Сирийн нийслэл Дамаск, хоёр дахь том хот Алеппо болон ойролцоох бүс нутгийг босогчид эзлэн авсны дараа тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад албан тушаалаасаа огцорч, эх орноосоо дүрвэснийг мэдээлж байсан билээ. Тэрбээр мөн Москвад хүмүүнлэгийн шалтгаанаар орогнох болсон нь ард түмэндээ гологдсон экс удирдагчийн тоог нэмэгдүүлэв. Тодруулбал, Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович 2014 онд хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал, цуст мөргөлдөөний дараа эх орноосоо дүрвэж, Путины сүүдэр дор амьдрахыг илүүд үзжээ. Одоо түүний амьдарч байсан Межихириа дахь тансаг харш авилгийн музей болон хувирсан юм.
Үүний адил олон жил Сирийг удирдсан Ассадын дэглэм дарангуйллыг бий болгож, үзэл суртал, шашин шүтлэгээрээ өөр ч түүнийг унагаах гэсэн нэг зорилготой босогчдыг бий болгожээ.
Ассадын огцрох болон тайван замаар удирдлагыг шилжүүлэх шийдвэрт Кремлийн зүгээс оролцоогүй гэж эрх баригчид удаа дараа онцолсон байдаг. Учир нь түүний дэглэм нуран унасан нь Оросын Ойрхи Дорнодод дахь нөлөөллийг багасгах аж. Тодруулбал, Сирийн иргэний дайны үеэр буюу 2015 онд Орос хэдэн мянган цэргийн болон агаарын хүчээр Ассадын захиргаанд дэмжлэг үзүүлсэн байдаг. Энэ нь барууны орнуудад өөрийн улсын хүчирхэг байдлаа таниулах гэсэн Путины санаачилга байжээ.
Улмаар Сирийн иргэний дайн 2017 оноос эхлэн намжиж, цэргийн тусламжийн хариуд Ассадын засаг захиргаа Орост Хмеймим дэх агаарын бааз, Тартус дахь тэнгисийн цэргийн баазыг 49 жилийн хугацаатай түрээслэх эрхийг олгосон байна.
Уг эрх нь гэрээт цэргүүдээ Африк болон бусад улс орнуудад хурдан хүргэх боломжийг Орост олгосон төдийгүй Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт нөлөөллөө нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн Ням гаригт Ассадын засаг захиргаа нуран унаснаар Оросын холбоотон үгүй болж, цэргийн баазуудад юу тохиолдох нь тодорхойгүй байна.
БЭЛЭН БАЙДАЛД
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Путин өөрийн байр суурийг илэрхийлээгүй байна. Гэхдээ Сирид байрлах манай улсын бүх ажилтнууд Дамаскад болсон үйл явдлын дараа аюулгүй байгаагаа мэдээлсэн. Бид Ойрхи Дорнодын бүх фракцтай холбоотой байгаа тул цаашид хурцадмал байдал үүсгэхгүй байх тал дээр Гадаад хэргийн яам анхаарч ажиллана" гэжээ.
Сенатч Константин Косачев хэлэхдээ, Москвагийн гол зорилго бол Сири дэх Оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Тэрбээр "Хэрэв Сирийн ард түмэн бидний дэмжлэгийг үргэлжлүүлэн хүсэх юм бол бид дэмжлэг өгөх болно. Гэсэн хэдий ч одоо байгаа нөхцөл байдал бүрэн хэмжээний иргэний дайн дахин гарахуйц байна. Тиймээс тус улсыг удирдах болсон эрх баригчид болон иргэд асуудлаа дотороо шийдвэрлэх ёстой. Бидний хувьд нэн тэргүүнд эх орон нэгтнүүд болон Сирийн төлөө тэнд байгаа цэргийн хүчээ аюулгүй байлгах арга хэмжээ авах юм" гэж хэлжээ.
Гэхдээ нэрээ нууцалсан Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Кремль хуурай замын цэргээ хамгийн эхэнд татан авна. Босогчид Дамаскийг эзэлсний дараа Сирид байх Оросын цэргүүд Туркээс эх оронд нь хүргэх хүсэлт тавьсан байна. Улмаар тухайн цэргүүд Сири дэх Туркийн хяналтад байдаг хэсэг рүү явж, Орос руу нисэх аж. Гэвч Тартус дахь тэнгисийн цэргийн бааз эсвэл Хмеймим агаарын баазын аль нэг нь Сирид үлдэнэ гэж мэдээлжээ.
Тиймээс уг хоёр баазын цэргүүд дайны бэлэн байдалд шилжсэн байна.
Энэ талаар хэвлэлийнхэн Дмитрий Песковоос тодруулахад, ", Тартус, Хмеймимийн талаар ярилцахад хэтэрхий эрт байна. Бид Сирийн шинэ эрх баригчидтай эхлээд хэлэлцэх ёстой" гэж хариулжээ. Путин 2017 онд Сирид айлчилж, уг баазуудын нөхцөл байдалтай танилцсан. Тэгэхдээ Ассад болон Сирийн ард иргэдэд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран тусалж, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж амлаж байжээ. Үүний хүрээнд Тартус, Хмеймимийн баазыг хэвийн үлдээх болсон гэж ажиглагчид үзэж байна.
ЧОНО БОРООНООР
Ассад Москвад дүрвэсний дараа Израилийн Ерөнхий Сайд Беньямин Нетаньяху Голаны өндөрлөг болон Сирийг холбосон хамгаалалтын бүсийг эзлэн авах тушаал буулгажээ. Энэ нь барууны террорист бүлэглэлийн гишүүн гэж нэрлэгдээд буй Хаят Тахрир аль-Шамаар удирдуулсан босогчид Израиль руу халдах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм. Мөн Сирид эмх замбараагүй байдал үүсэхтэй зэрэгцэн эрх мэдлээ тэлэх боломжийг Нетаньяхуд олгожээ. Түүний хувьд АНУ-ын хамгийн ойрын холбоотон бөгөөд Ойрхи Дорнодод нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа.
Хэрэв Израиль хүрээгээ тэлж, Ираны эсэргүүцлийн тэнхлэгийг бүрэн устгах юм бол АНУ-д талархлаа илэрхийлж л таарна.
Ажиглагчдын дүгнэж буйгаар, АНУ геополитикийн хоёр том дайнд хөндлөнгөөс оролцож байгаа тул Сири дэх тусламжаа алдсан Оросын дараагийн нүүдлийг хүлээж байна. Тун удахгүй Ерөнхийлөгчийн үүргээ шилжүүлэн өгөх Жо Байден үлдсэн хугацаандаа Украинд бүх чадлаараа дэмжлэг үзүүлэхээ амласан. Сүүлийн үеийн хүчирхэг зэвсгийг ашиглах эрхийг олгосноос гадна Трамп Цагаан ордонд эргэн ирж, татвар төлөгчдийн мөнгөөр Украинд дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргах байсан ч Оросын эсрэг тэмцэхэд нь туслах холбоотнуудыг бий болгоход анхаарч байна.
Нөхцөл байдал хаашаа эргэхээс үл хамааран Ойрхи Дорнод гэлтгүй Украиныг эзлэн авах гэсэн Орост холбоотон цөөн үлдсэн тул Москва цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгч пуужин үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэх нь тодорхой болсон. Сирид өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлыг эргүүлэн харах юм бол Оросын арми ганцхан удаа Ассадын дэглэмд тусламж үзүүлж, босогчдын байршлыг бөмбөгдсөн. Үүний дараа Кремлийн эрх баригчид Сирийн дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь Путинд ганцхан зорилго байгааг илтгэж байна гэж ажиглагчид үзжээ.
Инфляц, хориг арга хэмжээ, дотоодын санхүүгийн хямралаас болж Орос хүнд байдалд ороход ойрхон байгааг эдийн засагч нар анхааруулж байсан төдийгүй тус улсын бизнес эрхлэгчид өрийн дарамтад орж байна.
Тиймээс Ассадын дэглэм нэгэнт нуран унахыг Кремль гадарлаж, иргэний дайны үед үзүүлж байсан шигээ тусламж үзүүлэхээс илүүтэй Сирийн шинэ удирдагчидтай холбоо тогтоохоор төлөвлөсөн байж магадгүй юм. Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрч чадаагүй Орос, Украин Ойрхи Дорнодын асуудлаас болж санал зөрөлдсөөр байх бололтой.
Путины ойрын ажиглагч Татьяна Становая “X” хуудаснаа, Ассадын ялагдал нь Путины гал зогсоох хэлэлцээрт хандах хандлагыг улам чангатгах бололтой гэжээ. Тодруулбал "Путин нэмэлт болзол тавьж магадгүй бөгөөд хэлэлцээрийг шууд зөвшөөрөхгүй. Тэрбээр баруун болон Украин байр сууриа хэрхэн өөрчлөхөөс шалтгаалж, хэлэлцээр байгуулна гэж магадгүй. Путин өмнө нь тавьж байсан болзлоо улам чангатгаж, өөрт нь илүү ашигтай байх зүйлсийг хүснэ гэж эмээж байна" гэжээ. Мөн “Ассад нуран унасан нь Путиныг сэрээсэн. Учир нь Ойрхи Дорнод дахь холбоотноо алдан байж Украинд бүх хүчээ дайчилж байгаа тул Путин буулт хийхгүй, харин ч Киевыг мэдэлдээ оруулах аргуудыг судалж эхэлнэ" гэж Становая онцолжээ.
Нэргүй 2024-12-10 202.126.88.204
Их гоё зураг тавьсан байнаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,хоёр орк,,,,тэврэлдцэн,,,,ижилхэн хувь тавилантай юмдаа,,,,чааваас,,,,
Нэргүй 2024-12-10 203.98.77.237
Оросуудын хийсэн бүхэн нүгэлтэй бузар төлөвлөгөө байдаг даа Монголчуудыг коммунизмын хар тамхиар угжиж бүх сэхээтнүүдийг маань устгасан даа Орсууд тарж бутарч өргөн уудам сибирьт дэлхий хүмүүс ирж амьдрах юм гэсэн бичээс байдаг
зочин 2024-12-10 103.57.93.35
Оросууд тусалсны ачаар монгол орон тусгаар тогтнолоо олж өсөж өндийж чи амьд яваа шүү малаа Орос хятадуудтай эв зүйгээ олж найрсгаар харилцан амьдарч чадахгүй дайсагнавал монгол хормын дотор сүйрнэ Энэ нөхөр мэт зарим өлөн чононууд үүнийг л хүсдэг
Нэргүй 2024-12-10 103.11.193.169
оросуудаа путин наад украйн болон сири дээрээ цөмийн бөмбөгөөө мөндөр мэт буулгаачээ.
Нэргүй 2024-12-10 202.126.88.204
Дебыль ээ,,,,,Чи,,,,, эмээ хоол мэт идээчээ,,,,
Нэргүй 2024-12-10 202.126.91.143
Пут ны дэглэм тун удахгүй нуран унахаар боллоо
Нэргүй 2024-12-10 202.126.88.204
“”””Сириэс манай цэргүүдийг амьд мэнд гаргахад туслаж,,,,,,хүмүүнлэгийн тусламж үзүүлээч”””хэмээн бөгспутин Эрдоганаас гуйсан байна,,,гях,,,гяхх,,,гяххх,,,,
зочин 2024-12-10 66.181.160.126
Хнн… Огцорсон ч гэх шиг , дүрвэсэн ч гэх шиг …Эх орноо хаяад чөтгөр шуламын оронлуу зугтаасан гээч …
Хотын иргэн 2024-12-10 202.131.249.106
Сиричууд Ассадыг хоосон явуулах байсан юм
Нэргүй 2024-12-10 185.220.101.42
Барууныхан Украйныг хаяж оронд нь Сирийг авхаар тохиролцсон, асуудал дууссан, ккк
зочин 2024-12-10 66.181.160.126
Мэдэмхий пяздааа юмаа чи
Нэргүй 2024-12-10 66.181.183.232
Манай оркуудын Оросыг хайрлах тэр их янаг хайр чухам хаанаас нь тэгж ундраад бнаа ? Өнгөрсөн 100 жилд монго лын тархийг мөн ч их угааж дээ, одоо энэ хөрсөн дээр юу ч тариад нэмэргүй зөвхөн устгах л ёстой болж дээ !!!
Иргэн 2024-12-10 202.126.90.246
рубльд дуртай хүмүүс Монголд бий, эхнээсээ илчлэгдэж ажил үйлс нь бүтэлгүйтэж байгаа, танк оруулдаг хүнийг хар л даа, одоо цариг ярихаа больё ч гэж байх шиг, нөгөө танк нь урдаас биш хойноос орж ирэх магадлал бас бий
Нэргүй 2024-12-10 119.234.4.116
Аргаггүй ш дээ. Дандаа босоогоор нь хөхдөгүүд юм чинь
Нэргүй 2024-12-10 202.126.88.204
Гях,,,гяхх,,гяхх,,,,гоё хэлсэн,,,,