УБЦТС ТӨХК нь төрийн худалдан авах цахим системд “ухаалаг тоолуур” худалдаж авахаар 5 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Уг асуудлаар тус компанийн Тоолуур, хэмжих хэрэгслийн албаны дарга Ч. Батбаяраас тодруулахад “Түгээх сүлжээндээ өөрийн хөрөнгөөр техник технологийн шинэчлэл хийхийг зорьж, компанийн нийт тоолуурыг ухаалаг тоолуураар сольж, суурилуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан 2023-2027 онуудад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд энэ онд 1714 ширхэг өгөгдөл цуглуулах төхөөрөмж (концентратор), 1 ба 3 фазын нийт 129.262 ширхэг ухаалаг тоолуур нийлүүлэгдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 1100 ширхэг концентратор, 70.147 ширхэг тоолуур, Баянзүрх дүүрэгт 614 ширхэг концентратор, 59.115 ширхэг тоолуур тус тус угсарч суурилуулах ажлууд хийгдэж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ. Ирэх онд дахин 130 мянган ухаалаг тоолуур суурилуулахаар төлөвлөсөн аж. Ухаалаг түгээх сүлжээг
бий болгосноор хэрэглэгчийн хэрэглээг хянаж, хүчдэлийг таслах, залгах үйлдлийг алсын зайнаас хийх боломжтой тул ажлын бүтээмж нэмэгдэнэ, гадуур явж ажиллах хүчинд зарцуулах үйл ажиллагааны зардлыг хэмнэх, өвлийн их ачааллын үед ухаалаг тоолуурт чадлын тохируулга хийж ачааллыг тэнцүүлэх боломжтой, эрчим хүчний зүй бус хэрэглээнээс сэргийлэх, хэрэглэгчийн дуудлага, ажлын захиалга шуурхай хийхээс гадна үйлчилгээний хурд, чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэх, цахилгаанаас үүдэлтэй аюул эрсдэлээс сэргийлэх зэрэг эерэг үзүүлэлтүүд олон байгаа гэдгийг онцоллоо.
Д.Энхбаяр
Нэргүй 2024-12-09 66.181.178.205
hereggui!
зочин 2024-12-09 66.181.177.246
УБЦТС чинь ухаалаг тоолуур ашиглаж байгаа, одоо дахиад хуогай хийх гэж байна даа н**ш юм аа
Нэргүй 2024-12-09 202.55.188.109
Муу новшнууд та нарын ухаалаг тоолуур чинь хамгийн хэврэг дахин дахин худалдаж авахаар хийгдсэн байгааг би мэдэж байна.