Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа “Токио их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Токиогийн Их дуулга өнөөдөр/2024.12.07/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн нийт 20 тамирчин өрсөлдөх бөгөөд медалийн салхийг Т.Ариунзаяа хагаллаа. Эмэгтэйчүүдийн -57 кг-д барилдсан тэрбээр эхний тойрогт “Залуучуудын Азийн АШТ”-ий хүрэл мeдальт Казакстан улсын Дана Абдироваг, хоёрдугаар тойрогт 2024 оны “Абу Дабигийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Зуeва Иринаг тус тус ялсанаар В хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Т.Ариунзаяа өнгөрсөн наймдугаар сард өсвөр үеийн дэлхийн аваргад түрүүлсэн билээ.
Улмаар эзэн орны тамирчин Фүчида Мэгүмид торгуулиар ялагдсан юм. Ийнхүү дагах барилдаанд 2023 оны “Токиогийн их дуулга” тэмцээний мөнгөн медальт Бразил улсын Жeссика Лимаг ялж хүрэл медалийн төлөө барилдав.  Хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медальт Япон улсын тамирчин Момо Тамаокиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж “Токио их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.40.230

Мундаг дүү охинд баяр хүргье. Өмнө барилдсан ү****ц монголчуудыг хараад маш их бухимдаж байсан чинь энэ жаахан охин медаль авдаг байна шүү. Японы тамирчин хожих л байх гэж бодож байсан. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай хүнийг хожино гэдэг чинь энэ охинд том ирээдүй байгааг харуулж байна. Амжилтандаа ханахгүй олимпын алт, мөнгө авна, дэлхийн аварга заавал болно гэж хүсэж тэмүүлж барилдаарай. Харин бэртэлт авахаас байнга зайлсхийж барилдаж байгаарай. Бид бүгдийг дандаа баярлуулж байгаарай.

Avatar

Зочин 2024-12-07 66.181.177.24

Гайгүй хүүхэд гарч ирж байх шиг, гэхдээ энэ хүүхдийг хөгжүүлээд олимп, ДАШТ-д дээгүүр үзэх хэмжээний топ тамирчин болгох дасгалжуулагч, менежмент өнөөгийн жүдогийн холбоонд байхгүй нь харамсалтай, нөгөө тамын тогоондоо хэд эргүүлээд л юу ч биш болгоод дуусгах биз ээ

Avatar

Нэргүй 2024-12-07 74.14.152.237

barag turuulj sain baina

Avatar

Зочин 2024-12-07 202.55.188.33

Ирээдүйтэй мундаг тамирчин болох нь ээ.
Шуугиулаад ,шаагиулаад байж дээ.
Амжилтын дээдийг ерөөе .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж