ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-уудын салбарын улсын ерөнхий байцаагчын “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ОНӨААТҮГ Хангамжийн газар 3, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 21 нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд холбогдох хяналтын улсын байцаагч нартай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний 1, тахианы махны 1, хонины мах 2, үхрийн махны 5, аарцны 1, сүүний 2, цөцгийн тосны 2, тарагны 1 нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Холбоотой мэдээ