Башар аль-Ассадын дэглэм нуран унасан нь Иран болон түүний итгэмжлэгдсэн террорист Хезболла бүлгийн эсрэг явуулсан Израилийн цэргийн кампанит ажлын үр дүн гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ням гаригт мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ "Энэ нь Ойрхи Дорнодын түүхэн дэх хамгийн чухал, үеийн үед дурсагдах ёстой өдөр боллоо" гэсэн байна. Хэдийгээр Дамаскад болсон үйл явдалд Нетаньяху сэтгэл хангалуун байгаа мэт боловч тэрбээр Сирийн шинэхэн удирдагчдаас ирж болохуйц түрэмгийллээс урьдчилан сэргийлж Голаны өндөрлөг Сирийг холбосон хамгаалалтын бүсийг эзлэн авахыг цэргийнхэнд тушаажээ. Тодруулбал, Голаны өндөрлөгт айлчилж байхдаа "Засгийн газар, Батлан хамгаалах сайдын бүрэн дэмжлэгтэйгээр би өчигдөр хамгаалалтын бүс болон ойролцоох хэсгүүдийг эзлэн авахыг Израилийн Батлан хамгаалах хүчинд /IDF/ тушаасан" гэж Нетаньяху мэдэгджээ.
Израиль, Сирийг заагласан хамгаалалтын бүс байгуулах хэлэлцээр 1974 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа богино хугацаатайгаар "IDF" тус бүст нэвтэрч байсан.
Гэхдээ бүрэн хэмжээний цэргийн үйл ажиллагаа явуулах болж буй нь анх удаа юм. Уг хамгаалалтын бүс гэдэг нь 1974 онд байгуулагдсан бөгөөд Сирийн засгийн газрын удирдлага дор байдаг цэрэггүйжүүлсэн бүсийг хэлнэ. Мөн НҮБ-ын энхийг сахиулагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Үүнээс өмнө 1967 онд Голаны өндөрлөгийг Израиль Сириэс булаан авч, 1981 онд өөртөө нэгтгэсэн байдаг. Тус улсын эрх баригчид одоо Сирид болж буй үйл явдлуудыг түгшүүртэй хэдий ч баясгалантайгаар ажиглаж байна. Учир нь өнгөрсөн 50 жил хоёр орны харилцаа тайван байсан ч хэдхэн цагийн дотор бүх зүйл орвонгоороо эргэв.
СИРИ, ИЗРАИЛИЙН ХАРИЛЦАА
Хэдийгээр Ассад Израилийн холбоотон байгаагүй ч хоёр орон зэрэгцэн оршин тогтнохыг хүлээн зөвшөөрдөг байжээ. Сирийн иргэний дайны үеэр Израиль зарим тохиолдолд хохирогчдыг эмчилж өгөх санал тавьдаг байсан бөгөөд мөргөлдөөнд дундыг сахидаг байв. Түүнчлэн "IDF" олон жилийн турш Сири дэх Ираны хангамжийн сүлжээ болон Хезболла бүлэглэлийн үйл ажиллагааг ажигладаг байсан. Үүний хүрээнд Дамаск дахь Ираны консулын газрыг бөмбөгдөж, Хезболлагийн холбоотон байсан цэргийн командлагчийг хөнөөсөн байдаг. Гэхдээ Ассадын дэглэмийг өдөөн хатгалгүй, Израиль болон Сирийн харилцаанд сэв суулгахаас зайлсхийсэн байна.
Босогчид Дамаскийг түргэн хугацаанд эзэлж чадсан тул Израилийн удирдагчид өөрийн орны аюулгүй байдлыг үнэлж, шинэчлэх шаардлага гарлаа.
Учир нь эдгээр босогчдыг хэн тэргүүлж, санаачилсан нь нууцлаг хэвээр байна. Мөн хэн ивээн тэтгэж буйг нь мэдэхгүй тул Израиль батлан хамгаалалтаа нэмэгдүүлж, бүс нутагт эрх дархаа тогтоох оролдлогоо эрчимжүүлнэ. Ираны эсэргүүцлийн тэнхлэг буюу Ливаны Хезболла бүлэг, Газын Хамас бүлэглэл болон Сирийн шийт дэглэм хүчээ алдсан нь Нетаньяхуд зорилгоо ахиулах үе гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, Ассадын дэглэм нуран унасан нь Ираны хувьд "хүнд цохилт" гэж Израилийн Батлан хамгаалах хүчний хошууч генерал асан, Цэргийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Амос Ядлин мэдэгдэв. Тэрбээр "Босогчид Солеймани, Насралла нарын зурагт хуудсыг Дамаск дахь Ираны элчин сайдын яамны гадна байрлах самбараас урж байгаа нь Ираны тэнхлэгт ямар хүнд цохилт өгснийг харуулж байна" гэж онцолсон. Энэ нь Иран, Оросоос зэвсгийн дэмжлэг авдаг байсан Сирийн дэглэм алдагдсанаар Хезболла сэргэлт авч чадахгүйг илэрхийлж буй.
Алеппа болон Дамаскийг эзлэн авсан босогчдыг Аль Кайда бүлэглэлийн гишүүн байсан Хаят Тахрир аль-Шам удирджээ. АНУ-ын засгийн газар жинхэнэ нэр нь Мохаммад аль-Жолани гэх түүний толгойг авчирсан хүнд 10 сая ам.доллар олгох амлалтаа одоо хүртэл мартаагүй. Тиймээс Сири одоо Аль-Каида болон Исламын улс бүлэглэлийн мэдэлд орсон гэж үзэж буй Израилийн эрх баригчдын хувьд хилийн аюулгүй байдлаа нэмэгдүүлэх нь чухал юм.
Гэхдээ эсэргүүцлийн тэнхлэг хүчээ алдаж, Израильд Ойрхи Дорнодын байр сууриа дээшлүүлэх боломж олдож байгаа ч олон төрлийн шашны үзэл суртлаас бүрдсэн шинэ босогчдын хүчийг дутуу үнэлж болохгүй бололтой.
Тус улсын хойд нутгийн асуудалд зориулагдсан судалгааны төв болох Алма сангийн судлаач Боаз Шапира хэлэхдээ "Хэдэн арван өөр зэвсэгт бүлэглэлээс бүрдсэн тус Израилийн хувьд маш хэцүү байх болно. Энэ удаагийн асуудалд Израиль хөндлөнгийн байр суурийг хадгалах хэрэгтэй" гэсэн байна. Израилийн батлан хамгаалах яам Голаны өндөрлөгт явуулж буй цэргийн ажиллагааны талаар мэдэгдэл хийхдээ "Израиль улс Сирийн дотоод мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн юм.
Гэсэн хэдий ч "Aljazeera" агентлагийн мэдээлснээр, Израиль Сирийн өмнөд хэсэгт байрлах зэвсгийн агуулахад агаараас цохилт өгсөн байна. Үүнийг "Qatari TV" суваг баталж, Дамаскаас өмнө зүгт 70 километрийн зайд орших Дараа мужийн Изра хотын ойролцоох Сирийн армийн зэвсгийн агуулах бөмбөгдөлтөд өртсөн гэж мэдээлжээ. Энэ нь Голаны өндөрлөгийг хамгаалахаас гадна Сири дэх террорист бүлэглэлүүдийн гишүүдээр бүрдсэн шинэ босогчид цэргийн баазад байх зэвсгээр халдлага үйлдэж болзошгүй гэдгээс эмээж буй Израилийн үйлдэл гэж ажиглагчид үзэж байна. Мөн хүчээ олж, гадаадын холбоотон үүсгээгүй байгаа дээр нь Израиль хэр хэмжээний чадалтай гэдгээ батлан харуулах гэсэн оролдлого ч байсан байж магадгүй.
Нэргүй 2024-12-09 66.181.191.118
мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж мөнхнаран ээж
Цог Мн 2024-12-09 66.181.161.143
НОХОЙ ЦАДАХААРАА Л ЧАНГА ХУЦАЖ
АРСЛАН ШИГ АРХИРНА
Нэргүй 2024-12-09 103.168.34.181
Израйль 10 гаруй сая хүн амтай боловч их зодоонч улс юмаа Америк ах нь бороохой зодуурын з****г өгөөд баадууг нь чангалаад байдаг бололтой
Нэргүй 2024-12-09 202.55.188.39
Америкийн төрийг жүүдүүд удирдаж байхад израйль б** сумаар дутагдахгүй л дээ.
ene bvhenii ard amerik turk izrail ulsuud baisan daa 2024-12-09 66.181.181.48
siriin surug hvchin geh bvlegleluudiig negdetgej neg udirdalgad oruulij mungu sanhvv zevseg tehnikeer amerik angili turk izrail ulsuud tusalij demjij daind orulij baisan daa. ukrainaas dronii meregjiltenuud urij hvmvvsiigsurgaj dronoor hangaj siri ulsiig ungaj avaad odoo tegeed izrailuud oorsdodoo ter deeremchid teoristuudaa hyanaj chadah yum uu daa. ted udahgui izrailtai baildabn daa..
Нэргүй 2024-12-09 192.82.66.174
Израиль газар нутгаа тэлээд л байгаа, байлдах бүртээ Палестинаас газар булаадаг. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг.