Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжор Шанхай хотноо үргэлжилж байна. Тив, бүс нутаг бүрээс шалгарсан шилдэг 24 багтай эхэлсэн аялал өдгөө сүүлийн бүлэг рүүгээ орж, найман баг тунаж үлджээ. Тэдний нэг нь Монголын "The MongolZ" баг билээ. Тус баг өмнө нь Ази тивийн ямар ч баг үзүүлж байгаагүй түүхэн дээд амжилтад хүрч, тив нэгтнүүдээ баярлуулаад буй.
АВАРГУУД ХАСАГДАВ
Аваргаа хамгаалах зорилготой байсан Украины хүчирхэг "Natus Vincere" баг өчигдөр/2024.12.08/ Норвегийн "HEROIC" багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. "HLTV"-ийн чансаагаар дэлхийд тэргүүлж буй шилдэг багийг ийм эрт гэртээ харина гэж бодож байсан хүн цөөн биз. Тэд энэ жил тун сайн байж, бараг оролцсон тэмцээн бүрийнхээ финалд шалгарсан билээ. Харамсалтай нь, "HEROIC"-ийг барсангүй.
"Mirage" дээр "HEROIC" илүүрхсэн ч "Nuke" дээр болсон тоглолтод "NaVi" хариуг нь барьжээ. Шийдвэрлэх "Ancient" дээр болсон тоглолтод хоёр баг эн тэнцүү тоглож, 9-9 гэсэн харьцаатай байхад "HEROIC" дараалан дөрвөн раунд илүүрхсэн аж.
"NaVi" баг үүнээс өмнө Бразилын "MIBR" болон Оросын "Spirit" багууд хожигдоод байсан юм.
"THE MONGOLZ" БАГ ДАХИН "MOUZ"-ТАЙ ТААРЛАА
Өчигдөр плей-оффын шатанд өрсөлдөх найман багийн нэрс бүрэн тодров. Дэлхийн чансааны эхний арван байрт байгаа багуудаас долоо нь шалгарч, топ арваас гадна ганцхан "Liquid" байна. Одоо багуудад хожигдох эрх үгүй. Ганц л хожигдоход тэмцээнээ өндөрлүүлэх дүрэмтэй.
Плей-оффын тоглолтууд ирэх Пүрэв гаригт эхэлнэ. Монголын "The MongolZ" баг "MOUZ"-тай учраа таарсан. Хоёр баг өмнөх шатанд учраа таарахад "The MongolZ" хожсон. Одоо багууд ганцхан мап бус гурван мап тоглоно. Тэгэхээр үр дүн яаж ч эргэж болно. Мөн эсрэг багийнхаа тоглолтыг судлах, бэлдэх хангалттай хугацаа бий.
"The MongolZ" баг 13 тоглолт дараалан ялаад байна.
Гадаадын мэргэжилтнүүд, тайлбарлагч, аналистууд "The MongolZ"-ийг үнсгэлжингийн үлгэрээ үргэлжлүүлж чадах уу? гэж мэтгэлцэж байна. Зарим нь ч "Одоо хөрсөн дээрээ бууя" хэмээн "The MongolZ"-ийг түрүүлэх багийн хэмжээнд авч үзэхгүй байгаа харагдана.
ПЛЕЙ-ОФФЫН УЧРААНУУД
Гайхалтай буудалтуудаараа онцгойрдог "donk" хүүтэй "Spirit" баг "Liquid"-ийн эсрэг тоглоно. Ялагч нь "The MongolZ" болон "HEROIC"-ийн хожсонтой хагас шигшээд тулна.
Нөгөө талд "G2"-ийн эсрэг "HEROIC". Аваргуудыг гэрт нь буцаасан "HEROIC" баг хүчирхэг "G2"-г хожиж чадах болов уу?
Шөвгийн наймын сүүлийн тоглолт Францын "Vitality" болон олон улсын тамирчидтай "FaZe"-ийн хооронд болно. Өмнөх Мэйжороор финалд хожигдсон "FaZe" энэ удаад хэрхэх вэ? "Vitality" одоогийн байдлаар ямар ч сул талгүй харагдаж байна.
- The MongolZ – MOUZ
- Spirit – Liquid
- G2 – HEROIC
- Vitality – FaZe
. 2024-12-09 202.126.90.139
utg zuin nairlgaa zow bicere tsaashda
Нэргүй 2024-12-09 202.126.91.219
Чи бас Монгол хэлний хичээлдээ дахин суушаарай
Zochin 2024-12-09 43.242.242.65
Gaihaltai!!! Lalriin utaatai tugjreltei avilgaltai orkuudtai novshiin Ulaanbaatart ta nariig l uzej bayasch suuna daa. Amjilt husyee. Live uzej bga shu. Demjij ogshij bga shu. Huuhed bhda PC-nd counter togloj ussunii huvid ta naraar baharhaj uilj ogshij, tgd bas arhi uuj uzej bga shu zaluusaa. Jinhene baharhal!
Нэргүй 2024-12-09 66.181.191.241
найруулга там цаашаа. уншихаас дургүй хүрмээр. хагас дутуу энд тэндээс нийлүүлсэн өөрийн болгож найруулаагүй бна. энийг бичсэн сэтгүүлчийг хал.
Нэргүй 2024-12-09 202.9.40.76
yamar hogiin garchig we
News.mn handaltiin toloo engeree delgedeg l*****n site 2024-12-09 103.212.116.21
Garchig chin odoo yuvee handalt avhiin tuld zaluusiigaa harluulhaa boli, ene garchigiug chn unshaad suuj baigaa ym oilgohgui malnuud n shuud oilgonoshd zailtsan site
Teneg ve 2024-12-09 103.212.118.239
Naad garchig ene teree aytaihan uguuch uram hairlaj sur
Гүнбишрэлт гүн 2024-12-09 202.9.40.226
Үнэхээр тэр өдрийн аз нь шовоосон багийг хэн ч зогсоож чадахгүй. Дүү нар минь хүн бүр хичээж байгаад наад багаа хожоорой. Тийм боломж байгаа юм байна. Нэг хожиж болсон юм 2 хожиж болох л учиртай. Чингисийн монгол дайчдын гайхамшигт тулааныг дахин нэг үзүүлэд өгөөрэй. Бид дайтах гэж л төрсөн үндэстэн шүү дээ. Та нар итгэж байна. Амжилт хүсье
217 2024-12-09 103.57.94.216
Mongolz odoo huuchnii ue shig underdog bha bolison shd. Valve rank-4 hltv rank-9d bichigdej bga. Ene ond 2 ch tier-1 temtseend turuulsen. Teneg garchig ve? Unsgeljin ntree bolio, olon ulsin analystuud ch Mongolziig undruur unelj bga
sonirhogch 2024-12-09 66.181.187.139
cs iin talentuudn tegej yriad bga ymiig l orcuulsn bshde
Нэргүй 2024-12-09 66.181.161.18
Новшийн гарчиг вэ?
Нэргүй 2024-12-09 202.21.113.50
Үнсгэлжин биш шүү дээ асар их цаг хугацаа хөдөлмөр
Монгол 2024-12-09 66.181.176.155
Амжилт Төрийн далбаагаа мандуулахын төлөө.Давшаад бай.УУХАЙ
Нэргүй 2024-12-09 122.201.19.99
garchigaa solio oo bro ontsgui garchig bna oisoon
Нэргүй 2024-12-09 66.181.179.66
нээх ухаантай зүйрлэсэн гарчиг тавих гээд тэнэгттдэг байнашдээ энэийг бичсэн хүн мал
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-09 202.21.105.19
ЗА, АЛААД ӨГНӨ ШҮҮ.. МУУСАЙН ЦАГААНУУДЫГ!!!!!!!!ХАМГИЙН ГОЛ НЬ ТАЙВАН………………….
зочин 2024-12-09 66.181.160.126
Яалчихаасай ялаасай… амжилт !!!!…..
Ялагдсанч бахархаж байнааа …..Гэхдээ ялааараййййййй!!!….
1 2024-12-09 202.21.115.165
Uulni unsgeljingiin ulger bish l dee neleed heden tom temzeend ugaasaa turuulzen bag shdee
Нэргүй 2024-12-09 124.158.107.39
Монголын банди нар гялалзаарай гэж ерөөе. Хөөрлөө дарж ялаарай.