TASS: Ассад гэр бүлийн хамт Москвад ирсэн

TASS: Ассад гэр бүлийн хамт Москвад ирсэн

TASS: Ассад гэр бүлийн хамт Москвад ирсэн

Сирийн босогчид Башар аль-Ассадын удаан хугацааны засаглалыг нугачин дарж, ялалтаа тэмдэглэж буй. Үүний зэрэгцээ эх орноосоо дүрвэсэн Ассадын хаана байгаа талаарх цуу яриа цахим орчинд хөврөх болов. Түүнийг хаа нэгтээгээс орогнол эрж буй эсэх, тэр бүү хэл нас барсан байж магадгүй талаар бүтэн өдрийн турш янз бүрийн таамаг үргэлжилсэн билээ. Тэгвэл энэ бүх цуу яриа, таамагт Оросын төрийн мэдээллийн агентлаг цэг тавив.

Кремлийн эх сурвалжийн мэдэгдлээс иш татан "TASS" агентлаг "Ассад болон түүний гэр бүл ОХУ-ын нийслэл Москвад ирсэн бөгөөд хүмүүнлэгийн шалтгаанаар тэдэнд орогнол олгосон" гэж мэдээлсэн байна.

Босогчид Сирийн хоёрдох том хот Алеппод илт давамгайлж, ойролцоох бүс нутгийг эзэлж байхад Ассад болон түүний засаг захиргаа яаран харуй үйлдэл үзүүлээгүй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ираны Гадаад хэргийн сайдтай уулзахдаа "террорист байгууллагын" эсрэг тэмцэхээ тангараглаж байсан ч бодит байдал дээр томоохон хотыг эзэлсэн босогчдын эсрэг дорвитой үйлдэл хийгээгүй юм. Түүнчлэн, босогчид Бямба гаригт /2024.12.07/ Дамаскийг бүсэлсэн гэдгээ мэдэгдэх үед Ассад хаана ч байсангүй. Улмаар түүнийг эх орноосоо оргосон эсвэл нас барсан гэж олон нийт таамаглах болсон. Ассадын хүндэт харуулууд хүртэл Бямба гаригт хамгаалалтын цэгүүддээ байгаагүй. Энэ нь түүнийг Дамаскад байхгүйг илтгэсэн байна. Учир нь эдгээр харуулууд цаг ямагт Ассадыг дагаж, түүний байгаа газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж "CNN" тайлбарлажээ.

Сирийн Ерөнхийлөгчийн тамгын газар эхэндээ Ассадыг Дамаскаас дүрвэж, өөр улс орон руу явсан гэх мэдээллийг үгүйсгэн, гадаадын хэвлэлүүд цуу яриа, худал мэдээлэл тарааж байна гэж буруутгасан байна.

Гэсэн хэдий ч босогчид хотыг эзэлсний дараа холбогдох албан тушаалтнууд Ассад алга болсныг мэдэгдэж, эрэн хайж эхэлжээ. Тухайн үед босогчдоор толгойлуулсан иргэд түүний албан ёсны байр руу дайран орж, үймээн дэгдээж эхэлсэн байдаг. Цуу яриа ид өрнөж байх үед Оросын Гадаад хэргийн яам Ням гаригт "Ассад Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч, эх орноосоо дүрвэхээр шийдсэн бөгөөд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх зааварчилгаа өгсөн" гэж мэдэгдэв. Мөн түүний энэ шийдвэрт Орос нөлөөлөөгүй болохыг онцолсон байна. Үүний дараа төд удалгүй Ассад Москвад ирсэн гэх мэдээлэл цацагдсан юм.

Босогчидтой ойрхон байдаг эх сурвалж "CNN" агентлагт хэлэхдээ, огцорсон Ерөнхийлөгч Оросын хамгаалалт дор Дамаскийг орхисон гэжээ.

Мөн өөр нэг эх сурвалж түүнийг Оросын агаарын бааз байрладаг Сирийн баруун хойд хэсэгт орших Латакиа руу явсан гэжээ. Нислэгийн хяналтын тоо баримтаас үзвэл, хамгийн сүүлд ниссэн онгоц Ням гаригт орон нутгийн цагаар 02:00 цагийн үед Дамаскийн нисэх онгоцны буудлаас эрэг орчмын чиглэлд хөөрч, Хомс хотын дээгүүр гэнэт чиглэлээ эргүүлснээр алга болсон. Уг нислэгт Ассад байсан эсэхийг нотлох баттай нотлох баримыг "CNN" агентлаг олоогүй юм. Гэсэн хэдий ч Ассадын хувьд Оросыг зорих нь тодорхой байсан. Учир нь тус улсын Ерөнхийлөгч Путин түүний хамгийн эртний холбоотон бөгөөд Сирийн дэглэмийг агаарын хүч, цэргийн тусламжаар дэмжиж байсныг дэлхий нийт мэднэ. Эцэст нь Ассад Москвад төдийгүй өөр улс орнуудад орогнохоос үл хамааран түүний хорь гаруй жилийн засаглал гэнэтийн байдлаар гутамшигтайгаар төгсөж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-09 202.55.191.130

aluurchid

Avatar

Нэргүй 2024-12-09 103.168.34.14

Одоо Зелёнскийг яг ийм тавилан хүлээж байгаа

Avatar

Нэргүй 2024-12-09 185.100.87.192

Гөлөг чинь эр хүн шиг тулалдаад үхэх эр зориг байхгүй ажээ энэ муу дарангуйлагч ороz гөлгийг зодож алвал таарна.

Avatar

Нэргүй 2024-12-09 103.168.34.181

аав хүү 54 жил засаглахаар ард түмэн уйдах нь аргагүй дээр нэмээд шашны зөрчил т*******т болон сөрөг хүчний тэрслүү олон бүлгүүд байдаг хэцүүдсэн улс байжээ. 2 хөл нь муудаж босч чадахгүйгээр халтирч унах нь цаг хугацааны асуудал болсон хөгшин өвгөн шиг л улс байждээ

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.186.158

түүпиний соотон чихт нохой одоо эзэндээ ашиггүй болсон удахгүй новчоокдуулах биз

Avatar

Б 2024-12-09 202.55.191.130

царь бсда газар газрын дарангуйлагч нарыг өөртөө цуглуулдаг гаж донтой. нөгөө янукович билүү уяаны нохойгоо одоо болтол тэжээдэг болов уу, эсвэл цай уулгасан болов уу?

Avatar

Оркуудад 2024-12-09 139.5.218.137

Монголд буй хөдөөний оркууд аа, танай орос ах нар том ялагдал Сирид хүлээлээ. Мөд Путин чинь дуусна. Тэгээд хойд Солонгосын тарган бдон дуусна.

Avatar

Siriin ardchilsan hvchinii udirdagch amerikuud tolgoig 10 say dollaraar vnelsen hvn bgaa ch dee. 2024-12-09 66.181.181.48

cham shig maluud sirid ardchilal ireed hvnii erh chuluu ylaad amerik shig bolon gej boddog baih tee. tegvel siri odoo yg Livi uls shig l bolon doo. Tend irgenii daintai hoer zasagiin gazar 30 garyui deeremchidiin bvlegt hubaagsaj neftiin ord kurduud gart bnaa . ardchilalsan hvchinii udirdagch ni amerikuud 10 say dollaraar tolgoig vnelsen teorist sh dee. ene hvnees ardchilal ireh uu dee

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.181.143

Эмээ уу,,,,лхамсүрэн дебыль ээ,,,

Avatar

PUTIN,ASSAD KIM targan 3 duusah tsag udahgui dee 2024-12-09 202.179.26.153

odoo PUTIN ovoo deer hoid Solongosiin targan gahai irchihbel 3 laa orosiin ard tumniig darlaad uuriin hurgeed zug duusna daa

Avatar

Siriin ardchilsan hvchinii udirdagch ni amerikuud tolgoig ni 10 say dollaraar vnelsen hvn shuu dee 2024-12-09 66.181.181.48

Ene hvniig odoo boltol amerikuud haij baigaa geed baihad siriin udirdagch geed SNN yriltsalga abaad suuj bna. Baruuniihan iim hoer nvvrtei dee.Siri uls yg Livi uls shig bolon doo.Chi livi ulsiig haraad iim ardchilal irdegiig haran daa. Irgenii dain ediin zasagiin dampuural Harguis musilmanii esoor amidaran geed l.orosuud naad teneg arabuud bish baildaj chaddag eh oronii tuluu temtsej chaddag eh oronch hvn shuu..Solongosuud tiim shuu.g*** ijil hvisten bolson omnoduud bishee.tarhia uguulgagui

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

Бөгспутин үхэхээр,,,орос оронд иргэний дайн гарцаагүй,,,,,дарангуйлагч үхэхд үүссэн хаос улс үндэстэнийг иргэний дайнд хүргэдэг нь жам ёсны үзэгдэл,,,,,энэ бол зайлшгүй,,,,яаж энэ аймшигт хаос иргэний дайнаас хурдан салж болох вэ,,,,,олон улсын цэргийн хүчин,,,манлайлаж чадах чадвар байвал нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах хүчин,,,,даанч нүб хүчин мөхөсдөх байхдаа,,,,

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.178.250

Оросууд нэг бужигнахаараа аюултай зэрлэг!! 1917 оны төрийн эргэлтийн дараа юу боллоо?? Николай2 хаанаа гэр бүлээр нь буудаж алсан!!! Сор болсон сэхээтнүүдээ хядсан, зарим нь гадагш дүрвэсэн, тэгээд люмпэнүүд нь үлдсэн!!!

Avatar

udahgui evrop dvrvegchideer dvvrj izrail chin gald shatan daa. 2024-12-09 66.181.181.48

izrailuud teneg yum hiij odoo olon musilmanii fanatuud hil deer irlee dee.Udahgui Shahidiin ariun dain bolon doo.delhiin bvh teoristuud izrailtai baildah gej sirid ireh ni dee. Oorsdiin unah nvhee uhaj haylaa daa. Hilee 20 km ahiulaad boloo gej bodoj baival estoi teneglel dee..

Avatar

Иргэн 2024-12-09 202.126.90.139

Европ, Америк руу чиглэсэн дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэх нь дамжиггүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.160.120

Манай Ю.Цээдка шиг гэрийн хорионд дуусах биз. Олон долоон юм яриад эхэлбэл сэтгэц мэдрэлд нөлөөлдөг тариа хийгээд дуугүй болгочихно доо. Жээнког ч ийм тавилан хүлээж буй. Оросын гар хөлүүдийн төгсгөл нэг иймэрхүү л байх юм

Avatar

Хххх 2024-12-09 202.55.188.42

Женко бууж өгөх болов уу даа

Avatar

зочин 2024-12-09 103.57.92.185

Удахгүй дарангуйлагч Путлерийн төгсөл мөн ирнэ дээ.

Avatar

Нэргүй 2024-12-09 178.20.55.182

Нацист алиалагч Зеля чинь харин дуусаж байна анусникуудаа, ккк

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

Иргэд нь башир асадаа дэмжихгүй байхад,,,,ямар аргатайдаа л янукович шиг улсаа орхин зугтаж явхавдээ,,,,,одоо яая гэхэвдээ,,,ард түмнээ дарлаад байхаар ийм юм болж байгаам,,,,ГЭТЭЛ,,,ПАН ЗЕЛЕНСКИЙ яасан байхнуу,,,ард түмнээ зоригжуулан зохион байгуулж,,, оросын фашизмын эсрэг тэмцсэн байх нь байншдээ,,,,аод түмний ерөнхийлөгчийг ард түмэн нь дэмждэг байх нь байншдээ,,,,пан Зеленский зугтсангүй ээ,,,,бултсангүй ээ,,,

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

Аа харин,,,ард түмнийхээ эсрэг буудсан янукович медведьчук башир асад мэт бууны ноход,,,,эх орноосоо зугтан дүрвэж,,,,,эзнийхээ хоолны үлдэгдлийг горьдон амь зуудаг байх нь байншдээ,,,,түүх ийм байсан,,,ийм ч байсаар байнаа,,,,

Avatar

Нэргүй 2024-12-09 103.57.94.146

путин яах вэ ногооноо чинь дууслаа

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.160.62

Хэдэн талаас нь хэмэлсээр байгаад энэ улсыг газрын зурагнаас арчлаа даа

Avatar

Нэргүй 2024-12-09 103.57.94.177

Дарангуйлагчид хаана ч амьдрахад хэцүү л дээ

Avatar

Нэргүй 2024-12-09 185.220.101.15

Сири бол ойрхи дорнодын хамгийн зөв сратегийн байрлалтай нефтийн маш том нөөц юм. Оросууд нээх удахгүй Сирид эргээд ирнээ, ккк

Avatar

Нэргүй 2024-12-09 202.131.242.131

Amia yaj bay gej mun hutsavaa

Avatar

зочин 2024-12-09 103.57.93.35

Сириид янз бүрийн ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдийн хооронд тэмцэл өрнөж яг Ливий Ирак шиг иргэний дайн самуун үүсэх шинжтэй болов Сүйрсэн орон улам сүйрч иргэд нь зовох байдалд оров Гадны нөлөөнд хүчтэй автаж ялангуяа армид урвалт их гарчээ Иргэд нь нэгдэж улс орноо хамгаалах чадваргүй болсон нөхөлд гадгаас ямар ч дэмжлэг үзүүлээд үр дүн гарахгүй Бусдыг буруутгах хэрэггүй Өөрсдөө өөрийн гараар улс орноо сүйрүүлэх тал рүү орлоо Ийм үймээн самуунтай сүйрсэн улсад хүмүүс бараг эргэж ирэхгүй

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

Иргэд нь башир асадаа дэмжихгүй байхад,,,,ямар аргатайдаа л янукович шиг улсаа орхин зугтаж явхавдээ,,,,,одоо яая гэхэвдээ,,,ард түмнээ дарлаад байхаар ийм юм болж байгаам,,,,ГЭТЭЛ,,,ПАН ЗЕЛЕНСКИЙ яасан байхнуу,,,ард түмнээ зоригжуулан зохион байгуулж,,, оросын фашизмын эсрэг тэмцсэн байх нь байншдээ,,,,аод түмний ерөнхийлөгчийг ард түмэн нь дэмждэг байх нь байншдээ,,,,пан Зеленский зугтсангүй ээ,,,,бултсангүй ээ,,,

Avatar

Н 2024-12-09 202.55.188.81

энэ улс дуусчээ хөөрхиис.гадна дотны маш удаан бэлдсэн

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.101

Жамаараа сөнөх байсан Асадын дэглэмийг ээсэргүүцэн тэмцсэн сирийн ард түмнийг,,,,,бөгспутин “”оросын стратег тактик мактик гэж,,,,,балайран хуцаад,,,,,чадахгүй барахгүй юм бхйж,,,,,””””самрах”””””ёс нь үгүй байсан юмшдээ,,,украины ард түмэн”””” бид европын ард түмэн”””””гэж хэлээд ,,,,сонголтоо хийсэн байнаа,,,,,,энэ бол украины ард түмний сонголт,,, бөгспутин юу хуцна вээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж