эсрэг бослого гаргасан гэх хэрэгт шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, мөрдөн шалгалтын ажил дуусах хүртэл сайд асан Ким Ён Хеныг саатуулах болсон.

Өмнөд Солонгосын тусгай хүчний командлагч өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласны дараа цэргүүдээ парламент руу дайрах тушаал өгсөндөө уучлалт хүссэн байна. Тодруулбал,  707 тусгай ажлын хэсгийн командлагч, хурандаа Ким Хён Тэ Даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласны дараа Үндэсний ассамблей руу цэргүүдээ оруулах тушаал буулгасан нь миний чадваргүй, хариуцлагагүй командлагч болохыг тодорхойлсон. Энэхүү үйлдлээрээ би тушаалыг минь дагасан цэргүүд, тэдний ар гэр болон улс төрийг удирдан чиглүүлэх хууль тогтоогчдыг маш их аюулд оруулсан" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Батлан хамгаалах асан Ким Ён Хеныг буруутгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой цэргийн хүчинд зүй бус тушаал өгөхийг шаардсан гэв.

Тиймээс тушаал дагасан цэргүүдийнхээ өмнөөс уучлалт гуйж, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэдгээ мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 151.200.254.186

Харамсалтай нь монглд ийм асуудал хэзээ ч болохгүй , тэд үхэр шиг амгалан ха ха

Avatar

Нэргүй 2024-12-10 82.149.82.24

Сайхан юмаа, дүрэмтэй журамтай газар. Манайд бол яаж байгаа билээ үе үеийн Ерөнхий Сайд Ерөнхийлөгч нар нь? Үнэн Монгол ард түмнээ дээрэлхэж доромжилж байгаа юм шүү.

Avatar

Ганаа 2024-12-10 66.181.176.33

ЭРГҮҮ СОЛОНГОСЧУУД ДЭЛХИЙН ОНИГОО БОЛЛОО ДОО ГАЖИГУУД

Avatar

Зочин 2024-12-10 104.28.85.109

Болж муу золиг

Avatar

шар 2024-12-10 66.181.164.23

Энхбаяр батболд баяр с** нар хүн буудах тушаал өгчөөд өөрсдөө дарга болоод зайлаад өгсөн

Avatar

Нэргүй 2024-12-10 66.181.160.43

Жинхэнэ цэргийн оффицер хүн байна даа. Манай хэдэн цувдайнууд яах бол доод тушаалын хэдэн хүмүүст тушаал биелүүлсэнийх нь төлөө ял үүрүүлээд өөрсдөө зүгээр өнгөрнө дөө

Avatar

Зочин 2024-12-10 66.181.190.198

Ухамсартай улсууд ингээд учраа олцгоочих юм шиг байна
Манайд ийм юм болсон бол юу болох байсан болоо ?..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж