Өмнөд солонгосчуудын траумаг сэдрээсэн онц байдал

Өмнөд солонгосчуудын траумаг сэдрээсэн онц байдал

Өмнөд солонгосчуудын траумаг сэдрээсэн онц байдал

Өмнөд Солонгосыг Азийн ардчилал, энх тайвны гэрэлт цамхаг гэж үздэг. Гэсэн ч түүх үргэлж гэрэл гэгээтэй байсангүй. Дарангуйлагчдын захиргаанд байсан 40 жилийн турш Өмнөд Солонгос улс 16 удаа цэргийн онц байдал зарлаж байжээ.

Цэргүүдийн бууны ам дор энгийн иргэдийн халуун цус урсахыг харсан тэр мөчөө 87 настай Ко Жэ Хак одоо ч тод санадаг. Энэ бол 1960 оны дөрөвдүгээр сар. Тухайн үед оюутнууд ерөнхийлөгч Сингман Риг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал эхлүүлж байжээ. Жагсаалаас хэд хоногийн дараа цэргийн онц байдал зарлаж байв.

Гашуун түүхтэй учраас өмнөд солонгосчууд ардчиллыг асар их үнээр олдсон зүйл гэж үнэлдэг. Гэвч ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт 45 жилийн дараах анхны цэргийн онц байдлыг зарлав. Ардчилсан засаглалын үед анх удаа ийм зүйл тохиолдсон нь дотоодын хүчтэй хариу үйлдлийг өдөөсөн.

Хууль тогтоогчид цэргийн онц байдал зарламагц орноосоо огло харайн босч, Үндэсний ассамблейн байр руу гүйсэн гэлцэнэ. Үндэсний ассамблейн байрыг цэргүүд бүслэсэн байсан тул зарим нь хашаа хүртэл давсан. Гишүүдээс гадна олон зуун жирийн иргэн цугласан байв.

Юн Сук Ёл анх тушаалаа зарлахдаа "Хойд Солонгосыг дэмжигч хүчнээс салах" тухай дурдсан билээ. Энэ нь Умардаас аюул заналхийллээ гэсэн мессежийг эхэндээ иргэдэд өгсөн ч яваандаа байдал эсрэгээрээ болж таарав. Юн Сук Ёл үргэлжлүүлэн мэдэгдэл хийхдээ Умардыг дэмжигч хүчин ажиллаж байна гэх ямар ч нотлох баримт өгөөгүй, тэд чухам хэн болохыг тайлбарлаагүй аж.

Иймд олон нийт түүнийг улс төрийн дайснаа дарах оролдлого гаргасан гэж дүгнэжээ.

Өмнө нь зарлаж байсан цэргийн онц байдлуудыг удирдагчид улс орныг тогтворжуулахад шаардлагатай арга хэмжээ гэж нэрлэн, зөвтгөдөг байжээ. Энэ арга хэмжээний хүрээнд хэвлэлийн эрх чөлөө, хөдөлгөөний эрх чөлөөг хязгаарлахын зэрэгцээ шөнийн хол хорио тогтоох, баривчилгаа явуулах зэрэг нь түгээмэл байв.

1980 онд тухайн үеийн ерөнхийлөгч Чун Ду Хван өмнөд хэсгийн Гванжу хотод ардчиллыг уриалан дуудсан оюутнуудын эсрэг цэргийн онц байдал зарлахад ширүүн мөргөлдөөн гарч байсан. Тухайн үеийн ажиллагааг хожим нь аллага гэж нэрийдэх болжээ. Амиа алдагсдын тоог албан ёсоор 193 гэж зарласан ч ачир дээрээ түүнээс олон гэж үзэж буй.

Эцэст нь олон нийтийн шахалтаар Өмнөд Солонгосын засгийн газар 1988 онд анх удаа чөлөөт, шударга байдлаар ерөнхийлөгчийн сонгууль явуулснаар ардчилалд бүрэн шилжжээ.

Гэвч өмнөх хэдэн 10 жилийн түүх улс үндэстний ухамсарт гүн шингэн үлджээ. "Солонгосчуудын дийлэнх нь сэтгэл зүйн гүн гүнзгий гэмтэл шархтай байдаг. Энэ нь дайн тулаантай холбоотой. Бид нэг зүйлээ дахин дахин давтахыг хүсэхгүй байна" гэж идэвхтэн Келли Ким хэлжээ. Келли Ким хамгийн сүүлд цэргийн онц байдал хэрэгжих үед бага насны хүүхэд байжээ. Зарим зүйлийг сайн санахгүй ч гэлээ энэ тухай бодоход л бараг чичирдэг аж.

Анхны ардчилсан сонгуулиас хойших 35 гаруй жилийн хугацаанд Өмнөд Солонгосын бүтээлч салбарууд цэцэглэн хөгжсөн. Өдгөө тус улсын кино, жүжиг, телевизийн шоу, хөгжим, уран зохиол нь дэлхийд данстай болсныг бид мэднэ. Уран бүтээлчид өнгөрсөн үеэ залууст таниулан, амилуулж байна. Тиймээс орчин цагийн залуус энэ талаар харьцангуй сайн ойлголттой болжээ. Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан нь 1979 оны цэргийн онц байдлын тухай дүрсэлсэн киног залууст сануулсан тухайгаа тэд дурсаж байна.

"Бид одоо тэр түүхийг давтах нь уу дээ? Өмнөд Солонгос улс тэр үеийг дүрсэлсэн кино, уран бүтээл ихтэй. Бид эдгээр бүтээлээр дамжуулан өнгөрсөн үеийг шууд бусаар мэдэрсэн. Үүний зэрэгцээ ийм зүйл дахин давтагдах ёсгүй гэдгийг маш ихээр ойлгодог" гэж 37 настай Марина Канг хэлэв.

Залуусын зарим нь болж буй зүйлийг нухацтай хүлээж аваагүй, итгээгүй аж.

"Ерөнхийлөгчийн мэдэгдлийг сонсоод би эхлээд сургуульдаа нэг өдөр явахгүй нь гэж бодоод догдолсон. Гэвч энэ баяр хөөр түр зуурынх байв. Өдөр тутмын амьдрал минь үгүй болох нь гэсэн айдас намайг нөмрөн авсан. Тэгээд унтаж чадаагүй" гэж 15 настай Квон Ху ярьжээ.

“Солонгосчуудын дийлэнх олонх нь ардчиллыг дээд зэргээр үнэлж, авторитар дэглэмд харамсаж байна” гэж Сөүл дэх олон улсын улс төрийн дэд профессор Мейсон Ричей хэлэв. Гэвч нөгөөтэйгүүр хүн амын цөөнгүй хэсэг, нэн ялангуяа ахмадуудын дунд тогтвортой байдал, ардчиллыг бий болгоход дайн тулаан зайлшгүй шаардлагатай гэсэн үзэл гүн шингэсэн байдгийг тэр онцолсон юм.

87 настай Ко Жэ Хак л гэхэд энэ талаар хоёр талтай байр суурийг илэрхийлж буй. Түүний хэлснээр тодорхой цаг үед цэргүүдийн хөндлөнгийн оролцоо нь дэг журмыг сэргээж, чөлөөт ардчиллыг зөв тогтоох үйл явц байжээ. "Гэвч энэ удаад Юны зарласан онц байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдийгээр бид амьдралынхаа турш олон удаа цэргийн онц байдал харсан ч энэ удаад үүнийг тунхаглах үндэслэл байсангүй" гэж тэр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-09 202.9.46.23

ӨМНӨДҮҮД АВТОРИТАР,,,ТОТАЛИТАР ДЭГЛЭМИЙГ БИЕЭЭР АМСАН ИРГЭД ХОЙНО ТИЙМ Ч АМАРХАН ГЭНЭН ХОНГОРДОХГҮЙ .,,,,,,ХОЙДУУЛЫН АЮУЛ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨДӨД ХУУЧИН ДЭГЛЭМ ТОГТОХООС Л АЙНА .ШҮҮ ДЭЭ.,,,,,ОДОО ТЭР ХОЁР УЛС НЭГДЭХГҮЙ БАС Ч ХООРОНДЫН ТААТАЙ БУС ААШ ГАРГАЖ ХУРЦАДАХГҮЙ БОЛ ТИЙМ АМАРХАН ДАЙТАХГҮЙ БАЙХДАА.,,,,

Avatar

Зочин 2024-12-09 202.131.230.162

Ёстой зовлон туучсан ард түмэн. Японы колонид байсан. Дараа АНУ-ын колонид очсон. улс орны дотоод хэрэгт нөгөө л Янкууд. Байж байгаад л Ерөнхийлөгч нь нэг бол шоронд, нэг бол амиа хорлолт.

Avatar

ЗОЧИН 2024-12-09 122.201.31.51

ТРАУМА ГЭЖ ЯМАР Ч ҮГ БАЙХГҮЙ. ТРАВМА ГЭВЭЛ ОРОС ҮГ МОНГОЛООР ГЭМТЭЛ ШАРХ ГЭЖ ОЙЛГОГДОНО.

Avatar

Нэргүй 2024-12-09 103.161.242.254

Trauma is an emotional response to a distressing event that can have lasting negative effects on a person's mental, physical, and social well-being.

Avatar

Нэргүй 2024-12-09 139.5.216.137

Дэндүү олон толгойтой улс

Avatar

Нэргүй 2024-12-09 203.98.77.237

Сургамж авмаар юмаа.. Манайх ч бас дарангуйлалд дургүй үе өсөн бойжсон байгааЕрөнхийлөгчөөс цагдаа АТГ шүүхийн томилгоог салгаж УИХ аар хэлэлцэж томилдог байвал зүгээр дээ УИХ ын 60 хувь зөвшөөрсөн үед үйл ажиллагаа хэрэгждэг батлагддаг баймаар ч юмуу гэх мэт өөрчлөлт хиймээр бна шүү

Avatar

зочин 2024-12-09 66.181.160.126

Ерөнхийлөгчөөс дарангуйлагч болох нь тун ч амархан юм даа !!!!
Монголчууд ингэж тэмцэж чадах болов уу ?.. Чадахгүй дээээээээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж