Төрийн өмчит компаниудад “БЭТ” томилно

Төрийн өмчит компаниудад “БЭТ” томилно

Төрийн өмчит компаниудад “БЭТ” томилно

Хамтарсан Засгийн газар төрийн өмчит компаниудад реформ хийх нэрээр “цүнхчид” томилж, бужигнуулах нь ээ.

Тун удахгүй бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг албан тушаал шинээр бий болгож, төрийн өмчит компаниудад томилох нь.

Засгийн газрын шийдвэрээр томилогдох тул Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) –ийн хэмжээний эрх ямба эдэлнэ гэж тодотгох нэгэн ч байна.

Бүтээмжийн менежер, хяналтын менежерүүд компанийг ашигтай ажиллуулах, “шахаа” хийж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэх ч үнэндээ бол төрийн өмчит компанид томилогдсон гүйцэтгэх захирал бүр энэ үүргийг хүлээж ажилладаг. Дүрмэндээ компанийг ашигтай ажиллуулж чадаагүй тохиолдолд гүйцэтгэх захирал багаараа хариуцлагаа хүлээж, чөлөөлөгдөх ёстой. Гэвч Монголын төрийн өмчит компаниудад дарга нарын тавиулууд буюу “цүнхчид” томилогддог тул  үүргээ биелүүлдэг нь тоотой.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар охин компаниудаа оруулан тооцоход төрийн өмчит 123 компани бий.

Ашигтай ажилладаг нь гарын таван хуруунд багтах бөгөөд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” , “Эрдэнэс Монгол” гээд л дуусна. Эдгээр компаниудад захирал болон менежерээр томилогдох дур сонирхолтой “цүнхчид” олон байна. Хамтарсан Засгийн газар дэд сайд нараа томилж чадахгүй, цаг ихээр алдаж буй. Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд хориг тавьсан хэл амтай үед дэд сайд нарыг томилох нь “гал дуудсан” хэрэг болох тул намууд “цүнхчид”-ээ төрийн өмчит компаниуд руу “шингээж” өрөө төлөх бодлого барьж байна гэх хардлага ч гараад буй. Учир нь, гүйцэтгэх захирлын хажуугаар зэрэгцүүлээд менежер томилох нь ажил үүргийн давхардал үүсгэхээс хэтрэхгүй аж.

Төсвөөс гадуур зарцуулагддаг их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлддэг. Алдагдлаа ч ашиг болгоод компанийн удирдлагага нь авчихдаг хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй төрийн өмчит компаниудад реформ хийх тухай сайд нарын үг бол дараагийн ээлжийнхнийг хоолонд нь хүргэх гэсэн сүржин мэдэгдэл гэж тайлбарлах хэсэг ч байгаа юм.

Ямартай ч хамтарсан Засгийн газар ажилгүй байгаа гишүүдийнхээ нэлээд хэсгийг төрийн өмчит компаниуд руу шингээж хэл амыг нь дарж авч цэгцлэх нь тодорхой болж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын тайлбарласнаар бол дахин өргөн мэдүүлээд буй Монгол Улсын 2025 оны төсвийг хуулийг дагалдуулан өргөн барьсан төсөлд 20 гаруй компанийг татан буулгахаар оруулж ирсэн байна.

Нийт 43 компани алдагдалтай ажилладгаас 21-ийг нь татан буулгахаар оруулж иржээ. Эдгээр компаниуд нь өнгөрсөн хугацаанд бүгд ашиггүй ажилласан, алдагдал үйлдвэрлэхээс өөр үр дүн үзүүлээгүй аж. Гэвч УИХ Засгийн газрын оруулж ирсэн төслийг дэмжих үү гэдэг бас эргэлзээтэй байна. Учир нь, Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэн ч хүлээж аваагүй. Үүн шиг “тоглолт” хийхийг байг гэх газаргүй аж.

Мөн, төрийн өмчит компаниуд дээр хамгийн их хэл ам таталж, чангаадаг нь УИХ-ын гишүүд. Камер харахаараа “Ашиггүй ажилладаг, алдагдал үйлдвэрлэдэг компаниудыг татах буулгах ёстой” гэж цэцэрхдэг ч цаад талдаа өөрийн хүнээ ямар нэг албан тушаалд томилчих гээд зүтгэж байдаг. Танилын нүүр халуун гэгчээр намынхаа гишүүний гуйлтыг биелүүлэхгүй байж болдоггүй. Эс бол ашигтай ажиллах боломжтой компанийг алдагдалтай ажиллуулаад байгаа захирлыг өөрчилье гэхэд тээг тавьдаг нь  бас л УИХ-ын гишүүд. “Миний хүнийг зайлуулах гэж байгаа бол чинийхийг ч бас зайлуулна” гээд барьцчихдаг. Тиймдээ ч тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэгчээр Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр  “Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад  бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдээд буй. Гэвч энэ олон жилийн хугацаанд тавигдсан тавиулууд Монголын төрийн өмчит компаниудыг өөд нь татсан жишээ ховор тул ээлжит нэгэн халаа сэлгээ болж төгсөнө гэж харах хэсэг нь илүү олон байгаа юм.

Үндсэндээ Засгийн газар шинээр бүрдэх бүрийд төрийн өмчит компани ашигтай ажилласан эсэхээс үл шалтгаалж захирлуудыг өөрчилж, өрөийн хүмүүсээ томилж ирсэн жишгийн дагуу энэхүү “реформ” нэрийн дор "цүнхчид" томилогдох нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-09 122.201.31.237

БЭТ томилж нэг цочироо өгөх хэрэгтэй л дээ. энэ нь цаашдаа хувьцаа гаргаж нээлттэй болоход ихээхэн тустай.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.184.234

хэн нэгний суганы үснүүд л ээлжит хоолондоо орох гэж. энэ төр засаг гэж идэж ууж ханадаггүй өлөн хулгайчдаар

Avatar

Нэргүй 2024-12-09 192.82.64.248

зүгээр л бүгдийг нь татан буулгах, юун хяналт энэ тэр, шал худлаа, нэмэлт зардал, тэмээн дээр ямааны гарз

Avatar

Гарам 2024-12-09 59.153.115.19

Аргаа л барсан шийд байх даа. Уг нь компанийн дарга нь удирдаад, хянаад, ашгаа цуглуулаад төсөвт өгөөд явах ёстой биз дээ. Бүлэг хулгайч нарын дунд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа юм шиг, үнэхээр аргаа барсаны шинж юм байна

Avatar

Davaasamba 2024-12-09 103.168.34.124

Bas baahan tejeever etgeeduud tomilohoor bedjee , ulsiin mungu uilahgui za yu gedeg ym !

Avatar

Нэргүй 2024-12-09 103.212.119.223

АШИГГҮИ АЖИЛУЛЖ БАИГА ДАРГА НАРИГ ЗАИЛУЛАЧЭЭ ЮУН МЕНЕЖИР ВЭ

Avatar

Нэргүй 2024-12-09 124.158.107.39

БЭТ гэгч луйварчин даргын тавиул хулгайч. Хувьчил бас дахин хувьчил…..

Avatar

Нэргүй 2024-12-09 103.212.162.25

Зөв хийж чадвал үнэхээр хэрэгтэй ажил, харж л байя даа

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.176.120

1xBET Монголд газар авч байна даа

Avatar

Зочин 2024-12-09 66.181.184.118

МЦХ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК гэсэн хоёр төрийн өмчтэй компанийг нэгтгэх хэрэгтэй. МЦХ ХК нь ашиггүй, цул алдагдалтай ажилласаар 10 гаруй жил болж байна. Анх энэ 2 компани нэг л компани байсныг хувийн компаниуд УИХ-ын гишүүдийг лобби нэрээр хахуульдсаар байгаад тусад нь 2 салгасан юм. Одоо 2-уулаа төрийн өмчтэй учраас нэгтгээд хуучин хэлэнд оруулж ажиллуулбал орон тоо маш их хэмнэх, ашигтай ажиллах бүрэн боломжтой юм. Ийм ийм боломжуудыг төр засаг нэг нүдээ нээгээд харж ажиллаасай.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.246

Компаниудыг татан буулгана гэдэг ярианд ганцхан л ач холбогдол байгаа. Тэд архивын баримтыг нь л устгахыг хүснэ. Хулгайчууд хулгайн мөрөө л баллана. Тэгээд 21 компанийг татан буулгаад зөрүүлээд 42 компани байгуулна. Ийм л юм. Одоо төсвийн хэлэлцүүлгээр төрийн албыг цомхотгоно гэх мөртөө 500 тэрбумаар Ургамал хамгаалах агентлаг байгуулах гэж буйтай адил. Ургамал хамгаалаад байхдаа ч яахав. Нэр нь хүртэл Цавчаа байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.246

Олон улсын аудит оруулах юм болоод л явцан юу болов? Амандаа орсныг л хуцах юмаа. Хулгайчууд. Ямар ч Бэт байлаа гээд өөрийнхөө хулгайг дэнслэж чадах уу? Ман-Ан гэж ганц мафи л яваад байгаа шүү дээ. Хулгайч этгээд өөрийгөө яллаж чаддаг юмуу?

Avatar

Нэргүй 2024-12-09 203.98.77.237

Балайнуудаа олон нийтийн компани болгоод хувьчилаа юун бэт вэ дахиад л дампууруулна хувьчлаад харах шалгах арга байдаг даа

Avatar

Нэргүй 2024-12-09 139.5.218.39

Төрийн өмчит компанид БЭТ томилогдохоор улсад өгөх өгөөж хэрхэн нэмгддэгийг бид Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойн жишээн дээр хангалттай харсан даа. Алдагдалтай ажиллаад байгаа төрийн өмчит компаниудыг оновчтой менежмент хийлгэхийн тулд маш зөв алхам гэж бодож байна. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ гээд мөрийцсөн ч болно шүү.

Avatar

Zochin 2024-12-09 103.57.94.39

icheesei bet bol tsunhchid

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.190.205

Данхын иддэг хувилбар БЭТ

Avatar

ХУВЬЧИЛ 2024-12-09 202.70.43.34

ХУВЬЧИЛ ХУВЬЧИЛ ХУВЬЧИЛ ХУВЬЧИЛ ХУВЬЧИЛ

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.211

Юун БЭТ вэ…?! Боль доо! Ашиггүй хэрэггүйг нь татан буулгахад бас БЭТ хэрэгтэй юу?! Нөгөө Хөрөнгийн бирж дээр хувьцаат компани болгож олон нийтийн хараа хяналтанд оруулна гэсэн яасан бэ?! Наад ТӨКүүд чинь хулгай авлига хээл хахуулийн үүр уурхай, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг газрууд болчихоод бна шдэ новшнуудаа! Энэ дээр бичсэн чинь үнэн шдэ!

Avatar

Нэргүй 2024-12-09 139.5.218.39

Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой дээр БЭТ томилоод яасныг хараагүй бол чи өөрийгөө УХААНЫ СОХОР гээд ойлгочих

Avatar

Нэргүй 2024-12-09 43.228.130.85

Өөрөө томилогдох гэж горьдоод байна уу???????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж