Хүний папиллома вирус/ХПВ/-ийн эсрэг вакциныг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхэлсэн. Улсын хэмжээнд одоогийн байдлаар ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад 16000 гаруй хүүхэд хамрагдсан байна. Тэдний 50 хувь нь нийслэлийнх бол 50 хувь нь орон нутаг дахь сурагчид хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн 0,7 хувьд тарьсан хэсэгт хөндүүрлэх, хавдах, халуурах шинж тэмдэг илэрч, 1-2 хоногт арилж байна. Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Улсын хэмжээнд 11 настай 78.622 хүүхэд дээрх вакцинд хамрагдах ёстой.
Тодруулбал, дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах юм. Хэрэв сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорвол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлж буй.
Мөн дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд 15-30 минут хянана.
ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтоно. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг 3-аас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай хандахыг эмч нар зөвлөж байна.
Д.ЭНХБАЯР
Нэргүй 2024-12-10 202.131.225.197
aidas huides
Нэргүй 2024-12-10 103.26.192.43
Ireeduidee oruulj bui hurungu oruulalt
emch 2024-12-10 103.26.192.43
Yamai da neg ch gesen saihan medee