Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Нэгдэл" клубын бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа. Харин наймд улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Л.Энхсаруул нар шалгарав.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Зориг" ардчиллын хүрээлэнгийн “Зоригтон” хэмээх анхны шагналаа сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очирыг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг тус тус давсан юм. Тус шагналыг 3.000.000 төгрөг дагалдаж байгаа аж. Мөн "Уран барилдааны шагнал"-ыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулсан юм.
Зочин 2024-12-07 202.126.90.178
Урвагчийн фракцынханы наадам юм уу даа
Нэргүй 2024-12-07 202.9.40.230
АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нам нэгт нөхөд нь яасан их гадуурхдаг юм бэ. Хамтдаа явж байгаад унахаар нь өшиглөж болохгүй. Хүн чанар намынх нь нөхдөд огт байхгүй байна шүү. Энэ бол муу чанар. Х.Баттулгатай холбоотой аливаа хариуцлагыг нам нь адилхан л үүрнэ. Хамтаараа шийдвэр гаргачихаад нэг рүүгээ ганцаараа гаргасан мэтээр бухаж болохгүй. Ер нь АН-д янз бүрийн есөн шид нь бүрдчихсэн улсууд байдаг шүү дээ. Гайхаад байх зүйл байхгүй.
Нэргүй 2024-12-07 66.181.185.123
202.9.40.230 ЧАМД ХЭЛЭХЭД Ардчиллын нэрээр гарсан Женко харин ч Хүүрэлзгэнэ, Оюулзгана 2-той нийлж АН-аа мухар тонгорч унагаасан даа
зочин 2024-12-07 103.57.93.35
Баттулга түүний нөхөд бол АН доторх нэг л жигүүр Аль ч нам жигүүр байхыг зөвшөөрдөг Олон ургач үзлийн илрэл гэж үздэг Үүнээс татгалзах гээд байгаа юм уу Ардчиллын зарчмаасаа урвах гээд байгаа юм уу
Нэргүй 2024-12-07 106.102.11.46
за зайлаа . өмхий Женко АН-ийг утгаар нь самарч байгаа хулгайч шүүдээ .
Зочин 2024-12-07 66.181.177.24
Энд ардчилал огт хамаагүй, зүгээр л ардчилал гэсэн үгийг ашиглаж байгаа хэрэг үнэн төрх нь бол женко ба түүний нөхөд
Zochin 2024-12-07 66.181.189.169
Battulga zailaa
Нэргүй 2024-12-07 103.57.94.14
Өмхий төвд тайрдас нэг иймэрхүү юмаар Монголчуудыг хуурахдаа мөн сайн шүү.
z**l 2024-12-07 59.153.113.140
Zugeer zailaa heden maluuud