Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.12.09/ ээлжит мэдээлэл хийлээ.
-Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт аймаг, дүүрэг бүрт харилцан адилгүй байна. Амбулаторид суурилсан тандалтын дүнгээр нийт 277 мянган хүн хандсаны 7,7 хувь нь томуу, төст өвчний шалтгаантай байна. Харин эмнэлэгт суурилсан тандалтын дүнгээр нийт 9643 хүний 32 хувь нь амьсгалын замын хүнд цочмог халдвар гэсэн оноштой байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1,4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь 10-аас доош насныхан байна.
Вирусийн тандалтаар 233 сорьцод шинжилгээ хийхэд Сars-Cov вирус зонхилж байна. Түүнчлэн сорьцуудад хийсэн шинжилгээгээр Соvid-19 4.9 хувь, амьсгалын замын синцитиал вирус 21.5 хувийг эзэлж байгаа бол томуугийн А вирус 5.3 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Цаашид томуугийн улирал үргэлжлэн орчил нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахиж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалж байна гэв.
Нэргүй 2024-12-09 98.193.13.144
Bayan ailiin mangar batsaanuudaar torooroo togluulaad bbai. Songolt chin ene.
Zochin 2024-12-09 66.181.161.197
Covid bhd yugach medehgui yum chini yugach yarih vede,olon jil sursnaas togtoisn onolool yarina,terigee oilgdguil haragddag,omnoni mask zuugegui bj odo ta nar hurald mask zuugedch yah yum,negnt covid omno avchihad inedtei yumaa xa xa
Даваа 2024-12-09 66.181.182.125
хүмүүс юу уух ёстой, яах ёстой талаар зөвлөгөө бичих хэрэгтэй, хүнд хэрэгтэй юм бичээч дээ
ИРГЭН 2024-12-09 192.82.66.181
УТАА,УНИАР ХОРТ ХИЙГЭЭР АМЬСГАЛЖ БАЙГААГ ЗОХИХ АЖИЛ ХАРИУЦСАН МАНУУХАЙ НАР БАЙВАЛ ДҮГНЭЛТ,ШИЙДЭЛ,АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ…., АЖИЛ ХИЙДЭГ ГАЗАР БАЙНА УУ?