ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны хугацаанд Улаанбаатар хотын тандалтын нэгж болон Дархан, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Сэлэнгэ аймаг, ЭНЭҮТ-өөс ирсэн 223 сорьцонд SARS-CoV-2, Томуу, АЗС вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 11 буюу 4.9 хувь нь SARS-CoV-2, 48 буюу 21.5 хувь нь АЗСВ, 12 буюу 5.3 хувь нь A(H1N1)pdm09 вирус илэрсэн байна. Түүвэр шинжилгээгээр 30 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 10 хувь нь Риновирүс, 3.3 хувь нь иж томуугийн вирус, 23.3 хувь нь АЗСВ, 36.6 хувь нь Аденовирус, 6.6 хувь нь Метапневмовирус илэрсэн байна.
Амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа өвлийн улиралд амны хаалтыг тогтмол хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр хэлж байна.
Тэрбээр, Монголд гадаад болон дотоод орчны агаарын бохирдол маш өндөр байна. Ийм тохиолдолд иргэд амны хаалт зүүснээрээ өөрийгөө болон гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалж байна гэсэн үг. Агаарын бохирдол тэр дундаа нарийн ширхэгт тоосонцор арваас гуравдугаар сард дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаас 14 дахин өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс амны хаалт зүүснээр нарийн ширхэгт тоосонцороос өөрийгөө хамгаалах, хоёрдугаарт, вирусын гаралтай ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Амны хаалт зүүхдээ тогтмол тодорхой цагуудад амны хаалтаа сольж байх хэрэгтэй. Мөн цэвэр агаартай орчинд амны хаалтаа авч, хүчилтөрөгчөөр амьсгалах шаардлагатай. Тогтмол амны хаалт зүүх нь хамгийн зөв хамгаалалт болно" гэв.
Д.Энхбаяр
Э. Дэлгэрцэцэг 2024-12-09 66.181.191.215
5р анги хэллэлцүүлэг хийгээл шийддэж чадах байхдаа
Нэргүй 2024-12-09 202.9.40.67
Монголд үүрлэсн хулгайч манж х***а л******д монголын бүх үйлдвэр аж ахуйг эзлцн зах зээл мээл хув2н хвшил мившил гэж шааж л******д иым лалрын юм яриж үлдэж оршн тгтох гсн сүүлчиын адгиын л*****н санаархл хулгай зэлгээ шааж байдгийг эзлсн лаларуудыг л***р болго.
Улаанбаатар 2024-12-09 66.181.161.252
их олон жилийн өмнөөс уушиг хавдрын болон бусад эмнэлгүүд Монголд ашигтай гэж төлөвлөж барьж байгуулсан. их алсын хараатай бодлого байжээ
Нэргүй 2024-12-09 202.9.40.67
Хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с далд ор2л.
баяр 2024-12-09 45.117.35.10
Өөрсдөө л гал түлж үр хүүхдээ хордуулаад байна. одоо гэрээ дулаалаад шөнийн 00 тарифтай үед ядаж гал түлэхгүй байя. тэгэх үү . гуйж байна