УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр яамдуудтай чиг үүрэг давхардсан Үндэсний хороо, зөвлөл, комиссыг байгуулж, төсөвт дарамт учруулахын зэрэгцээ хариуцлага нэхээс нэхэх нь ойлгомжгүй болгож байна гэх асуудал хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Сайд нарын дэргэд Үндэсний хороо, төв, комисс, зөвлөл хэчнээн байна вэ. Цалингийн сан дээр хэчнээн төгрөг зарцуулж байна вэ. Хуулиар байгуулснаас бусад ийм хороо хэчнээн байна вэ. Миний тооцооллоор 50 орчим байна. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл төрийн чадавхийг улам сулруулж байна. Ерөнхий чиг үүргийн яам гээд салбар хоорондын буюу уялдааг зохицуулах яамны дэргэд хүртэл ийм хороо байгуулагдаж байна. Чиглэлийн яамны дэргэд хүртэл байгуулагдаж байна. Сүүлдээ энэ яамдууд нь ажла хийж чадахгүй болоод ийм юм байгуулав уу ч гэж бодогдох.
Хурдасгуур төв “Бид орон сууцны бодлого боловсруулж байна” гээд над руу дайрч байгаа юм, чуулган дээр зарчим ярихаар. Тэгвэл Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамаа татан буулгамаар байна.
Ингэж байж төрийн албыг цомхон, бүтээмжтэй, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоно. Сүүлд нь орон сууцны бодлого хэрэгжихгүй болохоор Хурдасгууд төвийн даргаа Д.Зоригтоос хариуцлага нэхэх юм уу, Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас хариуцлага нэхэх юм уу УИХ чинь. Хэнээс нь хариуцлага нэхэх гээд яамдын чиг үүрэгтэй зэрэгцүүлээд Үндэсний хороо байгуулаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдана.
Энэ нь сүүлдээ Төрийн албаны тухай хуулийн босго давахгүй хүмүүсийг цуглуулдаг ийм зүйл болж хувирлаа. Шинэ сэргэлтийн бодлогын хороо л гэнэ, Бүсчилсэн хөгжлийнх гэж байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлого жишээ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Чадахгүй байгаа бол Эдийн засаг хөгжлийн яамыг татан буулгая л даа. Эдийн засаг хөгжлийн яамыг байгуулаад бодлого төлөвлөлтөө гаргана гэчихээд одоо дэргэдээ Төсвийн хууль дагуулаад Төр хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулна гэж байгаа.
Төрийг цомхон болгоё, хэмнэлттэй болгоё, бүтээмжтэй болгоё гэчихээд нөгөө талдаа орон тоо нэмдэгээ зогсоох ёстой. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төрийг цомхон болгох тухай сүртэй юм ярингуутаа агентлагуудыг татан булгаж, төрийн өмчит компанийг олноор байгуулсан.
Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга М.Санжаадорж:
-Одоогоор 40 гаруй Үндэсний зөвлөл, хороо, комисс байгуулчихсан байгаа. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс бусад нь буюу 80 орчим хувь нь хуульгүйгээр байгуулагдсан. Засгийн газрын тухай хуулиар эдгээр байгууллагын чиг үүргүүдийг хуваарилсан ыайдаг. Сайдын эрхлэх аөсуудлын хүрээнд төсөв нь хуваагдаад явдаг. Сангийн яам цомхон байлгах, шинээр Үндэсний хороо байгуулахгүй байх гэдэг дээр санал өгөөд явдаг. Одоогоор хэчнээн орон тоотой, хэдэн төгрөгийн цалин авч байгааг тооцож үзээгүй байна. Тооцож үзэж байж, мэдээлэл өгье.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж, Үндэсний хороо, комисс байгуулахыг болъё.
Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тухайн чиг үүргийг ямар нэг нэршил болон хэлбэрийг нь өөрчилж дахин байгуулахыг хориглож байгаа. Энэ чинь чиг үүргийн давхцал үүсгэж байгаа. Яамдуудтай зэрэгцээд хариуцлага хүлээх юм уу гэдэг нь ойлгомжгүй, ийм Үндэсний зөвлөл, хороо байгуулдагийг таслан згоссооё.
Би түрүүн хэлж байсан, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүх агентлагийг татан буулгаад төрийн өмчит компани байгуулаад Усны агентлагийн бүх мэдээллийг Монгол Улс концернд шилжүүлсэн. Бүх дата нь алга болсон.
Төрд байсан онц чухал мэдээллүүдийг компанид өгөөд энэ мэдээлэл нь алга болж байгаа. Ийм байдлаар төрийг хүчгүйдүүлж, төрийг бүтээмжгүй болгодог, төрийн чиг үүргийн давхцал үүсгэдэг Төрийн хэмнэлгтийн хууль зөрчдөг. Хуульгүйгээс бусад Үндэсний хороо, комиссыг татан буулгах ажлыг хиймээр байна. Энэнд анхаармаар байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-09 202.55.191.194
ГУДАМЖИНД 30 ЖИЛ ЛААЗ ӨШИГЛӨСӨН АРДЧИЛСАН НАМЫН НӨХДҮҮД ТЭГЖ БАЙГАА. ЯАГААД ГЭВЭЛ ТЭДЭНД УЛС ОРНЫ ЭХ АШИГ ЧУХАЛ БИШ ТӨСВӨӨС ЯАЖ ХЭДЭН ТӨГРӨГ ХУСАХ УУ, ХАМСААТАНГУУДАА ЯАЖ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОХ УУ ГЭДЭГ ЧУХАЛ. ТӨРИЙН АЛБАНД ШАЛГАЛТАА ӨГӨӨД УЛС ТӨРЖИХГҮЙ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВАХАД БООХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ Л БАЙНА.
Инженер 2024-12-09 223.118.50.107
Яамдуудад тавиулууд олон жил болсон цагаан гартнууд их болсон, шийдвэр байхгүй аймхай хулчгар, хорчин, авилгачид дүүрсэн. Чадамжгүй учраас ажлын хэсгүүд байгуулсан нэртэй шийдсэн нь байхгүй. ккк
Нэргүй 2024-12-09 202.9.46.158
Алтанхуягийг зөв хэлсэн өайна.
irgediin huselt 2024-12-09 103.57.94.211
Данх юм л бол коиисс,хороо гээд хэдэн арваар байгуулаад л байсанвОдоо тэр хороодынхоо нэрийг ч марчихсан дунд нь төөрөөд явна даав Энд байгуулсан дарга Данх буруугүй юу? Хариуцлага хүлээгэх шаардлага байхгүй юу? Манай хар масс ч дээ өвөр хоорондоо хэрэлдэж муухайгаар бие биенээ муучилж ярьж бичих, ямарч зохилгогүй жагсаал цуглаан хийдгээ больё оо. Арга барилаа өөрчилж энэ мэт нүдийг нь олсон асуудлаар засагт шахалт шаардлага тавих цаг болсоон.Алийн болгон данхар бадиар тоглуулах юм бэ? Зугаалж
Нэргүй 2024-12-09 103.57.94.26
Өнөө Оюу толгойн хулгайчдын нэг Зоригт ирээд дарга болоод суучихсан байдаг ай арай арай
Нэргүй 2024-12-09 202.179.24.112
Төр, Засгийн том бүтэц, яам, газруудын цаана нуугдсан ийм олон зөвлөл, хороо, төв, комисс гэх зэрэг нэртэй төсвөөс санхүүждэг байгууллагууд байдаг юм байж. 40-50 гэж дурджээ. Арай л юм. Ард түмний хайрин мөнгө. Баялаг бүтээдэггүй, дарга нарын улс л болоод байх шиг. Ийм замаар хөгжил ирэх үү
ЗАЙЛ 2024-12-09 202.9.46.54
бүр нэр амьдралаас тасарчихсан сайд байна хотын төвийн байруудыг бол зүгээр л зайл гээд хэлчихсэн хичнээн сайхан газар ингэж хорлож байж солонгосын ерөнхийлөгчийн араас явах байх ИНГЭЖ САМРАЖ БАЙГАА ЗАХИАЛГА НЬ MCS НЯМБААТАР 2 Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ХУВИЙН ӨМЧИД ХАЛДАНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ
ЗАЙЛ 2024-12-09 202.9.46.54
энэ Батсуурь сайд гэж дандаа ард иргэдийг хоролсон ажил хийсэн сайд болоод л самраад эхэлсэн . Насаараа ажиллаж ажиллаж орон сууц худалдан авсан тэгсэн хэрнээ тэрийгээ аятаахан үнэлүүлчих хүсэлттэй олон мянган иргэд байгаа. Хүн бүр хаус д амьдарч чалахгүй орцорвол таарна
Ганаа 2024-12-09 66.181.182.125
Зөв л ярьж байна. Гэхдээ 1 зүйлийг хэлье, Хувийн хэвшил рүүгээ дайрч болохгүй шүү, төрийн үүрэг ролийг аль болох багасгах хэрэгтэй, улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулаад байвал дагаад зардал нь нэмэгдээд улсын төсөв дийлэхгүйд хүрнэ. 1 сургууль, эмнэлэг байгуулагдахад л 100 давсан орон тоо, за тэгээд дулаан, ус, цахилгааны гээд явж өгнө, энэ чинь 1 жилийн зардал биш, жил бүр гарах зардал гээд боддоо, харин хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд зохих зардлыг нь иөр хариуцвал асар хямд шүү,
иргэн 2024-12-09 43.242.241.154
ганц зөв үг хэлжээ сайнзориг
Нэргүй 2024-12-09 103.212.119.223
АЖИЛА ХИХ ЧАДАМЖГҮИ ОЛОН САИД ДАРГА НАРИГ ОГЦРУЛЖ ТАТАН БУЛГАЧЭЭ