Цөмийн хүчин чадалтай хэт авианы Орешник пуужинг 2025 оны сүүлээр Беларусьт байрлуулах магадлал өндөр гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт /2024.12.06/ Беларусийн Ерөнхийлөгч Александр Луканшенкотой телевизийн нэвтрүүлгээр дамжуулан уулзахдаа "Орос эдгээр цөмийн хүчин чадалтай зэвсгүүдийг туршиж, үйлдвэрлэлтээ нэмэгдүүлж байгаа тул ирэх оны хоёр дахь хагасаас эхлэн Беларусьт байрлуулах боломжтой" гэжээ. Энэ нь хөрш Польш, Герман, Литва зэрэг "NATO"-ийн орнуудаас ирж буй аюул заналхийллээс Беларусийг хамгаалах хэрэгтэй байна гэх Лукашенкогийн хүсэлтийн дагуу болохыг Кремлийн эх сурвалж мэдээлжээ.
Ерөнхийлөгч Путины хэлснээр, эдгээр Орешник пуужин нь Оросын стратегийн пуужингийн хүчинд харьяалагдах ч гэлээ Беларусь шаардлагатай тохиолдолд онилох байгаа сонгож болно.
Үүний хариуд Лукашенко талархал илэрхийлж, "Беларусьт Орешникийг байрлуулах болсон нь гадаадын заналхийлэгчдийг утгагүй бодлоосоо буцахад тусална" гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Путины тушаалаар Орешник пуужинг туршилтаар хөөргөсөн бөгөөд энэ нь Украины Днепр хотыг онилсон байжээ. Улмаар цөмийн хүчин чадалтай энэхүү пуужинг ямар ч агаарын довтолгооноос хамгаалах систем зогсоох боломжгүй гэж Кремлийн тэргүүн сайрхсан юм. Түүнчлэн, Днепр хотыг онилсон нь Оросын газар нутагт "ATACMS" пуужинг ашиглах зөвшөөрлийг Украинд олгосон Вашингтонд үзүүлж буй хариу арга хэмжээ болохыг Путин мэдэгдсэн байдаг.
Одоогийн байдлаар Орешник пуужингийн нөөц хэр хэмжээнд байгаа нь тодорхойгүй ч Оросын батлан хамгаалахын инженер асан хэлэхдээ, "Батлан хамгаалах салбарын хүнд суртал, үр ашиггүй зардал, хоцрогдсон технологийн улмаас олон тооны пуужинг үйлдвэрлэхэд хэдэн жил шаардагдах магадлалтай" гэж "The Moscow Times" сонинд ярьжээ.
3,600.44






















































Холбоотой мэдээ