Ногоон автобусны хурал ирэх 7 хоног хүртэл хойшлов

Ногоон автобусны хурал ирэх 7 хоног хүртэл хойшлов

Ногоон автобусны хурал ирэх 7 хоног хүртэл хойшлов

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өчигдөр /2024.12.09/ товлосон боловч дахин хойшилжээ. Ингэснээр шүүх хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан байна. Хурал хойшилсон шалтгааныг тодруулбал, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсан учраас хойшилсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгч Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа юм.

  • АТГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
  • Прокуророос хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
  • Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 24-нд товлосон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 6 дугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
  • Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 7 дугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурлыг 2024 оны 7 дугаар сарын 29-нд товлов.
  • Шүүх хурал 2024 оны 8 дугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны 11 дүгээр сарын 6-ныг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны 12 дугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл хойшилсон.
  • Шүүх хурал 2024 оны 12 дугаар сарын 16-ныг  хүртэл хойшилсон.

Эргэн сануулахад, яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-10 103.57.94.210

бузарууд авлигали өгөөд уснаас хуурай гарна үсрээд 1сая, төгрөгөөр торгуулаад ялаас мултарна

Avatar

Нэргүй 2024-12-10 202.9.47.53

Энэ хурал болохгүй байхаа.

Avatar

Нэргүй 2024-12-10 124.158.104.4

энэ хэдэн балиар шуналтай өмгөөлөгч нар давхар хэрэгт явахаа болиочээ. бүгд л ланл 300 унацан хөөрүү ховдогууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж