Угаарын хийд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байна

Угаарын хийд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байна

Угаарын хийд хордсон иргэдийн тоо нэмэгдэж байна
Өнгөрөгч амралтын өдөр дахин нэг хүн угаартсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, угаарын хийн хордлогод орсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн хүйтний эрч чангарсантай холбоотойгоор энэ төрлийн дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Угаарын хий гэдэг нь зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш үед СО2-ын оронд үүсдэг СО. Энэ бол угаарын хий буюу өнгөгүй, үнэргүй, үхлийн аюултай хорт хийг хэлдэг.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргын мэдээллээр 2024 онд  416 дуудлага авч, 1424 хүн угаарын хийнд хордсоноос анхны тусламж авсан байна.

Угаарталтаас сэргийлж нийт 501 ажилтан улирлын чанартай ажилладаг аж. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод гурван сар хүртэл ажилладаг байна. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан 501 ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг аж.

Харин одоо тулгамдаж байгаа гол асуудал нь нийслэлийн хэмжээнд гэр хороололд угаар мэдрэгчгүй 60 мянган айл байгаа. 60 мянган айлыг угаар мэдрэгчийн системтэй холбосноор эрсдлийг бууруулахад бодитой ажил болно гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Угаарын эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ?
  • Зуухны агаарын эргэлтээ сайн байлгах;
  • Яндангийн таталт, сойлтоо нээлттэй байлгах;
  • Зуухны хүхээгийн хаалтыг багасгахгүй байх;
  • Зуухандаа нүүрс их хийхгүй байх;
  • Нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж