Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2024.12.07-нд нийтлэгдсэн

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Токиогийн Их дуулга өнөөдөр/2024.12.07/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн нийт 20 тамирчин өрсөлдөх бөгөөд медалийн салхийг Т.Ариунзаяа хагаллаа. Эмэгтэйчүүдийн -57 кг-д барилдсан тэрбээр эхний тойрогт “Залуучуудын Азийн АШТ”-ий хүрэл мeдальт Казакстан улсын Дана Абдироваг, хоёрдугаар тойрогт 2024 оны “Абу Дабигийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Зуeва Иринаг тус тус ялсанаар В хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Т.Ариунзаяа өнгөрсөн наймдугаар сард өсвөр үеийн дэлхийн аваргад түрүүлсэн билээ.
Улмаар эзэн орны тамирчин Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм. Ийнхүү дагах барилдаанд 2023 оны “Токиогийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Бразил улсын Жeссика Лимаг ялж хүрэл медалийн төлөө барилдав.  Хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон улсын тамирчин Момо Тамаокиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж “Токио их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж