ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ-уудын салбарын улсын ерөнхий байцаагч нарын баталсан удирдамж, хуваарийн дагуу Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг өнгөрсөн сард зохион байгуулсан.
Энэхүү шалгалтаар илрүүлсэн нийтлэг зөрчил дутагдал, мал эмнэлгийн цахим гэрчилгээний хэрэгжилт, баталгаажилт, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс хангамжийн байдалд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хүнс хангамжийн төвийн үйл ажиллагааг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ