Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараах хяналтыг тогтмол хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд “Холт Интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай танилцах уулзалтыг Чикаго хотноо зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр үрчлүүлсэн хүүхдүүдийн ахуй амьдрал, сурч боловсорч буй орчин, нөхцөлтэй танилцсан бөгөөд эдгээр хүүхдүүд нь эрүүл, аюулгүй орчинд өсч, хүмүүжиж, өндөр боловсрол эзэмших, сурч хөгжих бүхий л боломжоор хангагдан амьдарч байна. Тухайлбал, үрчлэгдсэн хүүхдүүдийн зарим нь Висконсин-Мэдисоны их сургууль, Деполын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуульд нийлүүлэлтийн сүлжээ, логистик, урлагийн сэтгэл засал, гадаад харилцаа, маркетинг, санхүүгийн чиглэлээр суралцаж байна. Тэд ирээдүйд хоёр орны гүүр болж, эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцолж байв.
Мөн уулзалтад оролцсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд Монгол Улс үрчлүүлсэн хүүхдүүддээ үргэлж анхаарал хандуулж, тэдний сайн сайхны төлөө санаа тавьж байдагт талархал илэрхийлсэн юм.
Монгол Улс 1999 онд Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 18 орны иргэн, гэр бүлд нийт 277 хүүхдийг үрчлүүлсэн бөгөөд үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд АНУ-д амьдардаг байна.
АНУ-ын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн 157 хүүхдийн 71 нь АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлүүлсэн ба тус байгууллагатай хамтран үрчлүүлсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байна.
Түүнчлэн үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай хоёр буюу гурван талт гэрээг байгуулж, уг гэрээнд үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, мөн уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан тусгаж өгдөг. Мөн үрчлэгч эцэг, эх нь хүүхдийн ахуй байдал, өсөлт хөгжил, боловсролын талаарх мэдээллийг хүүхдийн насны онцлогоос хамааран тодорхой заасан хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлдэг бөгөөд ирүүлсэн мэдээллийг гэрэл зураг, видео бичлэгээр баталгаажуулан хувийн хэрэг үүсгэн архивлаж, цаашдын хяналтад ашиглаж байна.
Ийнхүү үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа чөлөөтэй сонгох боломжтой юм.
Нэргүй 2024-12-08 106.102.128.85
Монголын иргэн битгии болоорой Монголд ирж амьдраад ч хэрэггүй л*****н орон шүү
Айжан 2024-12-08 62.84.55.127
Монгол хүүхдүүдийг авч асран хамгаалж боловсролтой болгож өсгөсөн Америкийн ард түмэнд маш их талархаж байна баярлалаа
Энхээ 2024-12-08 195.88.232.36
Баяр хүргье.Ашгүй дэ нэг хэсэг хүүхэдч гэсэн гэрэлтэж амьдрах!Амеркийн ард түмэнд талархаж бна.Баярлалаа.
Зочин 2024-12-08 64.119.31.162
Хувь тавилангийн эрхээр явж байгаа хүүхдүүд шүү дээ. Эрүүл энх, аз жаргалтай л байгаасай.
зочин 2024-12-08 103.212.116.235
Америк гэр бүлд монгол хүүхдүүдийг үрчлүүлэх нь Монголчуудын бахархал мөн үү?
Нэргүй 2024-12-08 157.211.20.3
Оркууд та нар тэгээд Монголд асрамжийн газраас рүуухаарүхдүүд өргөж аваад саыхан өсгөчихөөч. худлаа хуцаж с
xydl 2024-12-08 216.38.195.74
zrn
Нэргүй 2024-12-08 103.57.94.193
Энэ сайхан юм биш. Халимагийн Убш хунтайжийн тухай киног үзээ биз.
Гуйлга гуйж буй сураг ч гарсан
Нэргүй 2024-12-08 188.33.226.168
Ямар азтай хүүхдүүд вэ. Монголд байсан бол 18 нас хүрээд хүүхэд асрах төвөөс гаргадаг хуультай юм билээ. Амьдралын нөхцөлөөс болоод асрахаас гарсан хүүхдүүдийн дунд амиа хорлолт маш түгээмэл. Бараг 30 хувьтай шүү
Нэргүй 2024-12-08 103.57.94.193
Үхсэний чинь аз
Нэргүй 2024-12-08 188.33.226.168
аз шүү малаа. Монголд байсан бол тал нь амиа хорлосон байгаа
М 2024-12-08 172.91.182.247
Хүүхдүүддээ болон тэдний гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье. Сайн хүн болцгоогоорой
S 2024-12-08 66.181.178.53
SEXSEER VANXANDI80955877
Zochin 2024-12-08 84.136.88.174
heduulee surug setgegdel bichij taivshrahaa bolie do gechie
ЗОЧИН 2024-12-08 122.201.31.77
16НАС АРАЙ БАЛЧИР БИШ ҮҮ. 18 НАС ХҮРЭХЭЭР НЬ ХАРЬЯАЛАЛЫГ СОНГУУЛБАЛ ЗҮГЭЭР.
Нэргүй 2024-12-08 103.212.116.153
Монголд бсан бол хөөрхийс гудамжинд хог түүж, хулгай хийж хэрэг төвөгт орж зовж бгаа… Эх орноо муулж бгаа биш бид ийм нийгэмд амьдарч бна.
Нэргүй 2024-12-08 87.118.116.90
Социализм, Коммунизм сайхан нийгэм биш.
Нэргүй 2024-12-08 66.181.183.232
Эмнэлэгээс оргосон лүд үү, чи ?
Нэргүй 2024-12-08 103.57.94.193
Мэдрэлт