Хурдан уншлагын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Хурдан уншлагын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Хурдан уншлагын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ
Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорж мөнгөн медаль хүртжээ.
Анх 2008 онд Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар хурдан уншлагын олон улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Хурдан уншлагын тэмцээний үндсэн шалгуур нь урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншуулж дараа нь ойлгоцыг нь олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэргээр шалгадаг аж. Дэлхийн оюун ухааны анхны тэмцээн 1998 онд Лондонд болж байсан бөгөөд 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
Энэ жил тус тэмцээнд Энэтхэгийн тамирчин түрүүлсэн бөгөөд, Энэтхэг улс анх удаа оюун ухааны тэмцээнд түрүүлсэн нь энэ юм. 2024 оны Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 100 гаруй тамирчин өрсөлджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж