Ирэх оны төсөвт спортын Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танах талаар тамирчдын төлөөллийн байр суурийг сонслоо.
"ДАСГАЛЖУУЛАГЧ САРД 1.5 САЯ ТӨГРӨГ, ТАМИРЧИД НЬ 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ"
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ:
-Ирэх оны төсөвт нийт тамирчдын зардлыг 75 хувь хасах асуудлыг ярьж байна. Би гэхэд 2025 оны календарьчилсан төлөвлөгөөгөөр олон улсын зургаан тэмцээнд оролцох ёстой байсан бол зөвхөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд л орох боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр шинэ залуу тамирчдад сөрөг нөлөөтэй шийдвэр болно. Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид олон улсын тэмцээнд оролцож болох ч залуу тамирчдад тийм боломж байхгүй болно. Тамирчид тэмцээнд оролцож чадахгүй, цалин мөнгөгүй болж, эрх нь зөрчигдөнө. Бидний эрх зүйн орчин доройтох болно. Биднээс эргээд амжилт нэхэхэд хэцүү болно. Энэ асуудлыг эргэж харахыг хүсч байна.
Өнөөдөр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нэг сард 1.5 сая төгрөг, тамирчид нь 1.2 сая төгрөгийн цалин авч байна. Энэ цалингаасаа татвар, шимтгэлээ суутгаад 800-900 мянган төгрөгийн цалин гар дээрээ авна.
Энэ мөнгөөр амьдарч, амжилт гаргахад бэрх. Тамирчид ардаа амьдралгүй юм шиг л бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Уг нь салбарын сайд Ч.Номин сая Парисын олимпоос медаль авсан тамирчидтай уулзаж "2025 оноос Олимпод бэлтгэх үндэсний баг байгуулж, том бүтцээр ажиллана. Тамирчдын хангамж сайжирна. Тиймээс та бүхэн маш сайн амжилт гаргаарай" гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн байгаа байдал маань тэнгэр газар шиг зөрүүтэй болсон гэв.
"ЗАЛУУ ТАМИРЧДЫН ИТГЭЛ НАЙДВАРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА"
Хөдөлмөрийн баатар, Үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав:
-Тамирчин хүн ганцаараа амжилтад хүрдэггүй. Нэг хүний амжилтын ард дасгалжуулагч, бэлтгэл хангагч, багш, эмч, сэтгэлзүйч гээд бараг 50 орчим хүний хүч хөдөлмөр байдаг. Хэрвээ Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувь хасвал ганцхан тамирчин л үлдэнэ.
Ард нь байгаа бүх хүний цалин мөнгө, хүч хөдөлмөр үгүй болно.
Бид нэг жилд 6-7 олон улсын тэмцээнд оролцдог байсан бол зардал мөнгөгүйгээсээ болж олимпийн оноогоо цуглуулж чадахгүй нь ээ. Тамирчид азаа үзмээргүй байна. Энэ асуудлыг салбарын сайд, УИХ-ын гишүүн анхаарч үзээрэй. Миний амжилтын ард гэхэд маш олон хүн атгасан гар ажилласан. Спортоор сонирхон хичээллэж, амжилт гаргахаар хичээж буй залуу тамирчдын итгэл найдварыг үгүй хийж байна.
"ТАМИРЧИД ТӨСӨВГҮЙ БАЙЖ ЯАЖ ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВАХ ЮМ БЭ"
Паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ:
-Ирэх оны төсөвт спортын Үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танах асуудлыг хэлэлцэж байна. Үүнийг шигшээ багийн тамирчид эсэргүүцэж байгаа. Бид 2028 оны Лос-Анжелес олимпод оролцохын тулд бүтэн дөрвөн жил бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд оролцож, оноогоо цуглуулснаар эрхээ баталгаажуулна.
Гэтэл төсөвгүй байж тамирчид олимпийн эрхээ авах юм бэ. Ийм байж болохгүй.
Тамирчид олимпийн наадамд 30-40 эрхтэй орж, 3-4 медаль авч байна. Ядаж 50-60 эрхтэй олимпод өрсөлдөж, 7-8 медаль авах бодлогыг барьж ажиллах хэрэгтэй байна. Гэтэл эсрэгээрээ тамирчдынхаа төсвийг танах бодлого хэрэгжүүлснээр ирэх 2028 оны олимпод 10 тамирчин орно шүү. Ард иргэдийн зүгээс тамирчдаа дэмжиж, бахархдаг. Тэр амжилтыг нь, урмыг нь төр засгаас хумиж болохгүй. Төсвөө таначихаар тамирчид нэг жилд 1-2 тэмцээнд, дөрвөн жилийн хугацаанд зургаахан тэмцээнд оролцох юм уу. Нэг жилд 7-8 чанартай тэмцээнд оролцсоноор эрхээ авах боломжтой байдаг.
Гэрэл зургийг О.Болорсувд
1111 3 цагийн өмнө 202.126.89.251
Одоо спорт, урлаг болнооо. Медаль авлаа гээд ард түмний амьдралд түй ч нэмэргүй. Та нар ард түмний төлөө, улсын өмнөөс гэж ш….. боль. Өөрсдийхөө төлөө яваа шүү. Яс юман дээрээ багш, эмч, барилгачин улсдаа, олондоо та нараас илүү тустай.
Нэргүй 2024-12-09 202.131.234.123
жагсаад буулгаач олон амлалтаа буруугаар ашиглаллаа.
Баянаа 2024-12-09 122.201.31.48
Их спортоор амжилт гаргалаа гээд хөгжсөн улс орон байхгүй, харин хөгжсөн улс орон л их спортоор сая хөөцөлдөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл боломжтой орны хийдэг үйлдэл л дээ!
Нэргүй 2024-12-09 66.181.184.234
ха ха өлөн луйварчидаа толгой дээрээ залчихаад юу хүсээд байна.
Иргэн 2024-12-09 66.181.185.28
Содномпэлжээ минь одоо ажил хийж амьдар олон жил олон түмнийхээ татвараас шимэгчлэж амьдарлаа!!! Улс оронд ямар ч нэмэргүй хоббигоо юу гээд бодчихсон хүн бэ та!!!
Нэргүй 2024-12-09 66.181.181.222
яг үнэн,
Эр хүн 2024-12-09 139.5.216.213
126 бодчихоод ичээч гишүүнүүдээ!!! эсвэл буцаад 76 биш 54 болцгоо!!!! бусад бөглөөсүүдээ зайлуул
Нэргүй 2024-12-09 103.212.163.226
Номин бол ховсдож чадах өлөгчин
Өвгөн Балдан 2024-12-09 66.181.176.14
Тамирчин хүн ийм амжилт гаргаснаар улсад ийм ашиг оллоо, улс ингэж хөгжлөө гэж би сонсоогүй л юм байна. Ер нь бол социализмын зарчимаар бол бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлдэг байсан. Нийтээрээ ХБХБ тэмгийн нормыг хангасан байх ёстой байлаа. Цэвэр иргэнийхээ эрүүл мэндийн төлөө. Одоо болохоор олон улсад очиж байр эзэлвэл төр нь хэдэн зуун саяар тэтгэлэг өгдөг. Бизнес болчихсон. Ер нь бол агуулга нь өөр болчихсон.
Ц 2024-12-09 103.57.95.72
спортынхныг арай л их хассан юмуу.үзвэрийн 18 тэрбумыг л хассан гсн биздээ
Нэргүй 2024-12-09 66.181.191.241
Спортынхонд өгөхөөр л болсон. сая дөрист яав та нар. одоо бль боль. Испортын хэдэн хүүхдүүдээс ичээч та нар.
хүннү 2024-12-09 202.9.46.167
Тамирчид энэ үгээ Номинд биш УИХ-ын гишүүдэд хэл.
Нэргүй 2024-12-09 202.126.89.173
Урлаг спорт хэрэггүй тул төсвийг нь бууруулсан ч яахав! Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг ба спорт хөгжүүлэх нь Монголд ашиггүй.
Болио 2024-12-09 202.126.88.207
Үндэсний шигшээ гэдэг юмыг бүүр болих хэрэгтэй.
Нэргүй 2024-12-09 202.9.40.88
Заас өөрсдиин сонирхол хобид бас цалин адаг үе өнгөрсөн шдээ өөрсдөө зардлаа гарга худлаа өөрсдиин ашигиин зүйлдл ярьдаг лалрууд
иргэн 2024-12-09 62.55.205.86
Хордож үхэж, өвчин тусаад эмчлэх боломжгүй байхад тамирчнаар яадаг юм, дуртай бол өөрсдөө амжилтаа гаргаад нэр алдар, мөнгө төгрөгөө олоод явцгаана биз, манайх шиг угждаг газар байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь ард түмэн ядуу, хорт хавдар их байхад эхлээд тэр асуудлаа шийдэх хэрэгтэй ш дээ. юун соёл, юун тамирчин.
yag l unendee 2024-12-09 103.57.94.211
Манйа сайд нараас нэн чухал асуудлаа тооцож эрэмбэдэг хүн ер байдаг юм уу? Гадамжинд гарч хэдэн өдөр хөлсөөр жагсаж цуглуулж шантаажилж төр шургалсан шигээ хамар хялбараар сэтгэж соошелоор давалгаалуулж хар массын тархийг угаасан цагт бүх зүй ок гэх тэнгэрийн бодлоор улсаа удирдах аргатай болчихсоон. мэдлэг боловсрол дулимаг ,эдийн засгийн мэдлэггүй барга л 6 оронтой тоог уншиж мэдэхгүй нөхөд дээр гарчихаад байгаад л хамаг учир байна. улс удирдахалд эрх мэдлээс гадна боловсрол 1-рт хэрэгтэй