Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах станц шатжээ

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах станц шатжээ

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах станц шатжээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр /2024.12.08/ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах АТП-147 дугаар станц шатжээ. Тодруулбал, тус сумын 6 дугаар багт 2х2 метрийн хэмжээтэй өндөр хүчдэлийн цахилгаан хуваарилах байгууламж оройн 20:00 орчимд шатсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчид тухайн газар ажиллан, галыг бүрэн унтраажээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нэг иргэний 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-09 122.201.31.48

За, засгийн газар терор хийгээд эхэлсэн үү? Хурц даалгавар өгч подстанц дэлбэлдэгтэй ойролцоо дуулдаж байх шив. Сэдэл нь төсөв нэмүүлэх гэсэн.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.179.144

…ажиллалгүй… унтрааж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж