Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

Сурвалжлага: 6 ам бүл сард 64 мянган төгрөгөөр амьдарч байна

"Олон хүүхэдтэй өрхөд хүнсний талон их нэмэртэй байдаг юм" гэж ярих иргэн Б-гийнх ам бүл зургуулаа амьдардаг. Эхнэр, нөхөр хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд тогтсон орлогогүй гэдгээ учирлаж байв.  Барилгын ажил улирлын чанартай учраас өвлийн улиралд ажил тэр бүр олдохгүй. Олдох үедээ ганц нэг өдрийн юм уу цагийн ажил олддог учраас нийгмийн даатгал төлөх боломжгүй аж. Тиймээс зургаан ам бүлтэй тус өрхийн сарын тогтмол орлого нь хүүхдийн мөнгөнөөс гадна хүнсний талоны мөнгө болох 64 мянган төгрөг болдог байна.

Тиймээс хүнсний талоноор нэг сардаа мах юм уу, гурил будаагаа сөөлжилж түлхүү авдаг гэдгийг эхнэр нь хэлж байв.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гэхэд хоёр дэлгүүр хүнсний талоноор хүнс олгодог бөгөөд аль бараа сайтайгаас нь сарын хүнсээ базаадаг гэнэ. Эднийх шиг 25 мянган айл улсаас хүнсний талон авч байна.

Хүнсний эрхийн бичигт жилд 7 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ мөнгө хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг албаныхан хэлж байв. Тодруулбал, насанд хүрсэн хүнд сард 16 мянган төгрөг, хүүхдэд найман мянган төгрөгөөр бодож, хүнсний талон олгож байна. Иргэд гурил, будаа, мах, ургамлын тос, масло гэх мэт нэр бүхий 16 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонгож авдаг байна.

ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ХҮНСНИЙ ТАЛОНООС ТАТГАЛЗЖЭЭ

Хүнсний эрхийн бичгийг улсын хэмжээнд 25 мянган өрхийн 96 мянган иргэнд олгож байна. Ингэхдээ иргэдэд үндсэн хэдэн шалгуур тавьдаг. Үүнд, зургаан сарын хугацаанд ажлын байр хайж, ажил олдохгүй байх, өрхийн орлого нь амжиргааны түвшиндээ хүрдэггүй байх ёстой.

Хүнсний талон авч буй өрх, иргэдийн тоо жилээс жилд буурч байгааг мэргэжилтнүүд онцолж байв. Энэ жилийн хувьд улсын 330 сумдаас 170 гаруй сум хүнсний талон авч байна. Аймаг, сум болгон хүнсний эрхийн бичгийг бууруулах зорилтыг тавьж ажиллаж байна гэсэн юм. Хүнсний эрхийн бичгээс татгалзаж байгаа айл өрх нэмэгдэж байгааг хэлж байв.

Нийт 25 мянган айлын 96 мянган иргэнд улсын хэмжээнд 130 дэлгүүрээр дамжуулан хүнсний талон олгож байна.

Эдгээр дэлгүүр нь аймаг, сум, дүүргийн халамжийн байгууллагадаа хүсэлт тавьж, кассын системдээ нэмэлт өөрчлөлт оруулдаг. Өмнө нь томоохон сүлжээ дэлгүүрүүдээр хүнсний талоны дагуу хүнс олгодог байсан. Харин одоо харьцангуй орлого бага, жижиг хүнсний дэлгүүрүүд хүнсний талоны дагуу хүнсээ худалддаг болсон байна.

Учир нь амжиргааны түвшнээс доош орлоготой өрхийн мэдээллээ солилцох, хүнсний бүтээгдэхүүнээ иргэдэд олгосны дараа улсаас санхүүжилтээ авна гээд цаг хугацаа их шаарддаг учраас том сүлжээ дэлгүүрүүд татгалзаж эхэлжээ.

"ИРГЭДИЙН ОРЛОГЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛАА ШИНЭЧИЛНЭ"

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд:

-Улсын хэмжээнд давхацсан тоогоор халамж авч байгаа иргэдийн тоо өндөр гардаг. Гэсэн хэдий ч халамжийн ихэнх хэсгийг хүн амын өсөлттэй төсөв эзэлдэг. Тиймээс нийгмийн халамжийг хүн амын өсөлтөөс салгах цаг үе эхэлсэн байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хууль эрх зүйн орчин шинэчлэгдэнэ. Улсын хэмжээнд давхардсан тоогоор хоёр сая гаруй хүн халамжийн үйлчилгээ авч байна. Давхардаагүй тоогоор 650 орчим мянган хүн халамж авч байна. Нийт төсөв нь 2.2 их наяд төгрөг буюу улсын төсвийг зургаан төрлийн халамжид зарцуулж байна.

Нийгмийн халамж зорилтот бүлэг рүүгээ чиглэх ёстой. Ер нь нийгмийн халамж нэн шаардлагатай байгаа буюу өөрсдийн түвшинд хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, асаргаа сувилгаа шаардлагатай иргэдэд төвлөрч байна.

Улсын хэмжээнд 1.2 сая орчим хүүхдэд жилдээ 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байна. Улсын халамжийн 70-80 хувь нь хүн амын өсөлт рүү чиглэж байна.

Халамжийн үйлчилгээнд орж байгаа тэтгэвэр, тэтгэмж асаргаа, хөгжлийн бэрхшээлийн иргэдийн үйлчилгээгээ илүү чанартай, зорилтот бүлэгт хүрэх ажил эрчимжинэ. Үүний суурь нь дата мэдээллийн бааз зөв байх ёстой. Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт олгохгүй байна гэж иргэд шүүмжилдэг.  Тэгэхээр энэ хэсгийг дахин шүүх, хасах иргэдийн орлогын түвшинг тодорхойлж буй аргачлалаа шинэчлэхээр эрх зүйн орчноо сайжруулна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.188

Ажил их байна. Эхнэр нөхөр 2 залхуу л байна. Цагийн ажил зөндөө л байна. Хүнсний талон зогсооё

Avatar

Нэргүй 2024-12-09 59.153.112.20

ажлын байр хангалттай их байна. ажиллах хүн олдохгүй байхад юу хуцаад байгаа юм бэ. бэлэн хоол өгөөд байхаар хэн ажил хийх юм.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.187.189

ажил шиг их юм алга,хүнсний талоноо зогсоо,маниусын татварын мөнгөөр луйварчдыг хулгайчдыг зальтай зальхай ажилд дургүй биеэ оторлогчдыг төоийн хулгайч шимэгчдийг тэжээхийг эсэргүүцэж байна

Avatar

Нэргүй 2024-12-09 85.233.56.62

Ажил хийлгээч!

Avatar

Иргэн 2024-12-09 103.57.94.173

Ажил хийгээч

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.226

Бараа тавар зардаг ийм бизнес эрхэлдэг хүмүүс бараагаа 2-5 дахин нугалж зардаг. Юмны үнэ өгөх шалтгаан нь энэ юм. Төр үүнд нь оролцож чаддаггүй болохоор бүр даварч байна. Ер нь сайхан амьдрах нь хувь хүнээс өөрсдөөс нь их шалтгаална гэдгийг хаа хаанаа ойлго хэрэгтэй. Сурч боловсрохгүй, мөнгө хуримтлуулахгүй, ажил хийх дургүй мөртлөө архи байнга уудаг, хэрүүл зодоон хийж гэмт хэрэг үйлдэж мөнгө олохыг бодоод хажуугаар нь хар тамхи татааад байхад өөдлөхгүй

Avatar

Зочин 2024-12-09 202.9.40.187

Бараа үйлчилгээний бодит үнийг 2 – 10 дахин нугалж дээрэмддэг хамгийн зэрлэг шулаа мөлжөө дэлхий дээр ганцхан монгол улсад байна. Яг энэ байдлаар үргэлжлэвэл 10 – 20 жилийн дараа нийт хүн амын 50 хувь хагартлаа баяжиж үлдсэн 50 хувь өлсөж үхнэ. Үүнээс өөр ирээдүй монголд байхгүй. Хагартлаа баяжсан монголчууд нь улс орноо гадаад оронд зараад монгол улсыг сөнөөж магадгүй.

Avatar

Нэргүй 2024-12-09 103.212.162.37

Ene bol bs arai l hud shaajno sard 64k ch ghsh ene mngoo barg tr chgeernl oorsdoo idjaagshde 25kg tai guril 60k blchd bhd yu vlgerin yum yrdiin

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.18

Улных?

Avatar

Нэргүй 2024-12-09 202.179.14.190

Хөдөлмөрийн чадвартай мөртлөө ажил хийхгүй бйагаа бол тэдний л буруу

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.161.18

тийм. тэдний буруу

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.182.121

Talon ni deerh uls

Avatar

Нэргүй 2024-12-09 202.70.43.104

Энэ их халамжын бодлого цэгцлэх зоригтой хүн гарч ирдэггүй юм байх да Аргентины ерөнхийлөгч Х.Миллэй шиг хүн хэрэгтэй байна. да. Гол нь хавтгайруулаад мөнгө олгох биш яг ядарсан зүдэрсэн олон хүүхэдтэй хүүхдүүд нь бага насны учир ажил хийх боломжгүй эсвэл өвчтэй зовлонтой хүн асардаг хүмүүст энэ халамжын мөнгийг хэд дахин нэмсэн ч асуудалгүй л дэ. Жиш нь манай хамаатны эв эрүүл залуу 1 дүүргийн эмнэлэгт эмчтэй нь ярьж хөөрөөд чих дүлий гэд халамж авч байх жишээний.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.55.188.102

солонгос улс хүн амын өсөлтийг дэмжих гэж 120тэрбум доллар зарцуулаад үр дүн 0%байгаа монголд үсрээд 400сая доллар хүн амдаа зарцуулж бна малчидын архины мөнгөний тал нь шдээ угтаа

Avatar

з 2024-12-09 202.126.91.142

энэ сурвалжлагч юу сурталчлаад байгаа юм бэ

Avatar

ЗОЧИН 2024-12-09 66.181.178.175

УЛНЫХНЫГ УГЖИХ ТУСАМ УЛ БОЛНО. ХҮҮХЭД ЦУВУУЛАХ ЯАСАН ДУРТАЙ ЮМ БЭ. ТАРХИ НЬ ЯДУУ БОЛОВСРОЛГҮЙ НӨХДҮҮДИЙГ ХЭДИЙ БОЛТОЛ УГЖИХ ЮМ БЭ.

Avatar

Нэргүй 2024-12-09 59.153.112.146

зогсоогооч ээ ажил хийх хүн алга ажилчин олдохгүй байна шүү дээ малчин олдохгүй хөдөөд гэдэс дотроо зүгээр л хаяж байна лээ ааруулаа хийхгүй малаа саахгүй хүн хүч байхгүй тул цагаан идээ байхгүй цалин аваад архидана галаа түлж чадахгүй ийм хүмүүс маш олширсон байнаа

Avatar

иргэн 2024-12-09 66.181.178.85

Энэ хавтгайРСАН ХАЛАМЖААС БОЛЖ АЖИЛ ХИЙЖ АМЬДРАЛАА авч явах эрмэлзлэл Монголын нийгэмд байхгүй болсон шүү дээ. Нэг их ардчилал, хүний эрх гэж хийрхсэн хүмүүс. Улс орныхоо төлөө үгүй юм гэхэд хоногийн хоолоо олохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг огтоос үл ойлгох ийм харанхуй масс сүүлийн 30 жилд бий болсон доо. Улс орондоо хөдөлмөрлөж зүтгэж буй хэсгийн татварын мөнгийг энэ паразитуудад тарааж өгч байна. Мянган малтай мөртлөө хүнсний талон авдаг хуншгүй малчид хөдөөгүүр дүүрэн гэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.22

Монголын ард түмн талон малон ярих ёсгүй улс шүү үмхий л*****н хулгайч манж х***а л******д хулгайлж цөлмж сүйрүүлж бга шүү.

Avatar

зочин 2024-12-09 66.181.187.168

юун хүнсний талон!!! ажил хийх хүн алга. хороо хориноор явдаг улсууд олж аваад архидаад суудаг болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.176.218

бүр нэг баас хүрмээр юмаа хүний өмнөөс хүүхэд гаргасан юм шиг социализмын үед бол эмээ өвөө авдаг л байсан одро бол зайл шүү

Avatar

Нэргүй 2024-12-09 202.9.40.204

Халамж бол үнэхээр хавтгайрсан. Хөдөлмөрийн чадвартай иргэд хүнсний талон авна гэхээр л харамсалтай. Өвөл хүртэл ажил хийж болдог юм шүү. Тогтвортой ажил төрөлд орцгоо. Харин хөдөлмөрийн чадваргүй, үнэхээр тусламж шаардлагатай иргэдэд тусланаа.

Avatar

Нэргүй 2024-12-09 66.181.189.241

халамж хавтгайрах уг үндэс нь юу вэ? ажилгүйдэл.ажилгүйдэл гэдэг үг ч байхгүй байсан системийг нурааж,олон улсын тусламжаар боссон арьс ширний,шевроны,гутлын,машин механизм,чиргүүлийн үйлдвэр, тоосгоны, цементийн гээд бүх үйлдвэрээ ардчилал нэрийн дор нураачихаад юу хуцаад байгаам бэ ардчилалын алтан хараацай дорлигжав аль ч үйлдвэрийн гэлээ том агуулахад луйварын мөнгөөрөө худалдан авсан машинуудаа хадгалдаг гэсэн биз дээ,ажил хийхгүй бна ч гэх шиг хөлс мөнгийг өгөхгүй хулхидхаар яахийн???

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.188

Тэгээд Тэр хойд солонгос руугаа зхйлаач дээ. Соц үед сайхан юм юу ч байгаагүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж