Монгол Улс Европын холбоо, Япон улстай Чөлөөт худалдааны гэрээтэй. Үүн дээр нэмээд Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар яригдаж, олны шүүмжлэл дагуулж байна. Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг Монголоос экспортлох боломжийг олгоно. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ОХУ-руу татвар, хэмжээ хязгааргүйгээр гарах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж буй.
Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай энэ сард гэрээг баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хэлэлцээртэй холбоотойгоор эдийн засагч, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.
"ТОМ ЗУРГААРАА АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС ГЭДЭГ СТАТУСАА АЛДАНА"
Эдийн засагч Б.Лхагважав:
-Дэлхий дахинд одоо дайнтай нөхцөл байдал таатай биш байна. Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улсыг өөрийг нь шахаанд хийхээс гадна чөлөөт ардчилсан улсын хамтын ажиллагаа, худалдаа хаагдах эрсдэлтэй. Мөн бид 2016 онд Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулж байсан. Үүний үр дүн маш муу байгаа.
Шалтгаан нь гэвэл Монголын талаас хэлэлцээрийг ашиглаад эрдэс баялгийн түүхий эдээ дахин боловсруулж авах гол зорилготой байсан. Бид энэ зорилгоосоо өөрсдөө ухарсан.
Нэгэнт гэрээ хэлэлцээр байгуулсан бол нэг тал нь ажиллахгүй бол нөгөө тал нь ажиллаад л явна. Бид ийм том боломжоо алдсан. Өмнө нь хийсэн гэрээ хэлцлийн үр дүн, эдийн засаг, улс төр, нийгмийн асуудлыг тунгаан харвал БНСУ цаашлаад Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхээсээ өмнө сайтар харах ёстой. ОХУ-аас шатахуун, эрчим хүчээ авдаг л юм байгаа биз. Тэртэй тэргүй зах зээл дээрээ өндөр үнээр зарагдаж байна. Заавал царай алдах албагүй. Харин эсрэгээрээ уул уурхайн компаниуд хэдий болтол шатах тослох материалаараа ОХУ-аас хамааралтай байх вэ. Өөр газраас гарц хайх хэрэгтэй. Том зураглалаараа ардчилсан, чөлөөт эдийн засагтай улс гэдэг статусаа алдана.
"ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙХЭЭ 50-ИАС ДЭЭШ ХУВИЙГ ХАНГАЖ БУЙ САЛБАРЫГ ТУСАД НЬ АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ"
"Түмэн шувуут" ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд:
-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудал өнгөрсөн долоо хоногоос олон нийтэд хүрч эхэллээ. Бизнес эрхлэгчид энэ талаар тодорхой мэдээлэлгүй, төр засгаас бидэнтэй зөвшилцөж, дуу хоолойг сонссонгүй. Ерөнхийдөө хүч түрсэн байдалтайгаар шууд хэрэгжүүлэх гэж байна. Мэдээж импортын татваргүй хямд бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлнэ гэж ярьж байгаа. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа том хор уршигтай зүйл. Тухайлбал, Монголд дотоодын үйлдвэрлэгчид байгаль цаг уур, техник технологи, эдийн засгийн хувьд боломжгүй бараа бүтээгдэхүүний хувьд байж болох асуудал. Тухайлбал, банана болон өөр бусад Монголд тарих боломжгүй жимс жимсгэнэ ч юм уу.
Гэтэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадаж байгаа, нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг хангаж буй салбарыг тусад нь авч үзэх ёстой.
Дотоодын үйлдвэрлэлийн өсөлт байхгүй болно. Одоогоос хоёр, гуравхан жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал"-ыг зарлаж, гол нэрийн 19 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байх ёстой гэж мэдэгдсэн. Засгийн газраас дэмжиж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зээл авч эхнээсээ үр дүнгээ өгч байхад энэ ажлынхаа эсрэг юм яриад байна. Төр засгийн бодлого тогтвортой, тууштай байх ёстой. Цар тахлын үеэр бид хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх нь ямар чухал гэдгийг ойлгосон. Ер нь энэ хэлэлцээр Монгол Улсад ямар ч тохиолдолд алдагдалтай, ашигтай гадаад худалдаа хийх ямар ч боломжгүй.
"ТҮҮХИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ"
Эдийн засагч Ч.Отгочулуу:
-Хэвлэлээс харахад, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан гэх Засгийн газар нь Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны “түр” гэрээ байгуулах гэж байгаа бололтой. Ингэх нь буруу. Нэгдүгээрт, одоогийн Засгийн газар бол Монгол Улсын түүхэнд байгаагүй ёс суртахуунгүй, зарчимгүй, нэр хүндгүй, муйхар мулгуу сайдуудаар дүүрсэн засаг юм. Төсвөө ч батлуулж чадахгүй, ийм бүтэлгүй Засгийн газарт улс эх орны тусгаар тогтнол, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлыг огт даалгаж болохгүй.
Хоёрт, сайд нарт нь нэгдсэн ойлголт огт алга. Эдийн засгийн сайд нь болохоор, өмнөх сайд, нутгийнх нь улстөрч эхлүүлсэн учир төрийн бодлогын залгамж халааны зарчмын үүднээс би үргэлжлүүлнэ гэж зүтгээд байгаа. Тийм биш. Буруу юмыг үргэлжлүүлэх нь зарчмын хувьд буруу. 2016 оны Засгийн газар АН-ын эхлүүлсэн маш олон зөв ажлуудыг зогсоосноороо эдийн засгийн хямрал авчирч байсан. Одоо энэ МАН-ын буруу зүйлийг үргэлжлүүлбэл гамшигт хүрнэ. За тэгээд, Сангийн сайд нь болохоор энэ яриа хэлэлцээ нь 20 дахь жилдээ үргэлжилж байна гэж УИХ дээр танилцуулж байна билээ. Гэтэл тус холбоо нь 2015 онд байгуулагдсан 10 дахь жилийнхээ нүүрээ үзэх гэж байна. Түүхийг нь ч мэдэхгүй байгууллагатай гэрээ хийнэ гэж юу байдаг юм. Нөгөө талаа судлах нь яриа хэлэлцээний алтан дүрэм шүү дээ. Гадаад хэргийн сайд нь болохоор энэ гэрээ нь манай улсад ашиггүй, эрсдэлтэй гэсэн судалгааны дүн танилцуулсан гээд байдаг. Ийм байдлаар ажил хийхгүй ээ.
Хоёрдугаарт, дэлхийн геополитикийн орчин жилээр биш, сараар биш, өдрөөр биш, бүр цагаар өөрчлөгдөж байна. ОХУ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр байдалд байна. Дайтаж байгаа, хоригт орчихсон, эрс ядуурчихсан, ханш нь уначихсан, иргэд нь ядуураад, худалдан авах чадвар нь тэг заачихсан ийм улс болсон. Манайхаас юм худалдаж авах тэнхээ чадал байхгүй. Яах вэ цэрэг армиа тэжээх гэж мах авч магад. За тэр, арьс шир бол худлаа шүү. Эрэлт бараг байхгүй.
Гуравдугаарт, Казак ба Киргиз ахан дүүстэйгээ шууд худалдаа хийхийн тулд заавал Москвагаас зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй. Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад гишүүнчлэл бүхий механизм энэ тэрээ ашиглаад өөр аргаар үзэж болно. Шууд хоёр талын яриа хэлэлцээг ч эхлүүлж болно. Ер нь баруун бүстээ нэг том агаарын тээврийн боомт байгуулчихсан байхад болохгүй юм байхгүй.
Дөрөвдүгээрт, Орос бараа чанаргүй, найдваргүй болсон. Сүүнийхээ үйлдвэрийн саванд дарга нар нь усанд ордог, хор шахуу мөхөөлдөс хийж Монголд нийлүүлдэг гээд оросууд өөрсдөө үзүүлээд, бичээд, шуугиад байна. Оросын рублийн ханш их унасан. Ингэхээр оросын экспортын бараа эрс хямдрах боломжтой. Өөрөөр хэлбэл, оросуудад ханшны маш том давуу байдал нэгэнт үүссэн. Манайд харин эсрэгээр. Төгрөг харьцангуй тогтвортой байна. Гэхдээ хэрэв доллар чангарвал манай экспортын бүтээгдэхүүний үнэ Орост их үнэтэй болно. Тэгэхээр өнөө худалдааны алдагдал маань өснө үү гэхээс буурахгүй.
Тавдугаарт, Монголын үндэсний үйлдвэрлэгч нар хаалгаа барьж, ажилгүйдэл өснө. Тэртээ тэргүй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд ойрхон байхад ингэж гал нэмж шидэх нь үндэсний эрх ашигт харшилна.
"МОНГОЛ УЛС МАЛ, МАХНЫ ЭКСПОРТОО НЭМЭХ ХЭРЭГТЭЙ"
“Дельта холдинг” ХХК-ийн захирал У.Мөнхжаргал:
-Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрт зөвөөр нэгдсэн зөв л алхам болно. Буруу ажил эхлүүлбэл буруу л байна. Дотоодын үйлдвэрлэгчид гэхээр хэдхэн компани л байгаа. Тэрийгээ хамгаалаад, Монгол Улс махаа гаргаад байвал сайн л байна. Монгол Улсын малын тоо толгой нь өсөөд байдаг. Тиймээс махны экспортоо нэмэх хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэгчид гаалийн тавхан хувийн татвар төлдөг. Тэр татварын хувь хэмжээг нь бариад явбал ямар ч асуудалгүй гэж бодож байна. Салбар яамнаас нь үйлдвэрлэгчидтэйгээ тулж ажиллахгүй байна. Монголчууд аливаа юмыг нарийвчилж авч үздэггүй нийтэд нь авч үзэж, сургаар ажлаа хийдэг.
Монголчууд одоо гурил, мах, ургамлын тос, хүнсний зарим төрлийн ногоо, өндөгөө үйлдвэрлэж байна. Бусдыг нь гадаадаас оруулж ирж, савлаж, баяжуулж байгаа. Эдгээр цөөн үйлдвэрлэлээ хамгаалах нь чухал.
Нэргүй 2024-12-10 66.181.190.194
Жишээлбэл Армени тай ямар худалдаа хийх вэ ккккк, ямар чөлөөт худалдаа хийх вэ
Нэргүй 2024-12-10 66.181.190.194
Москва- аас Улаанбаатар руу ярьж байна.
Нэргүй 2024-12-10 103.212.162.216
Евроазын худалдааны байгууллагад нэгдэнэ гэдэг маань Москвагаас гадаад худалдааг хянана гэсэн үгтэй адилхан сонсогдоод байнаа.
Нэргүй 2024-12-10 202.126.89.223
ш****г нуснууд юу ч мэдэхгүй байж хуцах юм ганцхан хятадад шулуулаадыөйжбайх уу
Нэргүй 2024-12-10 59.153.115.175
Монголын хэдэн торд байсан хулгайч нар оорсдийн чанар муутай ондор унэтэй хунс тулш бараа мэтээ бидэнд уеэ дамжин шахаж дураараа унээ нэмэж дарлан молжиж байгааг Ард Тумэн ойлгох цаг ирсэн…энэ хэдэн хулгайч нар 500 т хийсэн юмаа бидэнд 5000-8000 зарж Ард Тумэнийг туйлдуулж байгаа…Оросоос ирэх хямд хунс бараа тулш бидэнд хэрэгтэй…хэдэн гурлийн монопол монгол хулгайч нар Оросоос гурил оруулдаг болсноос хойш унээ дураар нэмхээ больсоныг та нар мартаагуй биз дээ??? хулгайчдийг б** Сонс!!!!!
зочин 2024-12-10 103.57.93.35
Монголд барууны тавиулууд орос хятадыг үзэн ядагсад зөндөө бий Зарим үед тэд төрийн эрхэнд гарч улс орноо сүйрүүлдэг Ийм орныг Евро азийн эдийн засгийн холбоо эгнээндээ бараг авахгүй биз Тэд дүлий сохор мулгуу биш Уг нь энэ холбоонд элсвэл хил гаалийн татварыг хөнгөлөхөөс эхлээд нилээд олон зүйл шийдэгдэнэ Хамтын ажиллагаа өрнөх таатай нөхцөл буй болно
Нэргүй 2024-12-10 59.153.113.131
"Евроазийн эдийн засгийн холбоо" гэгч нь ОХУ, Беларус, Казахстан, Кыргыстан, Армени гэсэн 5 улсын нийлж байгуулсан зүйл! ОХУ,-ын зүгээс гишүүн улсуудад тэгш бус ялгавартай хандаж байгааг Казахстан зэрэг зарим улс шүүмжлээд эхэлсэн байна!! Манай улс маш сайн судалж байж шийдвэр гаргахгүй бол гоомой хөдлөж болохгүй шүү!!! Дээрх хүмүүс зөв л ярьсан байна!!!
Нэргүй 2024-12-10 66.181.160.18
х**
Нэргүй 2024-12-10 66.181.190.194
Голыг нь олоод хэлчихжээ
Нэргүй 2024-12-10 202.131.234.123
нэг суурин газрыг чхангахгүй экспортоой юм чинь аргагүй. хэрээ мэдхгүй олон юм гонгиноод байгаа гишүүдээ татаж гэрт нь суулга.
иргэн 2024-12-10 49.0.139.217
Бүтээмж, чанар, технологийн цогц асуудал л гарц баймаар, тэр тэргүүн гэгдэгчид нь ашигтай гадаад худалдаа хийж чадахгүй гэдгээ хэлж байна уу, эсвэл бодлага гаргаж чадахгүй энэ зах зээлдээ урцалдах юм уу, татварын мөнгөөс хусч байж ашиг олно гээд байна уу, муу амласан юмнуудыг хардаа, тэр гарах зах зээл нь муу биш л баймаар, зорилго тавьж эс чаддаг сүгнүүд…
Нэргүй 2024-12-10 202.9.40.88
Хаха хамгиин хямд гурлин болон лаазалсан хогуудаад гахай шиг бордож байгаад хамаг жижиг дунд том үйлдвэрүүд сөнөхөөр үнээ нэмчүүл энэ хямд юм идии гэсэн ул чацага малууд юу болох бол ждү нүүрс хуучин ногооон автобусны нам дагасан бузруудын хөрөнгөөр хямд хүнснии үйлдвэр зөндөөг баричихааач
Нэргүй 2024-12-10 66.181.160.48
дан өөрсдийнхөө өчүүхэн шунлаа хамгаалсан юм хуцнаа новшнууд
Нэргүй 2024-12-10 122.201.31.44
Харин энэ нөхдүүд зөв ярьжээ.
Зочин 2024-12-10 66.181.178.188
Байгалийн асар их баялаг руу маань дайрах гээд байгааг харахгүй байна уу тэнэгүүдээ
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ТАРЧИГ ИРГЭН БИ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛНА ГЭЭД ҮНЭТЭЙ БАРАА АВМААРГҮЙ БАЙНА ШҮҮ 2024-12-10 59.153.113.104
Арилжааны банкны зээлийн хүү дааж давахын аргагүй байхад гадны банк оруулахгүй. Гурилын үйлдвэрүүд гурилын үнээ хөөрөгдөнө.Оросоос өндөг орж ирэхгүй бол дотоодын өндөгний үнэ тэнгэрт. Хятадын нарийн ногоо ховордвол үнэ нь тэнгэрт. Хятад, Польшийн амтгүй алим лангуугаар дүүрэн байвч хүн авахгүй, оросын амттай алим үнэ өндөр учир борчуудад падлийгүй.”Монголд үйлдвэрлэв”-ийн бэлэг дурсгалын барааны үнэ тэнгэрт. Дотоодын цементийн үнэ ямар билээ. Энэ бүгдээс ард иргэд л хохирч байна даа.
Нэргүй 2024-12-10 122.201.31.44
Мулгуу минь улс орон бүр сөхөрнө, хэрэв энэ холбооны барааг татваргүй оруулбал
Нэргүй 2024-12-10 213.109.200.166
тэр солонгостой хийж буй худалдааны гэрээг сайн шалгах хэрэгтэй. Бас л бүтэхгүй юм хийж байгаа даа
ХУУЛЬЧ 2024-12-10 202.9.46.23
МОНГОЛЧУУД ЮУГААРАА БАЯН ,,,,ТҮҮГЭЭРЭЭ НАЙМАА ХИЙНЭ ШҮҮ ДҮҮ,,,ХАЯГДАЛ ХОГ ГЭХ АВТО МАШИНЫГ ИРГЭДДЭЭ ЗЭЭЗЭР ШАХАЖ БАЙСНААС ДЭЭР БОЛ ЗҮГЭЭРСЭН ..,,,,
Нэргүй 2024-12-10 66.181.179.59
Зөв ш дээ ямар хөршүүдийнхээ дургүйг хүргэнэ гэдэг жалга жалгандаа сууж байхдаа таарсан млнголчууд тэгээд яаж амьдрах юм? Тийм дургүй юм бол орос бензинээр яьдаг машинаа унахаа больж өв уламжлал эзэн Чингисээ гээд морио уна л даа. Ядаж Хиагтаас бараа оруулж амьдрал залгуулж яваа авгай нараас суралц эрхэм ухаантнуудаа
Нэргүй 2024-12-10 66.181.179.59
За манайх том зураг ч гэх шиг ардчилал алдагдана ч гэх шиг манайд ардчилал аль хэдийн байхгүй болсныг мэдэхгүй яваа юм байхда ядуу орон наашаа гэх боломж бүрийг ашиглах хэрэгтэй Хиагтаас бараа зөөж амьдралаа залгуулж яваа авгай нараас ашигтай юу үгүй юу гэдгийг эхлээд асуучих тэгээд том том ярь за юу
Нэргүй 2024-12-10 202.9.40.67
Цементийн үйлдвэрүүд нь үнээ нэмэхээр өнгөрсөн зун Хятадаас цемент авч үнэ буулгаа биз дээ? Өнгөрсөн шинэ жилээр гурилын үнэ галзууртал нэмэгдээд, гурилын үйлдвэрүүд нь хуйвалдаад үнээ буулгахгүй байтал Оросоос гурил авч үнээ тогтворжуулсан биз дээ? Хэрэв гадны бүтээгдэхүүн ороод ирэхэд дампуурчих юм шиг ярих юм, үгүй ш дээ, харин ч өрсөлдөж манай үйлдвэрүүд хүчтэй болно. Тэртээ тэргүй Монгол хэрэглэгч АНУ-аас илүү өндөр үнэ төлж байгаа. Сүү гэхэд л АНУ-д 3.000 төгрөг байхад Монголд 4,500 төгрөг
Нэргүй 2024-12-10 202.9.40.67
Бид хоёрхон хөрштэй. ОХУ дайн хийж, би дайныг нь үзэн ядаж байгаа ч, улс төрийг орхиод эдийн засгийн талаас харахад бид зөвхөн Хятадтай нийт худалдаа, экспортынхоо 90%-ийг хийж байна. Өөрөөр хэлбэл хоёр хөлнийхөө нэг хөлийг баглаад, ганц хөл дээрээ л доголж байна. Дайн удахгүй дуусна, Европ ОХУ хоёр эргээд 5 жилийн дотор эдийн засгийн харилцаагаа сэргээнэ. 1725 оноос хойш Орос Европын орнуудтай 124 удаагийн дайн, тулаан хийсэн, муудсаар, сайдсаар л ирсэн.
Нэргүй 2024-12-10 59.153.113.131
Улс төргүй эдийн засаг гэж байдаггүй юм!! Тэр тусмаа өнөө цагт!!
зочин 2024-12-10 103.140.10.214
Ийм хэлэлцээр байгуулах нь зөв өө. Олон жил ярьлаа. Ажлаа мэдэхгүй зарим удирдлага тайлбарлаж чадахгүй байна. Арьс шир, ноос махны эцсийн бүтээгдэхүүн хийж гаргавал гаалийн татваргүй болно гэдэг бол маш чухал. Мөн импортын бараа хямдрах нөхцөл бүрдэж ард түмэнд ашигтай. Төрийн албаныхан зөв хэлж тайлбарлахгүй болохоор үндэслэлгүй яригч нэг хэсэг нөхөд давраад харагдана. Үг дуугүй гэрээ байгуулах нь зөв өө
Нэргүй 2024-12-10 202.131.225.197
Оросын хараат болохын эхлэл. Бид Оросоос аль болох зайгаа барих хэрэгтэй.
S 2024-12-10 66.181.179.238
SEXSY AJ XN ANUSDI80955877
hmm 2024-12-10 103.168.34.120
bi chaddaguud turiin tolgoid.tednii taniluud ni turiin alband..arai dunguuruud ni haltuur hiine..haltuur hiihdee biznenii munguu tatvar tulugchduus garguulna..mongold urlag sportoos uur butej bgaa zuil tui ch alga..
Зочин 2024-12-10 202.131.226.197
ГАДНЫ 10 ГАРУЙ ОРНЫ БАРААГ ТАТВАРГҮЙ ОРУУЛЖ ИРВЭЛ ДОЛЛАРААР ХУДАЛЖ АВНА ДОЛЛАРЫН НӨӨЦГҮЙ БОЛНО
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО ТЭГВЭЛ АЖИЛГҮЙДЭЛ ГААРНА ТАТВАР ТӨЛӨГЧ НАР БАЙХГҮЙ БОЛНО ТЭГВЭЛ ТӨР МӨНГӨГҮЙ БОЛЖ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАНА
МАНАЙХААС МАХ Л ЭКСПОРТООР ГАРНА ӨӨР ЮУ Ч АВАХГҮЙ ШҮҮ ГЭХДЭЭ МАШ ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ Ч ГАДАГШАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ГАРГАЖ Л БАЙГААШ ДЭЭ
Нэргүй 2024-12-10 202.131.225.242
Путин фашистын байгаа ямар ч холбоонд нэгдэх хэрэггүй шүү. Төр болж тоглосон намчин оркуудаа. Монгол улсын ардчилал, монгол иргэдийн эрх чөлөөг хэдэн халтар төгрөгөөс сольж идэхээр оролдож байна уу та нар. фашис оросууд нэгдсэн ч эс нэгдсэн ч монголыг хөгжүүлэх сонирхолгүй. Тийм юманд итгэж хууртах хэрэггүй юм.
Нэргүй 2024-12-10 66.181.160.48
хуцдаг *л вэ
Иргэн 2024-12-10 202.126.90.246
Төв Ази ба Оросын зах зээл олон жилийн турш бидний хувьд хаалттай байж ирсэн, чөлөөт худалдааны гэрээ байгуулж ноос, ноолуур, арьс шир, эсгий хувцас, хивс, махаа экспортлоё
гадаад зах зээлд гарч, бараа бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц болгох боломж гэж харцгаая.
Нэргүй 2024-12-10 149.167.44.116
Олон жил, үе үеийн Засгийн газар энэ хэлэлцээрийг бүтээх гэж их ярьж явсан даа. Одоо гарын үсэг зурах болохоор нь бөөн ухаантан гарч ирээд л нухчин дарах гэж байна. Зүй нь яаж ноос, ноолуур, арьс нэхий, мах гээд байгаа зарж чадахгүй байгаа бараагаа зарах вэ гэж толгой нь ажиллаж баймаар юм.
Нэргүй 2024-12-10 103.212.119.52
үнэгүй бяслаг хавханд байдаг гэсэн үү
Нэргүй 2024-12-10 103.57.95.225
Ёстой мэдкү юм даа хятадаас 100 хувь эз н хараат манай үйлдвэрлэгчдийг сүүлийн 30 жил нураан унагаасан хамгйн ашигтай нь апу л байсан байх одоо цөөхөн жижиг үйлдвэрлэгчид амьтай төдий л бна
Нэргүй 2024-12-10 37.188.176.159
Оросууд ЕАЭЗХолбоо гэгч юмаараа халхавчилж Монголын эдийн засаг улс төрийг хянах гэсэн башир арга. Түлш эрчим хүчээр Монголыг хараат байлгадаг бол барьцаа улам лавшруулж Манай эдийн засгийг бүхэлд н хянах гэж л ийм заваан юм хийж байгаа.Оросуудад ашиггүй ч хямд татваргүй бараа орж ирсэнээр Монголын үндэсний үйлдвэрлэл зогсоно. Тэгээд 70 жилийн өмнөх шиг Оросоор тэжээлгэдэг уяаны нохой болно.Урвагч Цэдэнбал шиг толгойгүй нөхдийг ашиглаж Монголыг эдийн засгийн хувьд тусгаар улс биш болгох гэж байн
Нэргүй 2024-12-10 203.91.115.39
Коммунист хочтой л болохоос өвөө эмээ нар маань маш их баялаг өвлүүлсэн дээ. /хэдэн мянган тонн алт, зэс, тэрбумаар хэмжигдэх нүүрс… гэх мэт/ харин бид л ардчилагч гэж хөөрцөглөөд тараах, булаалгах, хулхидуулах зэргээр хоосорчихоод байгаа болохоос, үлдсэн жааханаасаа ашиг горьдоод бусдыг царайчилаад …
Нэргүй 2024-12-10 202.55.191.130
За, шаагаад байгаарай. Байгалийн алт, зэс, нүүрсийг коммунистууд бий болгосон уу? Тэгээд ч Монгол тийм их баялагтай улс биш. Нүүрснээс хэдэн төгрөг олоод хамраа сөхөөд, хөрөнгө оруулагчдыг хөөж туугаад хоосон хэвтэж байгаа л улс.
Нэргүй 2024-12-10 103.212.163.246
Укр дийдэхгүй бн. Сири хяналтаас гарсан. Одоо шоглож болох ганц улс нь Монгол л бндаа.