Мэдээлэл технологийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Мэдээлэл технологийн уралдаан зарлажээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтэт боломжийг үр дүнтэй ашиглах зорилгоор “Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл” сэдэвт уралдаан зарлажээ.  Тус уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Залуу Програмистуудын Холбоо санаачлан зохион байгуулж байгаа ба ерөнхий ивээн тэтгэгчээр  нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.

Уралдаанд мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан болон иргэд оролцох юм. Нийслэлийг хөгжүүлэхэд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн салбарын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, оновчтой санал, санаачлага гаргах, үр дүн нь тодорхой, бодитоор нэвтрүүлж болохуйц байх шаардлагатай аж. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 09-ны өдрийн 19 цагаас ирэх сарын 1-ний өдрийн 18 цаг хүртэл baasandorj@itpark.mn  и-мэйл хаяг болон www.mit.mn вэб сайтаар хүлээн авах юм байна.

Шалгарсан  бүтээлүүдэд олгох шагнал нь I байр – Өргөмжлөл, 1,5 сая төгрөг, II байр – Өргөмжлөл, 1 сая төгрөг, III байр – Өргөмжлөл, 500 мянган төгрөг  байх аж. Мөн олон нийтийн дэмжлэгийг хамгийн их авсан оновчтой шийдлүүдийг сонгон нарийвчлан судалж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх арга замыг тооцох гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж