Монголын дипломат албыг арын хаалганыхан дампууруулж байгааг судлаачид анхааруулсаар ирсэн ч үл тоож, дуучин, тэмцэгч, аялагч, яллагдагч гэхчлэн мэргэжлийн бус хүмүүсийг томилсоор ирсэн нь гадаад харилцааны үнэлэмжийг унагаад зогсохгүй хүний нөөцийн хомсдолд оруулж эхэлжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дипломат алба хүний нөөцийн хомсдолд орж эхэлсэн шалтгааныг цалин хөлс тааруугаас болж байна гэж тайлбарлаж буй ч учир мэдэх хүмүүс “Мэргэжлийн бус томилгоо дипломат албыг үнэгүйдүүлж, хүний нөөцийн хомсдолд оруулсан” гэж үзэж байна.
Үнэндээ ч өнгөрсөн хугацаанд хийсэн Элчин сайд, зөвлөх, консулын томилгоо нь нүүр байтугайг нь улайлгасан жишээ олон. Тухайлбал, гадаад харилцааны талаар А –ч үгүй, хар ярианы халтар хултар англи хэлтэй, дэлхийгээр аялагч нөхрийг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилж байсан бол ташууртай тавын нэг Ж.Батзандан Австралид суух Элчин сайдын зөвлөх болсон.
Монгол Улсын гавьяат, дуучин, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилсон.
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ч дипломат албаны томилгоо дээрдээгүй.
Төрийн дээр нам сандайлсны жишээ болж, “өгзөг” Д.Одбаярыг МАН-аас санал болгон Хонкгонгт суух ерөнхий консулаар томилсон бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консулаар, ХҮН намын Л.Лхагвадоржийг Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргаад буй.
Айлын талтай зөвшилцөж байна гэх тайлбарыг Гадаад харилцааны сайд өгч буй ч Авлигатай тэмцэх газарт шалгагдан яллагдагчаар татагдсан байсан албан тушаалтныг Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилж чаддаг бүдүүн зүрхтэй хүмүүст энэ зэргийн томилгоог бол саадгүй явуулах нь ойлгомжтой.
Уг нь бол Дипломат албаны тухай хуульд “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна” гэж заасан байдаг.
Гэвч Монголд хууль хэрэгжих биш цаасан дээр хараар бичигдсэн хууль нь тунхаг төдий л юм.
Тиймдээ ч дипломат алба нь нам дагасан хэнээтнүүдийг шагнадаг албан тушаал болж хувирсны зэрэгцээ зарим нэгийнх нь хувьд тэтгэвэртээ суухын өмнө зайлшгүй очиж амардаг “сувилал” нь шахуу болж хувираад буй. Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболд нар ажиллаж байна. Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалд насаараа ажилласан тул улс төрийн туршлагаараа Элчин сайдын албыг аваад явдаг юм аа гэхэд тэднээс илүү хэлний өндөр боловсролтой, салбартаа доод шатнаас нь эхлээд ажилласан залууст энэ боломжийг олгодоггүй нь харамсалтай. Шан харамж өгөх ёстой юу, аль эсвэл нам дагаж далдагнаж харайлгаж явах ёстой юу. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, 3-4 хэлтэй, дипломат албанд мэргэшсэн залууст карьераа ахиулах сонирхол бий ч арын хаалганыхнаас болоод дээшээ гарч чаддаггүй.
Гэтэл өвөө нар нь намын шахаа эсвэл улстөрчдийн захилгаар ирээд тодроод томроод суучихдаг. Үг сөрвөл ажилгүй л болно. Тэд улс эх орныхоо эрх ашгийн төлөө, гадаад дахь иргэдийнхээ төлөө зүтгээд байгаа юм байхгүй. Хов хутгана, хувийн бизнесээ өөд татна.
Томилогдсон орныхоо хэл ус, соёл, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг гадарлах нь битгий хэл ганц ханз ч мэдэхгүй хэрнээ дипломат албанд суудал бөглөөд сууж байх жишээний. Гэтэл гадаад орнуудын дипломат албанд жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь томилогддог. Өдөр тутмын хийж буй ажлынх нь 80 хувь улсынхаа тусгай албанд хэрэгцээтэй мэдээллийг цуглуулахад чиглэдэг.
Харамсалтай нь, хэл ч үгүй, мэдлэг ч үгүй нам л дагасан улсууд дипломат албанд томилогдоод очихоор хийдэг ч ажил үгүй. Цаана нь ажиллаж байгаа мэргэжлийн цөөхөн хүмүүсийнхээ л мах, шүүсийг нь зулгааж, тамлахаас цаашгүй.
Ийм байхад Монголын гадаад харилцаа сэргэж байна, бүх талаар хөгжиж байна гэж худлаа PR-дах хэрэггүй. Арын хаалганыхнаас болж, мэргэжлийн хүмүүс нь дайжиж, эцэстээ дипломат алба хүчгүйдэж байна.
Цалин мөнгө бага байгаа нь анхаарах асуудал хэдий ч түүнээс дутахгүй авч үзэх ёстой асуудал нь дипломат албаа мэргэжлийн байлгах талд анхаарахгүй бол нэг л мэдэхэд нам, намын тавиул, тэтгэврийн хэдэн буурлууд л Монголын алтан аргамжийг “аргалдаг” болчихсон суух вий дээ.
Дэлхийн улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, олон улсын геоулстөрийн байдал ширүүсч буй энэ цаг үед мэргэжлийн хүмүүсийнхээ мэдлэг, ур чадварт түшиглэж, Монголын гадаад улс төр, аюулгүй байдлыг аргамжина.
Г.ХОРОЛ
Unshigch 2024-12-10 178.51.216.46
Mergejliin humuus baihgui bolson um chin dee oor heniigee yavuulah ve dee, Mongold ali hediinee ireeduin bolovson huchin mergejiltenguudee beltgeh zorilgo, tolovlolt, zohion baiguulalt gej baihgui zalbraagui oron bolson shuu dee
Нэргүй 2024-12-10 59.153.113.131
Дээхэн үед дөрвөдөөс өөр хэл мэдэхгүй нэг нөхрийг ОХУ дахь ЭСЯ-д дипломат ажилтан гээд тавьчихсан байсан шү!!
Нэргүй 2024-12-10 202.9.41.93
Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа 25-р суваг телевизийн эзэн гэх Алтайг Шведэд суух Монголын элчин сайдаар томилж байлаа
Нэргүй 2024-12-10 202.9.46.25
ө***г Д.Одбаяр арайч дээ.Ингэж улсынхаа нэр хүндииг доромжлох гэж байх уу.Маш том албан тушаалтнуудын хиисэн гэмииг цайруулж өгсөн учраас л томилогдож байгаа болов уу.Монгол минь хэзээ ном журмандаа орох юм болдоо. Ард бид цөхөрч байна.
ZOCHIN 2024-12-10 66.181.189.10
Saidiin xaraldaa xen tomilo bol.
Нэргүй 2024-12-10 66.181.176.47
Мэргэжлийн бус хэлгүй арын хаалганыхан Монгол улсыг гутааж элэг доог болдог ш дээ.
Нэргүй 2024-12-10 66.181.176.47
Дипломат ёс, дүрэм журам, ёс жаяг маш нарийн ш дээ.
ГХЯ арын хаалганы яам. 2024-12-10 65.20.90.158
гадаад томилгоонууд бүгд хуурамч, хэд мэдэхгүй, захын ёс зүйгүй ТӨРИЙН ордонд танилтай нь л явдаг ш дээ. Солонгост хувьдаа мөнгө завшихаас өөр ажилгүй нөхөр элчин болсон, Нямдоржийн хүү Америкөд, Батзандан Авсрали, Лу.Болд Бельгид, Н.Энхболд Бээжинд, жинхэнэ хогийн. Хэл мэдэхгүй атташе нар бас томилогдоно. Гөлөг. Монголд амь зуух арга алга дөө.
Нэргүй 2024-12-10 65.20.90.158
энэ энэтхэгт л гэхэд Англи хэл огт мэдэхгүй Цэргийн атташе байдаг юм билээ.
ХУУЛЬЧ 2024-12-10 202.9.46.23
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА,,,ТУХАЙН УЛСЫГ СУДЛААЧ ГЭХ МЭРГЭЖИЛ БАЙХААС ДИПЛОМОТЧ ГЭХ МЭРГЭЖИЛ БАЙХГҮЙ ДЭЭ.,,,,ДИПЛОМОТ ГЭДЭГ ЭРХ ДАРХЫГ МОНГОЛ УЛСЫН ТӨР ОЛГОДОГ Л ДОО.
Нэргүй 2024-12-10 203.98.77.237
Ахмадуудаасаа тавиачээ шунал нь үгүй, хорсол нь байхгүй болсон ахмадуудаас аливаа том элчин сайд төрийн өндөр дээд албан тушаалд тавьж баймаар бнаа Эргэн тойрноо хараач 70,80 гарсан улс төрч нар сэмбэлзээд л зөвхөн улс орныхоо эрх ашгийн төлөө ухэхээс эмээхгүй зүтгэж байхад манайхан гэж хэдэн нусхай хэл усгүй боловсролгүй жулдрайнуудыг тавьна Тэдний шунал тачаал нь дэндээд улс орноо гутаах юмаа МАНыхан анхаар
Нэргүй 2024-12-10 172.58.119.156
Бөх, дуучдаар Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн болгодог ард түмэн юм чинь яалтай билээ
ЗОЧИН 2024-12-10 103.111.68.3
ЭНЭ ҮНЭН ШҮҮ ДИПЛОМАТ АЛБА ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ БОЛСОН. ЭЛДЭВ ШАХААНЫ, ШАГНАЛЫН АМРАЛТ ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОН ЛУЙВАРЧИД ДИПЛОМАТ АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГААГААС БОЛЖ ТӨРИЙН ГАДААД БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЗҮЙЛ ЭРТНЭЭС ЭХЛЭЛТЭЙ ДИПЛОМАТ АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙХДАА ТАМХИНЫ НАЙМААНД ОРОЛЦОЖ МОНГОЛ УЛСЫН НЭР ТӨРИЙГ ГУТААЖ ЯВСАН ДАЛАЙЖАРГАЛ ГЭХ ЭТГЭЭД ОДОО УРАН МЭДДЭГ ХҮН БОЛООД ЯВЖ БАЙНА ЯАЖ ТӨР УЛСЫГ ХОХИРООХ БОЛ ГЭЖ ҮНЭХЭЭР САНАА ЗОВЖ БАЙНА
Нэргүй 2024-12-10 202.9.47.53
Тэтгэврийн баахан юмаар цүнх баригч хийчихсэн байна лээ.
Zochin 2024-12-10 202.21.111.170
УИХ-ын гишүүн цагаар багшлахаас өөр давхар ямарч ажил, хөдөлмөр гүйцэтгэх эрхгүй хэмээн хуульд заасан байдаг. Гэтэл МАН нь НЯмаагийн Энхболдыг гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад БНХАУ-д элчин гээр томилосон нь хууль бус томилогоо юм. Ийм маягар гадаад томилогоонд улс төрч гэх хүмүүсийг маш ихээр томилож байна.
Үочин 2024-12-10 202.179.25.140
ГХЯ-ны сайд нэртэй боловсролгүй, зальтай, худалч, ах дүү төрлөө энд тэнд элчин сайд, консул, элчин сайдын яамны жолооч,туслах ажилтан зэргээр тавиад яамыг алгуур нурааж байна. Аргагүй шүү дээ, баклавар авгайг МАН Англид курст сургаад орлогч сайд сайд болгож байгаа юм чинь. Залий нь дийлэхгүй, Угтаа Хүрэлсүхтэй хамт казиногийн хэргээр шалгагдаж байх хүн. Яамны байр байшингийн гадна өнгө үзэмж, гаднах тоос шороо эвдрэл үнэхэээр аймаар
ард түмэн 2024-12-10 66.181.180.108
mash ynen b
Нэргүй 2024-12-10 202.70.34.115
ГХЯ-НЫ ЗАХИАЛГААР ТУХАЙН БҮС НУТАГ УЛС ОРОНД НЬ СУРГАЖ , ДИЛОМАТ МЭРГЭЖИЛ ХЭЛИЙГ НЬ ЭЗЭМШСЭН ЗАЛУУС ГУДАМЖИНД ЗЭВЭРЧ, МАН-ЫН ТЭТГЭВРИЙН ӨВГӨЧҮҮД, БҮЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧИД ТОМИЛОГДОЖ БГАА НЬ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ИХЭЭР УНАГАЖ БАЙНА……………………………….. МЭРГЭЖЛИЙН ТОМИЛГОО ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН……………………
ychryylsan xoxirolgs; 2024-12-10 216.38.195.74
– CJNr xylgailj, gyilagchlyylj ? ### #; @ gadni
Нэргүй 2024-12-10 172.56.14.197
КОНСУЛААР ТОМИЛОГДОЖ БУЙ УЛС ТОРЧИД БОЛ УНДСЭНДЭЭ ЛАЙВЧИН МОНХЭРДЭНЭ ШИГ НАЙМАА ХИЙЖ ЯВААД Л ИРДЭГ. ГАДААД ТОМИЛОГДОЖ БУЙ ДИПЛОМАТЫН ЦАЛИН БАГА ТУЛ МЭРГЭЖЛИЙН ЧАДАЛТАЙ ЗАЛУУЧУУД АЛЬ ЭРТЭНЭЭС ЯАМНААС ЗУГАТАЖ ЭХЭЛСЭН. ОРОНД НЬ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН БИЗНЕСЭЭ ОРГОЖУУЛЭХИЙГ ХУССЭН ХУВИЙН КОМПАНИЙХАН, БАЯЧУУДЫН ЭРХ ХУУХДУУД ОРДОГ БОЛСОН.
сонгогч 2024-12-10 103.168.34.58
наймаачин сайд нар мэргэжлийн салбарыг ингэж л нурааж байгаа юм даа. ГХЯ үнэхээр харамсалтай чимээгүйхэн нурж байгааг үнэнээр нь бичжээ
Энхээ 2024-12-10 202.126.89.173
Одбаяр одоо болио.
Даварсаар даварсаар ө***г маш эвгүй байдалд орно.
Өөрөө нэрээ татвал нийгэмд зөв жишиг дэ
Нэргүй 2024-12-10 172.56.168.32
КОНСУЛААР ТОМИЛОГДОЖ БУЙ УЛС ТОРЧИД БОЛ УНДСЭН ЛАЙВЧИН МОНХЭРДЭНЭ ШИГ НАЙМАА ХИЙЖ ЯВААД Л ИРДЭГ. ГАДААД ТОМИЛОГДОЖ БУЙ ДИПЛОМАТЫН ЦАЛИН БАГА ТУЛ МЭРГЭЖЛИЙН ЧАДАЛТАЙ ЗАЛУУЧУУД АЛЬ ЭРТЭНЭЭС ЯАМНААС ЗУГАТАЖ ЭХЭЛСЭН. ОРОНД НЬ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН БИЗНЕСЭЭ ОРГОЖУУЛЭХИЙГ ХУССЭН ХУВИЙН КОМПАНИЙХАН, БАЯЧУУДЫН ЭРХ ХУУХДУУД ОРДОГ БОЛСОН.
Зочин 2024-12-10 139.5.216.189
Үнэнийг бичжээ.Мэргэжлийн хүмүүсээ томилдог баймаар юмаа.Уяач биеийн тамирын багш агрономч гээд тэр хамаагүй арын хаалганы хүмүүс явж бна.Дипломат шуудангаар орныхоо гудасанд доор хийгээд алга болгож байсан түүх байдаг юм гэсэн энэ мэргэжлийн бус хүмүүс нь.
Төрийн Ашиг 2024-12-10 202.70.43.34
ОДоо цагт яаж ийгээд Төрд орох ийм л ашигтай байгаамдааа
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-10 202.21.105.19
ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА………ДУУЧИД, АЛИАЛАГЧ НАР……….
Нэргүй 2024-12-10 66.181.183.232
Бас уяач…. кх кх кх