Увс аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан 2024 оны арванхоёр дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод болж өнгөрлөө. Шинэ залуу бөхчүүдийг дэмжих зорилгоор 1990 ээд оны дунд үеэс зохион байгуулж ирсэн энэхүү барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцдог бөгөөд түрүү бөх "Увс нуур" цомыг гарддаг уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд 46 бөх 2 хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар хүч үзсэн ба Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Тоосгон уул" компанийн бөх аймгийн арслан Ганжуурын Цоггэрэл 44 даваагаар тэргүүлж, "Увс нуур" цомыг хоёр дах удаагаа хүртлээ.
Г.Цоггэрэл энэ жил Багануур дүүргийг баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртээд хэдхэн хоногийн дараа болсон ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар улсын арслан Р.Пүрэвдагваар хоёр, улсын харцага Т.Баасанхүүгээр гурав давж, дөрвийн даваанд дархан аварга Н.Батсуурьд тахим буулгасан бөх юм.
Д.ЭНХБАЯР
Зочин 2024-12-09 139.5.217.27
уул их сайн хүү бгаа юм . тэгж бгаад эвдрэх вий дээ буруу улсуудтай нийлээд сагсуурч бгаад баларчихгүй мөнгөтэй улсуудыг хононо өнжин дагж гүйгээд барилдах чадваргуй болчихгүй бол ч ирээдүйд монголчуудын нүд чихийг баясгах хүү дээ
Zochin 2024-12-09 202.55.188.86
engej huwaaj taltsulj bhar mgl hun yum bol buh niiteer ni hiildee tamine ter uwsiin tsomiig cnin oor aimag sum awch blhgui yum u tamine
Нэргүй 2024-12-09 202.9.40.226
Сайн бөх гарч ирж байгаа юм байна. Өнгөрсөн жил нутгийн ахдаа л тахимаа өгсөн байна. Ирэх жил начин цолыг авч чадах байхаа. Амжилт хүсье. Ийм тэмцээн нь сайн бөхчүүдийг төрүүлэх, барилдааны туршлага суулгахад их ач холбогдолтой юм. Уг тэмцээнд бүх аймгаас бөхчүүд оролцосн бололтой
Нэргүй 2024-12-09 203.98.77.101
ЖАЛГА ДОВНЫ ҮНЭР ХАНХЛУУЛСАН ТЭМЦЭЭН ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМ. МОНГОЛ УЛСЫН АВАРГУУДЫН НЭРЭМЖИТ ГЭЭД ХИЙ Л ДЭЭ. ЮУН ЯАСНЫ УВС ХОВД ГЭЭД ДОВ ЖАЛГАНЫ СЭТГЭХҮЙГЭЭ ГЭЭХГҮЙ ЮМ АА