Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас 150 гаруй хууль бус олборлогчийг аварчээ. Аврах ажиллагааны эхний өдөр гурван цогцос олдсоныг цагдаа нар мэдээлэв.
Аврагдсан хүмүүсийн дийлэнх нь гадаадын иргэд байсан бөгөөд тэд өөрсдийн хүслээр бус хүчинд автан алт хайхаар газар доор орсон гэж мэдэгджээ. Хүний наймаа, албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой энэхүү мэдээллийг цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч баталсан байна. Мөн тус бүс нутагт хууль бус олборлолт явуулж байсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Үүний зэрэгцээ Йоханнесбургийн баруун өмнөд хэсэгт орших Стилфонтейн дахь орхигдсон өөр нэг уурхайд аврах ажиллагаа үргэлжилж байна. Газар доор гацсан хүмүүсийг гаргахын тулд Даваа гаригт нэмэлт тоног төхөөрөмж байрлуулахаар төлөвлөжээ.
Энэ мэтчилэн хууль бус олборлолт Өмнөд Африк даяар газар авч, эдийн засаг хор хөнөөл учруулж байна. Ялангуяа дээр дурдсан Мпумаланга нь хууль бус олборлолтын халуун цэг аж.
tn ; 2024-12-08 216.38.195.74
xuux yumaa uupuu empty