Сирийн босогчид Дамаскийг эзлэн авч, дарангуйлагч Башар аль-Асад эх орноосоо дүрвэснээр түүний засаглал нуран унаж байна. Босогчид ерөнхийлөгчийн ордонд дайран орж, түүний үлдээсэн эд зүйлсийн дундаас машины цуглуулгыг нь анх удаа олж илрүүлэн, дэлгэв.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдийг харахад түүний цуглуулгад сонгодог, супер, ховор бүх л төрлийн машин байна. Үүнд, "Lamborghini Diablo", "Mercedez-Benz SLS AMG", "SL65 Black Series", "Ferrari F50", "Audi R8", олон тооны "Toyota FJ Cruisers" болон "Land Cruiser", шинэ "Land Rover Defender" зэрэг багтжээ. Мөн "Lamborghini LM002 SUV", "Mercedes 600 Grosser limo" машинуудыг хэвлэлүүд онцгойлон дурдав. Цаашилбал, 1990-ээд оны "OBS Ford F-350" дээр суурилан бүтээсэн зургаан дугуйтай "Revcon Trailblazer" байгаа нь хамгийн сонирхолтой.
Гэхдээ энэхүү цуглуулга нь ихээхэн хөрөнгө, эрх мэдэлтэй хүний хувьд тийм ч гайхмаар зүйл биш аж. Тансаг зэрэглэлийн автомашины асар их цуглуулгатай гэдгээрээ алдартай Брунейн Султантай харьцуулахад Ассадын машинууд ихэнх нь идэвхтэй ашиглагддаг. Брунейн Султаны хувьд ихэнх машинаа огт асааж унадаггүй.
Машин сонирхогчдын хувьд энэ бичлэг сонирхолтой, хөгжилтэй байж болох ч нөгөө талаас 13 жил үргэлжилсэн аймшигт иргэний дайны үед Ассад баян тансаг амьдарч байсныг илтгэнэ. Эндээс харвал Башар аль-Ассад 24 жилийн дарангуйллынхаа хугацаанд нэг гараараа үнэтэй эд хөрөнгө цуглуулж, нөгөө гараараа энгийн иргэдийг хэрцгийгээр захирч, олноор нь хөнөөж байжээ.
Нэргүй 2024-12-09 43.242.243.230
Барууныхан нөгөө л улиг болсон аргаа хэрэглэх юм даа. Өөрсдийгөө айймар дарангуйлагчийг устгасан мэтээр харуулах гэж бас ард түмнээр нь үзэн ядуулах гэж яг асадынх мөн биш нь мэдэгдэхгүй баахан машин энд тэндээс цуглуулаад харуулж нтр.
Нэргүй 2024-12-09 66.181.182.189
Өмөөрөх хүнээ мөн оож дээ
Нэргүй 2024-12-09 122.201.31.44
Дорлигжав, Номтой баяр, Наранхүү нарын дэргэд ядуу амьтан байна даа
Нэргүй 2024-12-09 202.9.46.233
еээ манай баяцуудын дэргэд шалихгүй юм байна чааваас гэж, Номтойбаяр мэт нь хараад инээд нь хүрч бгаа бх даа.
Нэргүй 2024-12-09 202.126.91.131
ээ зайлуулдаа мнай хэдэн ченж нарын дайтай л машинууд бна.
Цог Мн 2024-12-09 66.181.161.143
НЭР ЭЭ ОЛ ДОО НЭРГҮЙ .
АССАД ҮХЭЭГҮЙ. ХУСЕЙН Ч ҮХЭЭГҮЙ. ISIS г одоо Хуссёйн л захирж бгаашд. юу гээд л 80хан к$ тэвэрцэн цаазлуулах вэ дээ. ЯНКУУДЫН ӨВӨР ДОТОР ГЭНЭТ ГАЛ ОРНО ХА ХА.
Нэргүй 2024-12-09 66.181.189.101
Бөгспутин,,,,,бүр бункертэй орд харш,,,,,усан онгоцны цуглуулгатай юм гэсэн шүү,,,аймаар тх юм бийдээ,,,,өлөн фашист чекист,,,,
Нэргүй 2024-12-09 78.246.68.14
Оросыг дагасан ч уруудан доройтдог. Салж чадсан нь хөгжин дэвшдэг.
Нэргүй 2024-12-09 103.168.34.181
хэдийгээр аймшигтай ч гэсэн нэг толгойтой могой хаашаа явах юу хийхээ шийдэж чадна харин харин олон толгойтой могой бол тун хэцүү Сири ийм л олон толгойт могой боллоо хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. Сахил хүртээд шал дордов гэгч л битгий болоосой доо
зоч 2024-12-09 66.181.177.173
Манай төрийн хар хүн гэггддэг АН-н лидер УЛсыг ерөнхий Прокрор асан Нямкагийн нуга Дорлигжавын цуглуулгийн дэргэд жул юм байна даа
Нэргүй 2024-12-09 66.181.178.250
Аливаа дарангуйлагч дэглэм ийм л төгсгөлтэй байдаг жамтай!!! Саддам Хуссэйн, Муамар Каддафи, Хосни Мубарак яалаа??? Одоо дараагийнх нь хэн бэ?? Путька л дөхөж байх шиг байна даа??
зочин 2024-12-09 103.57.93.35
Асад уг нь яг В Путин түүний талынх шиг харийн түрэмгийлэгчид өлөн чононуудаас эх орноо аврах хамгаалах гэж тэмцсэн хүн Чадсангүй Одоо Сирий улсад Ливий Ирак шиг самуун дэгдэж болзошгүй Янз бүрийн эрх ашиг сонирхол бүхий бүлэглэлийн хооронд тэмцэл иргэний дайн үүсч сүйрсэн Сирий орон бүр сүйрэх тал рүү орох бололтой
Нэргүй 2024-12-09 85.233.56.62
Манайд хамгийн олон машинтай хүн хэн бэ? 14-15 машинтай хүн бий гэж дуулдсан. Хаанаас олсон хөрөнгөөр тийм олон машин авдаг байж болох вэ? Хулгай биш л дээ. Гэхдээ тэр байтугай хөрөнгөжих нөхцлийг манай хууль, газрын хэвлий дэх баялгийг нэг хүнд эзэмшүүлдэг хууль олгож байгаа…
зочин 2024-12-09 103.57.93.35
Ардчилагч гэх луйварчид л хэдхэн хүнийг баяжуулж олонхыг ядууруулж мөлжүүлэх баян хоосны ялгаа гаргах зорилготой Зах зээл угаасаа ийм нийгэм Өнөө үед дэлхийн хүн амын зөвхөн нэг хувь нь үндэсний баялагийн ихэнхийг эзэмшиж байна АНУ-ын хамгийн баян 5 хүний хөрөнгө 157-251 тэрбум доллар буюу 453-525 их наяд төгрөг байна Энэ нь манай орны төсвөөс 15-17 дахин их Тухайлбал Трамп Асадаас хэд дахин их хөрөнгө хэд дахин олон машинтай Манайд ч манай нийт баялагийн ихэнх нь хэдхэн хүний гарт орсон
Нэргүй 2024-12-09 202.55.188.110
Ман-д байхгүй юу?
Zochin 2024-12-09 192.82.64.133
Yur n bol odoo western media zad tarhi ugaah bh. Assad ene grasht bga ene olon truck, porter, micra avtuusaar yag yah bilee? neg baiguullagiin grash bololtoi bichleg bsan. Nefttei ulsuudad Ferrari, Lambo neg ih asuudal bish. Bashar bishiimaa gehed uur darga, biznesman ene ter bh
Нэргүй 2024-12-09 66.181.189.101
Юу гуцаад байнаа,,,оркоо,,,,ойлгосонгүй,,,,
Зочин 2024-12-09 202.126.88.171
Муу дарангуйлагч нар ийм шдэ …Гэхдээ энэ юуч бишээ..Путин унахаар юу гарч ирнэ гэж бодож байна ? Жорлон угаадаг зараа нь хүртэл алтан бариултай гээл