Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч асан Пак Гын Хег 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр импичментээр огцруулж байв. Өнөөгийн ерөнхийлөгч Юн Сук Ёлын гэнэтийн бөгөөд зохисгүй шийдвэрийн улмаас дэгдсэн үймээн самуун 2016 оны Пак Гын Хегийн авлигын дуулиантай адил өндрийг авсан. Гэсэн ч импичментийн санал хураалтын дүн өөр гарлаа. Пак Гын Хегийн тухайд эрх баригч намын олонх дэмжсэнээр импичмент зарласан бол энэ удаад эрх баригч нам импичментээс зайлсхийв.
Пак Гын Хег огцруулсны дараа тэр үеийн эрх баригч консерватив Саенури нам байр сууриа алдаж, хүмүүс консерваторуудад итгэх итгэлээ алдсанаар бараг л уналтад орсон. Импичмент нь консерваторуудыг хоёр хуваасан юм. Тодруулбал, импичментийг идэвхтэй дэмжиж байсан Пакийн эсрэг фракц намаасаа салж, Бареун намыг байгуулсан бол Саенуригийн үлдсэн гишүүд Эрх чөлөөний Солонгосын намыг байгуулжээ.
Улмаар 2017 оны тавдугаар сард болсон ээлжит бус сонгуулиар тухайн үед сөрөг хүчин байсан Солонгосын либерал ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин засгийн эрхийг авсан.
Хоёр консерватив нам хожим нэгдэж одоогийн эрх баригч Ардын хүчний нам байгуулсан билээ. Тэд 2020 оны дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийг хүртэл олон нийтийн дэмжлэгийг сэргээхийн төлөө тэмцжээ. Гэвч Үндэсний ассамблейн 300 суудлын ердөө гуравны нэгийг авсан.
Өдгөө Юн Сук Ёлын импичментийг дэмжчихвэл дараагийн ээлжит бус сонгуульд консервативууд ялагдал хүлээнэ гэж тэд айж байна. Энэ нь сөрөг хүчний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Ли Жэ Мёныг Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болгох замыг нээж өгч магадгүй юм. Тус намын төлөөлөгч Ким Ги-Хён цахим сүлжээндээ энэ талаар бичихдээ "Хэрэв бид сонгосон ерөнхийлөгчөө дахин огцруулах юм бол дараагийн удаад ард түмнээсээ консервативуудыг сонгооч гэж хэзээ ч шаардаж чадахааргүй болно" гэжээ.
Нэргүй 2024-12-08 139.5.216.137
Дэндүү олон толгойтой улс
21 2024-12-08 66.181.160.49
1 M USAGIIN ESREG SHIID GARGASAN NUGUU N UGUI
Нэргүй 2024-12-08 202.9.41.53
Юн ерөнхийлөгч тара таниуллаа.Ер нь л нэг бүтэхгүй царайтай Байденг дагаж далдганаёан хөгийн харагдаад байдаг байсийм аа
Нэргүй 2024-12-08 202.9.41.53
Ардчилсан Солонкой Алиага алдажбайна уу даа.Одоо удахгүй Ерөнхийлөгч,Засг,парламент нь бүгд үгцрүх нь огцорч, тарах нь тарна даа.ЭЭлжит бус сонгуульд сөрөг хүчин нь олонх болно.
Нэргүй 2024-12-08 66.181.183.232
Хоёр Солонгосоо ялгэхгүй байж бас их улс төрживөө, кх кх кх
Нэргүй 2024-12-08 157.211.20.3
Согтуу юм уу солиотой юм уу, зөв бичиж чадахгүй байж бас улс төржнө. Бүр гадаад улс төр шүү ккк