Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний 14.00 цагт танилцуулна. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн.
Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна. Шүүх хуралдаанд хамгийн сүүлд биечлэн 31, цахимаар нэг нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлсэн юм.
Зочин 2024-12-10 66.181.177.248
Авлига хээл хахуульд идэгдсэн муу новшийн шүүх засаглал яах вэ дээ торгох төдий л арга хэмжээ авна биз өөр яав л гэж ялзарсан шүүхийн тогтолцоог үндсээр нь сольж байж сая шударга шүүхийн тогтолцоо тогтоно шүү дээ ард түмэн минь өөр сонголт гэж үгүй
Нэргүй 2024-12-10 202.21.109.21
зохиомол хэрэг байна гээд цагаатгана даа