Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн алба хаасны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгож байна. 2024 оны 6-р сарын мэдээгээр энгийн болон цэргийн тэтгэврийг 518.455 хүн авч байна.
Манай улсад 254, 894 даатгуулагч тэтгэмж авч байна
Нийгмийн даатгалын сангаас 254, 894 даатгуулагч богино хугацааны тэтгэмж авч байна. Тухайн тэтгэмжийг доорх сангуудаас олгодог.
Тэтгэмжийн даатгалын сангаас
1:Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
2:Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
3:Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүдэд олгох тэтгэмж
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас
1:Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
2:Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой төлбөр тэтгэмж
3:Рашаан сувилалын зардал
Ажилгүйдлийн даатгалын сангаас
1:Ажилгүйдлийн тэтгэмжийг олгодог
Холбоотой мэдээ