Увс аймгийн уугуул, боловсролын салбарт 44 жил тасралтгүй ажилласан нэрт сурган хүмүүжүүлэгч, математикийн багш Дэлэгийн Алтанхуяг 2024 оны 12 сарын 8-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Дэлэгийн Алтанхуяг нь 1950 онд Увс аймгийн Малчин сумын нутаг “Дэлэгийн улаан” гэдэг газар төрсөн ба бүрэн дунд боловсролыг Увс аймгийн Малчин, Баруунтуруун сумдын сургуулиудад эзэмшиж, Улсын Багшийн Дээд Сургуулийн тоо физикийн багшийн ангийг 1971 онд төгсөж, боловсролын салбарт 44 жил тасралтгүй ажиллажээ.
Тэрээр 44 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллахдаа:
- 1971-1975 он Увс аймгийн Ховд суманд математикийн багш
- 1975-1985 он Увс аймгийн Малчин суманд математикийн багш, хичээлийн эрхлэгч
- 1985-2001 он Улаанбаатар хотын Барилгын коллежид математикийн багш, хичээлийн эрхлэгч
- 2001-2010 он Улаанбаатар хотын 24 дүгээр сургуульд математикийн багш
- 2010-2015 он “Оюуны нахиа” сургуульд математикийн багшаар ажиллаж байв.
Дэлэгийн Алтанхуяг нь өөрийн ажиллаж байсан сургуулиуддаа математикийн кабинетыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн байгуулж, сурагчдынхаа суралцах идэвхийг дээшлүүлэхийн төлөө төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг байсан ба түүний бэлтгэн гаргасан шавь нар өнөөдөр дотоодын болон олон улсын түвшинд амжилттай ажиллахын зэрэгцээ математикийн багшаар бэлтгэгдсэн олон шавь нар нь Монгол орны өнцөг булан бүрд эрдэм боловсрол түгээн ажиллаж байна.
Дэлэгийн Алтанхуяг нь:
- 1989 он Боловсролын Яамны “Хүндэт Жуух”
- 1996 он “Боловсролын Тэргүүний Ажилтан”
- 2018 он Увс аймгийн “Хүндэт тэмдэг”
- 1981, 1991, 2001 он Ардын боловсролын ойн медалиуд
- 1993, 2001 он “Ахлах, тэргүүлэх багш” зэрэг
- 2002, 2015 он “Багшийн алдар”
- 2019 он Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль
- 2019 он Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон
- 2022 он Ардын Хувьсгалын 100 жилийн ойн Хүндэт медалиудаар тус тус шагнуулж байв.
Бидний хайрт аав, халамжит хань, элбэрэлт өвөө, хүндэт багш Дэлэгийн Алтанхуяг та бидний зүрх сэтгэлд гэгээ татуулан одлоо. Түүний хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй, чин шударга, ажилч хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
УМ САЙН АМГАЛАН ОРШИГ!
Иргэн 2024-12-09 66.181.179.200
ум маани бад ми хумсны
Нэргүй 2024-12-09 202.131.250.134
Ум ма ни бад мэ хум.
Тэтгэврийн хүн 2024-12-09 66.181.177.98
ум ма ни бад мэ хум
zochin 2024-12-09 202.126.92.19
ум мани бадмэ хум