Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны 12-р сарын 07-ны 20 цагаас 12-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр -19…-24 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Нэргүй 2024-12-08 202.9.40.22
Монгол улс хужаад эзлэгдчлээ инг2д бгаад бх уу!!! Гол газруудд нь хужаагууд гарцан монголыг удирдцн хулгай хийж хогийн шаарууд. Хужаатй цус нэгт Манж шаарууд бузр элзх лаларт нь хамтарцн манж шаарууд цус нэгт хужаагууда монголыг эзлэхэд өмнөх бүх юмын бэлдэж хог шаарууд нийлж монголыг эзлсн. Хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с далд ор2лж дуусга2 адгийн хулгайч манж шааруудыг манжруун х***а шааруудыг хужааруун заыл2лж улс орныг хулгайч манж х***а хог шааруудын эзрхийлл-с чөлөөд2маа.