"Дипломатуудад олгодог 2000 доллар хаанаа ч хүрэлцдэггүй"

"Дипломатуудад олгодог 2000 доллар хаанаа ч хүрэлцдэггүй"

"Дипломатуудад олгодог 2000 доллар хаанаа ч хүрэлцдэггүй"

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.12.09/ болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна хэмээн Сангийн сайд танилцуулав.

Энэ үеэр тус байнгын хороонд харьяалагддаг яамдын төсөв ирэх онд хүрэлцэх эсэх болон бусад асуудлууд хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Цөмийн энергийн комиссын зардал алга байна, хаачив. Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайд нараас тодруулахад төсөв хэр тавигдсан бэ. Батлан хамгаалах яаман дээр УИХ-ын гишүүд ажиллахад хүндрэл бэрхшээлтэй асуудлууд яригдсан. Дипломат байгууллагад ажиллагсдын цалин яалт ч үгүй бага байгаа.  Цалинг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.  Олон улсын үйл ажиллагаа идэвхтэй явж байгаа үед үр ашигтай талаас нь хандаж төсвийг нь хасах биш нэмэх шаардлага байна.

Аудитаас асууя. Монгол Улсын 2025 оны төсөвт хориг тавигдсанаар дахин УИХ-руу орж ирсэн, өмнөхөөсөө ялгаа байна уу.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад баахан Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ ажилладаг. Ихэвчлэн яамдын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ТУЗ-д ордог. Яамны дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар давхардаж олон ТУЗ-д орж, цалин авдаг. Энэ талаар гаргасан судалгаа юм байна уу. Сангийн сайд хариулт өгөөчэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гадаад харилцааны хувьд улам идэвхжих тэлэх, он цаг мөчид байгаа. Дахин баргидсан төсөв дээр гадаад харилцааны зардал дээр байгааг нь дэмжиж өгөөсэй.

Шинээр 2025 оны төсөв боловсруулж оруулж ирэхдээ төрийн гурван өндөрлөгийн гадаад айлчлал болон өндөр дээд түвшний гаднаас ирэх айлчлалыг хүлээн авах  зардлаас нэг ч төгрөг бууруулаагүй.

Харин яамдын гадаад томилолтыг 50 хувь бууруулсан. Алдагдал төсөв тэнцлээ барихын тулд ингэсэн. Төрийн дээд айлчлал хийсний дараа энэ мөрөөр дунд, доод шатны техникийн төвшинд гадаад харилцаа үрргэлжлэх нь логиктой зүйл байдаг учраас оруулж ирсэн төсвийг цааш нь аваад явахад дэмжиж өгөхийг хүсье.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг:

-Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа урсгал зардлыг 2.3 их наядаар бууруулж, анх удаа алдагдалгүй төсөв өргөн барьсан нь ахиц гарсан гэж үзсэн.

Эхэлж өргөн барьсан төсөв,  сая өргөн барьсан төсөв хоёулаа урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцсэн, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан.

Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-нд өргөн барьсан төсөвт 3.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 898 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 50 төсөл арга хэмжээг сая өргөн барьсан төсвөөс хассан.

Төсвийн зарлагын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ:

-Өмнөх төсөвт Цөмийн энергийн комиссын төсвийг 4.7 тэрбум төгрөгөөр өргөн мэдүүлээд баталсан байсан.

Алдаглагүй төсөв өргөн мэдүүлэх хүрээнд Цөмийн энергийн комиссын төсвийг 411.9 сая төгрөгөөр бууруулж, 4.3 тэрбум болгосон.

Голлох бууралт нь багаж техник хэрэгсэл 61.9 сая төгрөгөөр буурсан. Бусад зардлын хувьд 10 хувь буурсан. Цалин хөлсний хувьд бууралт байхгүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Харамсалтай нь, Засгийн газрын гишүүний хувиар төсвийнхөө бодлогод уягдахаас аргагүй байгаа. Манай дипломатуудын цалин маш бага. Маш бага цалингаар цөөхөн хүн ажилладаг. Яваандаа хүний нөөцийн тогтвор суурьшилд нөлөөлөх эрсдэлтэй. Одоо ч нөлөөлөөд эхэлж байгаа.

Хилийн чанадад ажиллаж байгаа, ялангуяа өртөг өндөртэй орон болох Нью-Йорк, Женев, Хонконг, Сингапур зэрэг оронд ажилаж байгаа дипломатууд сарын цалин 2000 ам. доллар нь хаанаа ч хүрдэггүй.

Гэр бүлээ тэжээх нь битгий хэл байдаг. Гурав, дөрвөн хэлний мэдлэгтэй, ур чдавартай дипломатуудаа хувийн хэвшилд алдах эрсдэлүүд гарч байгаа. Гадаад харилцааны яамыг төрийн тусгай алба гэж ярьдаг, гэсэн хэрнээ цалингийн ангилал нь төрийн тусгай алба шиг байж чаддаггүй. Цаашдаа төрийн тусгай алба гэдэг ангилалдаа ороод сүлжээгээр цалинжих шаардлага бий. Зарим оронд дипломатууд нь гадаад, дотоодод ажиллахад адилхан цалин авдаг, тэгэхээр гадаад явах гэж уралддаггүй,  гадаад явах дөрвөн жилдээ тэр хүний амьдрал, санхүү бэхэждэг, энд ажиллахдаа төрийн албан хаагчийнхөө нэгэн адилаар цалинждаг. Тэгэхээр энийг бол цаашдаа төрийн тусгай алба гэдэг ангилалд оруулж, цалинг нь харгалзаж үзэх ёстой.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

-2025 оны төсөвт батлан хамгаалах сайдын төсөв буурч орж ирсэн. 821 тэрбум нь нийт зардал. Үүнээс 746 нь урсгал зардал, хөрөнгө оруулалт нь 75 тэрбум. Энэ төсөв ирэх жил үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхгүй. Урьд нь ч батлан хамгаалах салбарт бага төсөв тавьж, үйл ажиллагаа зарцуулахад нь хоёрдугаарт тавьж ирсэн юм билээ. Дэлхий нийтийн геополитик, улс төр нөхцөл байдал амаргүй болж байгаа. Улс орон бүр батлан хамгаалах салбарынхаа зардлыг нэмэгдүүлж, зэр зэвсэг техникээ шинэчилж байгаа.

Энэ цаг үед манай төсөв холбогдох хуулиараа бол нийт төсвийн зарлагын 2 хувьтай тэнцэх хэмжээний зардал байх ёстой ч 0.6-0.7 хувийг тавьдаг. Улс орнууд хамгийн багадаа төсвийн зардлынхаа 2 хувийг, дээд тал нь 15 хувийг батлан хамгаалах салбарт тавьдаг.

Манайд бол дотооддоо ч нөхцөл байдал амаргүй. Цэргийн байр, цэргийн штабын байр их засвар хийх аардлагатай, 70, 80 жилийн насжилттай.

Цэргийн ангиа удирдаж байгаа удирдагч захирагч нар нь гахай явган, нохой нүцгэн гэж хэлдэг шиг байдалтай байна. Энийг шийдэхэд зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Цэргийг зөвхөн цэргийн эрдэмд сургахаас гадна жолооны курс, гадаад хэл, компьютерийн мэдлэгтэй болгохооор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: 

Япон улс дахь Элчин сайдын яамны барилга хуучирч, газар хөдлөлт болбол нурах аюултай болсон тул тус байрыг засах, шинэчлэн барих хөрөнгө ирэх оны төсөвт туссан уу гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Гадаад харилцааны яам 2016 оноос хойш хэмнэлтийн горимоор явж ирсэн. Ганц Япон улсаар тогтохгүй олон орон дахь Элчин сайдын яамны барилгыг засах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах шаардлага байгаа. Япон улс дахь Элчин сайдын яамны байр газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүгнэлтийг японы эрх бүхий байгууллагаас гаргаад барилгыг засах шаардлагыг тавьж байгаа ч өртөг зардал нь өндөр учир боломжгүй байн. Уг барилгад жижиг засвар хийгээд ч нэмэргүй болсон учир нэг бол барилгыг буулгаж шинээр барих, эсвэл газрыг нь зараад шинэ газар байр худалдаж авах гэсэн хоёр сонголт үлдсэн. Элчин сайдын яамны байрыг шинээр барина гэвэл 15-20 сая ам.долларын зардал гарах тооцоо гарсан бөгөөд тэрхүү төсвийг ирэх оны төсвийн төсөлд тусгуулж чадаагүй.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Бразил, Индонези улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудал хэрхэн шийдэгдсэн бэ Мөн Дублин, Франкфуртэд дипломат төлөөлөгчийн газар нээх асуудал юу болов. Дипломат үйл ажиллагаа өргөжсөн энэ үед Гадаад харилцааны яамны орон тоо хүрэлцэх үү гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Бид Бразилд Элчин сайдын яам нээхээр ажиллаж байна. Багагүй ажил болж Элчин сайдын яам байгуулсан ч төсөв хэмнэж байна гээд түр царцаасан. Ирэх жил Бразил дахь Элчин сайдын яамыг нээнэ. Индонезид Элчин сайдын яамыг энэ жил буцаагаад нээсэн.

Дублин болон Франкфуртад Консулын газар байгуулахаар ажиллаж байгаа. Гадаад харилцааны яамны орон тоо өөрчлөгдөөгүй явсаар ирсэн.

Ер нь гадаадад ажиллаж байгаа дипломатууд дотоодод ажиллаж байгаа дипломатын тоотой тэнцүү харьцаатай байх олон улсын жишиг байдаг. Харин манайд хоёр дахин бага, дипломатуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байна. Сүүлийн үед гадаад харилцаа тэлж байна. Хүний нөөцийн бодлого, бусад төлөвлөлтүүдээ хийгээд орон тоог 40-өөр нэмэхээр саналаа оруулан ирэх оны төсөвт тусгуулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2024-12-09 178.51.216.46

Tsalin baga geed ajlaa medehgui, hel medehgui, soelgui ochij baigaa ulsiin huuli durem, es zanshil iolgohgui, uls toriin barimjaagui deer ne oorsdiinhiigoo dord uzdeg baij bolohgui biz dee? Yamarch tsalin mongotei holboogui zuil shuu dee, Mongol uls ooroo yaduu baihad elchin ne bayan baij chadahgui biz , naad zah ne bairlaj baigaa horoolol, bair baishingaas ne ehleed medeej .

Avatar

Зочин 2024-12-09 43.228.129.215

Арын хаалганыханд хангалттай цалин Шуналаагэж

Avatar

зочин 2024-12-09 202.131.232.156

тэтгэвэртээ гарсан хөгшчүүдэд цалин хэрэг байдаг юм у даа

Avatar

иргэн 2 2024-12-09 27.59.77.131

хэл усгүй элчин сайд, консул нь очихлээрээ тэр орны албаны хүмүүстэй уулзаж, ярилцаж чадахгүй, тэгээд тэнд амьдардаг монголчуудтайгаа л уулзаад, баяр тэмдэглээд байдаг. дипломат албаны зорилго чинь суугаа орныхоо хүмүүстэй ажиллах гол үүрэг, зорилготой шүү дээ, уул нь

Avatar

Нэргүй 2024-12-09 172.56.168.32

естой л***р юм байна лээ монголчуудтайгаа л арх даад шаалцаад заваараад байдаг

Avatar

иргэн 2024-12-09 27.59.77.131

зарим эся-аа хаах хэрэгтэй. улан-үдэ, эрхүү, кизил гээд ямар ч хэрэггүй газар бөөн бөөн "дипломатч" томилоод, тэд нь юу ч хийдэггүй, хийх ч ажил байхгүй шүү дээ… гадаадад байгаа дипломатчуудын цалин мөнгө нь хангалтгүй гэдгийг харж л явлаа. өрөвдөлтэй шүү дээ, зайлуул. даанч ажлаа мэддэг нь цөөхөн дөө, дандаа л их хурлын гишүүн, сайд дарга нарын хамаатан садан явдаг болсон алба даа. одоо. ч бүр гишүүн, сайд дарга байсан улс явдаг болсон байна лээ.

Avatar

Зочин 2024-12-09 76.220.74.140

Яам олон байгаад ажил сайжирдаггүй нь олон зүйл дээр харагдсан. Олон яамаа цомхотгох хэрэгтэй. Гадаад улсад суух элчин, консулыг цомхотгоочээ. Манайхаас өндөр хөгжилтэй орнууд жижигхэн ач холбогдол багатай улсад элчин сайдын яамгүй байдаг юм билээ.

Avatar

Нэргүй 2024-12-09 94.63.168.209

Арчаагүй юм бэ!! Ямар ч хэрэггүй олон яамд байна тараа, хэнд ч хэрэггүй боловсрол муу төрийн албан хаагчдаа цөөл, дэд сайд, агентлаг энэ тэрээ больж үз! Төсөв цэгцлэх хэцүү биш төрийн толгойд байгаа мулгуучуудын тархи нь хүрэхгүй байгаатай л холбоотой гутамшиг юмнууд Монголыг ёстой сүйрүүлж байна

Avatar

sukhbat 2024-12-09 59.153.87.2

bitii s*** pisda nar mini. end humuus 300 dollar avaad amidraad bolood bna. yahaaraa ta nar 2000 dollaraarr amidarch bolohgui bgaan.

Avatar

Лондон зураач 2024-12-09 90.212.131.42

Лондонд 2000 £ аманд үгүй, хамарт ч үгүй. Ийм цалинтай хүн сард 40 £-тай үлддэг гээд нэг мэдээ Английн нэг сонин дээр задаргаатайгаа явж байсан. Нэт-ээр хайвал гараад ирэх байх. Улс төлөөлж гадаад оронд ажиллаж байгаа хүмүүс нэг үнэтэйхэн гонжоом аваад өмсчихөөд цаана нь эх орныхоо төлөө зүтгэе гээд, 1 сар хоол идэхгүй явж болох л юм даа, ккк. Бод бод, гишүүд минь ээ…

Avatar

Ц 2024-12-09 103.57.95.72

элдэв наймаа хийгээдл амраадл явдаг юм б.алээшд

Avatar

Нэргүй 2024-12-09 158.59.146.30

yamar shivshgiin yum be, undur urtugtei orond ajilladag diplomatuud ni UTAANBAATART ajillaj bga yum shig tsalingara ajilladag gene uu. tiimhen yum ugchuud yaaj ajil, ajliin ur dun nehdeg bnaa? tiim tsalingaar chin gadaadad baih hugatsaand yaaaj amidral ni behjih yum be.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.126.89.173

Элчин сайдын цалин л хүрэлцдэггүй учир нь элчин сайд нар Монголоос ирсэн төрийн албан хаагчдыг хооллоод, гадуур юм үзүүлээд бас дэлгүүр хоршоо дагуулж явдаг.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.126.90.144

БАЙР ХООЛ БҮХ ЗАРДЛЫЫГ УЛС ДААЖ БАЙХАД ЯАГААД 2000 ДОЛЛАР ХАНГАЛТТАЙ Ш ДЭ

Avatar

Нэргүй 2024-12-09 202.126.90.144

х****а.байр хоол бол х зардлаа улсаас гаргуулж байж 2000 доллар хангалттай биз дэ

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.178.205

Tusvuu 4 jileer tusuvlujii yarshig, tegehgui bol iim ch yum tiim ch yum heregtei gehin

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.176.13

хүүе би цалингүй явья

Avatar

Цог Мн 2024-12-09 66.181.161.143

ЭРТЭН БААТРЫН СЭЛМЭЭР ДИЙЛЭЭГҮЙГ
ЭРДЭМТ МЭРГЭДИЙН БИЙРЭЭР ДИЙЛНЭ.
БАТЦЭЦЭГ САЙД ГАДААД АЮУЛЫГ Л ТҮРҮҮЛЖ СЭРЭМЖИЛ.
АЮУЛ ҮГҮЙ ЦАГТ АВРАЛ ГУЙХ ЮУН

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.178.90

Монгол улс дахь өөр улсын сайд шүү дээ

Avatar

Соёлоо . 2024-12-09 202.55.188.117

бага хутцаарай гийчий

Avatar

сонгогч 2024-12-09 202.9.46.27

Монголд ямар ч ашиггүй улс орнуудад байгуулсан ЭСЯ, КЕГ- уудаа татан буулгаж мөнгөө хэмнэ….

Avatar

иргэн 2024-12-09 62.55.205.86

Гадаадад томилдог хүмүүсээ ил болго, дандаа шахаа байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-12-09 172.56.168.210

ЧИ ЯВААЧ

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.88

Нам дагасан өлөн бөшс цүнх долоогч даргадаа пялдага гөлөгүүдл хаасайгүй дарганцар болж авилгал хулгаагаар баяждаг улс монгол юм бишүүү хаха орк гэж шоолон л гэнэ тэд чинь намыг дасралтгүй дагаж пялдагадаж дарганцрууд болсоорл

Avatar

Зочин 2024-12-09 202.126.91.157

Дипломат. явдаг ч юм шиг, зайлуул. Ажилладаг ч юм шиг, хамгийн хариуцлагагуй, ажилгуй хумуус гадаадад амраад байдаг юм бишуу!!!

Avatar

Нэргүй 2024-12-09 139.5.218.239

Хөдөөний цүнх баригч орк авгай монголын гадаад бодлогыг барих ч гэж. цөвийн цагаа гэж.

Avatar

Нэргүй 2024-12-09 103.57.94.26

Эрхбиш байр унаа нь үнэгүй байдаг болохоор гайгүй биз гэхээс, олон уосын татгэлэгтэй оюутны стипeндын л хэмжээ юм даа

Avatar

Нэргүй 2024-12-09 202.126.91.231

Арын хаалгаар Консулд явахсаан 🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2024-12-09 172.56.168.32

МОНХ ЭРДЭНЭ л***р ХУУЛЬ БУС НАЙМАА ХИЙЖ БАЙГААД АЗААРТААД ИРСЭН ШУУ ДЭЭ.ХАЖУУ ДАХЬ ХЯТАДЫНХАА ХООЛНЫ ШАВХРУУ ДЭЭР НУУРЭЭРЭЭ ШААГААД ТАСАРЧИХСАН ЗУРАГ БАЙДАГ ДАА

Avatar

ИРГЭН 2024-12-09 66.181.183.230

Зифер шиг шиг сайд минь элчин сайд нарт мөнгө гэмтээхгүй бн шүү!!! ө***г, энэ тэрэнд бол бүр үгүй!!

Avatar

irgen 2024-12-09 178.116.27.213

tednii tsalin busad ulsaas 2 dahin baga bol irgediin tsalin tetgever halamj 10 dahin baga shvv malaa

Avatar

zochin 2024-12-09 202.131.232.158

bolohgui hun tavih gd bval bi ogtsoryo gd helj ch chadahgui,

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.178.250

Монголд ЭСЯ нь байдаггшүй гадаад зарим улсад манай улс ЭСЯ нээгээд арын хаалганы хүнээ тавьдаг!!! Дипломат албанд 3-4 гадаад хэлтэй хүн битгий хэл "дөрвөдөөс өөр хэлгүй" хүн тавьдаг улс шүү, манайх?!!

Avatar

Энэ ёстой балай авгай 2024-12-09 139.5.218.137

Энэ Батцэцэг гэж ёстой балай авгай болох нь хоёр баримтаар нотлогдсон. Нэгд, дипломатын ямар ч боловсролгүй, практик ажлын туршлагагүй хүнийг АНУ-д элчин сайдаар тавьсан Өөрөө ч бас адил хүн дээ. Хоёрт, мөн нөгөө онгоцонд үйлчлэгч охины б**с баздаг гөхрийг Хонгконгд консулаар тавьж байгаа юм. Ер нь энэ авгай тэр талаар явдалтай болоод тэр байх.

Avatar

иргэн 2024-12-09 62.55.205.86

За, Батцэцэг сайд элчин сайд томилодоггүй байгаа шүү, Ерөнхийлөгч, УИХ хамтарч томилдог, Засгийн газраас нэр нь орж ирдэг. Мэдэж байж попроорой.ө***г баздаг ч бас Засгийн газрын томилгоо. Харин энэ сайд татгалзаж, эсэргүүцэл үзүүлж болох байсан байх, гэхдээ улс төрийн томилгоо учраас засгийн шийдвэрийг хүндэтгэн үзэхээс өөр аргаггүй,

Avatar

Нэргүй 2024-12-09 139.5.218.239

Дипломатууд цалингаас гадна байр унаа гээд зөндөө үнэгүй үйлчилгээтэй. хангалттай.

Avatar

Б 2024-12-09 103.57.94.134

за.солиор..балай юмнууд..идэж ханахгүй..шагнуулж хаалгадаж явчихаад.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.131.225.242

Ийм их тэнэг сэтгэдэл бичиж байгаа хүмүүсийг "Үхэр Монголчууд" гэхээс өөрөөр юу гэж дуудах уу. Гадаад харилцаа хамгийн чухал салбар. Энэ Салбар яамны үүрэг бол маш их хамгийн чухал салбар. Тамхи зөөдөг байсан гэхдээ зөвхөн европод, яагаад? Цалин нь хаанаа ч хүрдэггүйн үнэн юм чинь. Одооны маш олон дипломатууд ажлаа маш сайн хийж гүйцэтгэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.246

Хүний наймаанд оролцож байгаа болохоор уу? Орлого нь дээшилсэн, айн? Батцэцэгийн нөхөр байх л даа, энэ. Ха ха.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.246

Төрийн сангийн дэргэд худаг ухаж бэлэн бизнес цэцэглүүлсэн Батцэцэг авгай ч ёстой лай байна аа. Чи хар тамхины, хүний наймаачин дипломатуудынхаа тоог цөөл. Түүнээсээ төсвөө гөргаж ав. Энэ төсвийг дахиад таная. Орлогыг бууруулъя. Нүүрснтй үнийг 95$ болгоё. Одоо 129$ байгаа. Танах зардлууд: Ургамал хамгаалах агентлаг байгуулах 500 тэрбум, Шинэ Хоршооны 500 тэрбум, барилгын хөрөнгө оруулалтын 5.3 их наядын тал нь буюу 2.6 их наяд, Бяслагны үйлдвэрийн 20 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн нэмэг

Avatar

Зочин 2024-12-09 66.181.161.246

дэл 400 тэрбум, Буйр нуурын эрэг дээр барих үйлчлүүлэгчгүй нисэх онгоцны буудал 200 тэрбум. Иймэрхүү маягаар таналт хийе. Нүүрсний биет хэмжээг 70 сая тонн болгож бууруулъя. Их хэмжээний нүүрс үнэгүй шахуу гаргах нь оновчтой биш.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.131.225.242

Нүүрсний ҮНЭ УЛАМ УНАН. 2025 онд 50-60% иар хэрэглээ нь багасаж байгаа. Тээвэр бүүр их зогсоно татан авалт хийхгүй. Дотоодын хэрэглээ нь буурна. Дотоодын нүүрсний олборлолт нь илүү гарна. Хүссэнээр үнэ тогтоодог байсан бол бүгд тэр бумтан болох байсан.

Avatar

Нэргүй 2024-12-09 103.57.94.177

Бусад нь тамхи тариагаа зөөгөөд, гадны тусламжыг өөрсдийнхөө компанид авч өгөөд аргаа олноо цаадуул чинь

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

БАТЦЭЦЭГ ЭЭ,,,,,ЧИ,,,,БИТГИЙ х**,,,,

Avatar

Нэргүй 2024-12-09 103.57.94.177

Цэрэгээсээ их хурандаа байдаг зэвсэгт хүчнээр ч яах юм

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.182.164

хурандаагаасаа ч их бригадын генерал

Avatar

иргэн 2024-12-09 62.55.205.86

Бямбацогт сайдаа, эхлээд та наад дотоод боловсон хүчинээ цэгцэл ээ, хэдэн гүцээтэй хурандаацарууд чинь архи, мөрийтэй тогмоомноос өөр юм мэдэхгүй, ямар ч бэлтгэл ажил байхгүй,. Наад салбартаа дотоодод их цэвэрлэгээ хий. Хамгийн их улс төрждөг байгууллага болсон. Ажил хийж үзэлгүй шахам тэтгэвэртээ гарч, улсыг шимж амьдарцгаана.

Avatar

Зочин 2024-12-09 66.181.182.55

Гадаад дипломатууд цалин харж гадаадад явдаггүй ш тэ. Тэд хууль бус наймаанд оролцох гэж үхэлдэж гадаад улс руу явдын ш тэ

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.241

ө***г баздаг одбаярыг консулаар томилдог гадаад яам,2 цөмийн их гүрэнтэй монголын бүх хүн амыг шүдээ хүртэл зэвсэглэж байлдаад ч амжилтанд хүрэхгүйг мэдсээр байж мөнгө нэмэх ямар ч шаардлагагүй,харин ч тендерчин бямбацогтын яамыг татан буулгаж хязгаарын цэргийн газрыг томруулж,цалин хөлсийг нь ахиулах нь ононо,малын хулгай зэлгий,эх орныхоо бүрэн бүтэн байлгах тал дээр хилийнхэн амь өрсөн байж хамгаалдаг, эзэнгүй хээр талынхаа эзэн болж байдаг тэднийгээ сайн харж,хилийн цэрэгт л бүх залуусаа тат

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.241

нэмж хэлэхэд сөнөөгч онгоцноосоо хэд дахин давсан генералтай,танкнаасаа давсан хурандаа нартай арми дэлхийд манайхаас өөр байхгүй,барилдсаар байгаад хурандаа болдог ,цэрэгт явж гартаа б** барьж үзээгүй тендерчин сайд болдог тэнэг тогтолцоогоо засаарай,ядаж зүүнбаянд алба хаасан бидон гамбаагаа тавьчихгүй дээ,үгүйдээ л тугийн марш эгшиглэхэд зүрх догдолж,хийморь сэргийдээ чаос,бямбацогт тугийн маршаа ч ялгаж танихгүй дээ???

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.178.43

ter tiim shu.

Avatar

Нэргүй 2024-12-09 203.98.76.230

Мэргэжлийн бус хүмүүсийг сонгуулиар үлдсэн браанкуудаа дипломат албанд томилдог! Мэргэжлийн хүн явуулданггүй! Харин 2000 доллар гэдэг чинь ихдэж байна сайдаа!

Avatar

Zochin 2024-12-09 80.148.22.12

БХЯ ны үргүй зардал гаргадаг олон генералуудыг болоисоо дэлхийд манайхаас өөр ийм хөгийн олон генерралтай улс 1 чбхгүй бараг цэргээсээ олон

Avatar

иргэн 2024-12-09 66.181.178.85

Ядаж монголоороо зөв бичиж сурах хэрэгтэй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж