Төсвөөр амьсгалсан долоо хоног

Төсвөөр амьсгалсан долоо хоног

Төсвөөр амьсгалсан долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 


Монгол Улсын болон нийслэлийн 2025 оны төсөв, цаашилбал, дэлхий дахинд ч ирэх оны төсвөөр амьсгалсан долоо хоног болж өнгөрлөө.

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан билээ. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад Лхагва гаригт /2024.12.04/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн  даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өргөн барилаа

Хоёрдугаарт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал Лхагва гаригт /2024.12.04/ хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталжээ. Нийслэлийн төсвийг хаалттай хэлэлцсэн шалтгааныг албаныхан тайлбарлахдаа танхимд тог цахилгааны асуудал үүссэн учраас шууд дамжуулалт хийх боломжгүй байсан гэв. Өмнөх хурлаар ээлжит бус хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар олонх төлөөлөгч дэмжиж, завсарласан юм.

НИТХ-д хотын дарга Х.Нямбаатар 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа "Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Нийслэлийн төсвийн төслийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахим хуудаст байршуулж, цахим хуудсаар дамжуулан 4 дүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан. Мөн есөн дүүргийн 400 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 147.135 санал ирүүлснийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгасан.

Гэтэл энэ нь Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.

Дэлхий дахинд ч мөн 2025 оны төсөвтэй холбоотойгоор улс орны засгийн газрууд эсэргүүцэл, үймээн самуунтай өдрүүдийг үдэв. Тодруулбал, ОХУ өнгөрсөн Даваа гаригт /2024.12.02/ цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвөө баталсан бөгөөд, нийт төсвийн 32.5 хувь нь үндэсний батлан хамгаалахын салбарт зарцуулагджээ.

Харин Францын ерөнхий сайд Мишель Барниер хэт барууны "National Rally" намын эцсийн саналыг харгалзан үзэлгүйгээр нийгмийн хамгааллын төсвийг парламентын доод танхимаар дамжуулан эцэслэх шийдвэр гаргажээ. Үүнээс болоод хэт баруун ба зүүний намууд ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулж, улмаар Мишель Барниер огцрохоор болжээ. Тиймээс ерөнхийлөгч Эммануэль Макрон ойрын өдрүүдэд шинэ ерөнхий сайдын нэрийг зарлахаар төлөвлөж байна.

Мөн Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн тодотголын төслийг батлуулахыг оролдохын зэрэгцээ тэргүүн хатагтайг шалгаагүй гэх үндэслэлээр улсын аудитор, ерөнхий прокурорыг огцруулах санал ирүүлсний дараа Юн Сук Ёл цэргийн онц байдал зарлав. Ерөнхийлөгч Юн Сук Ёлын эсрэг импичмент явуулах санал хураалт Бямба гаригийн /2024.12.07/ оройн 19:00 цагт болохоор төлөвлөж байсны дагуу Үндэсний ассамблейд эрх баригч  Ард түмний хүч нам, сөрөг хүчний Либерал Ардчилсан нам болон ассамблейн цөөнх намын гишүүд цугларсан байв. Хууль тогтоогчид эхлээд тэргүүн хатагтай Ким Хеон Хитэй холбогдох асуудалд мөрдөн шалгалт явуулах тухай санал хураалт явуулсан байна. Эрх баригч намын гишүүд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлснийхээ дараа танхимыг орхижээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ysrybnx 2024-12-08 216.38.195.74

Emrt, byrees?;

Avatar

y 2024-12-08 216.38.195.74

-100.o- # ###;

Avatar

gadnigy xuuxy- 2024-12-08 216.38.195.74

1

Avatar

gertee opyylaxyy? 2024-12-08 216.38.195.74

oygy/t

Avatar

gadni zailyylax 2024-12-08 216.38.195.74

-nucex ; jpaierxylgj xynui nertei,byrxyyl

Avatar

sdni 2024-12-08 216.38.195.74

###

Avatar

ktotbe prnmt ?gdrgnzrbn 2024-12-08 216.38.195.74

– deer yeinT nyraagch,+ gyilagchduintsn Cuoox?yi @

Avatar

биднар 2024-12-08 66.181.185.234

бид үхэж дуусдаг нь сайхан юм даа 30 жилийн дараа бүх зүйл эрүүл болоосой доо

Avatar

Нэргүй 2024-12-08 202.9.41.83

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

Avatar

Нэргүй 2024-12-08 202.126.90.152

л*****н байшн схв гэж шааж хулгай ш*** гсн манж х***а хог шааруудын адгийн санаархлыг тасдж хулгайг ялл2

Avatar

xylgai 2024-12-08 216.38.195.74

broking

Avatar

сонгогч 2024-12-08 202.9.46.22

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….ИЙМ МАЯГААР МОНГОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ…..

Avatar

Нэргүй 2024-12-08 74.14.152.237

баасны төсөл

Avatar

Наранцэцэг 2024-12-08 66.181.177.253

Ер бол хүүхэд залуучуудын ирээдүйн хөгжил, боловсролын төлөө ажил хий Хэнч харлуулж, шүүмжлээд сууж чадна. Харин бодит ажлыг хийж чадахгүй шүү Хүүхэд залуучуудад зориулсан эмнэлэг биш, спорт, урлагаар хичээллүүлж эрүүлжүүл Ухаан муутай хүмүүсийн урьхинд орохгүй байхыг уриалья Эмгүйгээр спорт урлагаар хүүхдүүд ээ эрүүл байлгая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж