Юн Сук Ёл импичментээс мултрав

Юн Сук Ёл импичментээс мултрав

Юн Сук Ёл импичментээс мултрав

НЭМЭЛТ 00:10

Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах санал хураалт бүтэлгүйтсэн тул сөрөг хүчний нам бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэв. Импичмент батлагдахын тулд 300 хууль тогтоогчдын 201-ээс багагүй нь санал өгөх ёстой байсан. Гэсэн хэдий ч эрх баригч нам Үндэсний ассамблейг орхин, санал хураалтыг бойкотолсон билээ.

Ард түмэн, сөрөг хүчин болон ассамблейн дарга эрх баригч Ард түмний хүч намын 106 гишүүнийг санал өгөхөд уриалсан боловч бүтэлгүйтэв. Үндэсний ассамблейн олонх Либерал Ардчилсан нам эрх баригчдыг буруутгаж, импичментийн саналыг дахин өргөн барихаа амлав. Сөрөг хүчний тэргүүн Ли Жэ Мён хэлэхдээ “ Либерал Ардчилсан нам бол ардчилсан биш. Тэд бослогын ажиллагаанд идэвхтэй оролцсон урвагч гэмт хэрэгтнүүд. Бид импичментийн санал хураалтыг дахин дахин өргөн барих бөгөөд энэ оны эцэс гэхэд батлах болно. Тэд түүхэн хариуцлага хүлээх ёстой" гэжээ.

Гол сөрөг хүчин импичментийг батлах хүртэл долоо хоног бүр өргөн барих аж. Ли Жэ Мён мөн "Бид парламентын ээлжит чуулганы сүүлийн өдрийн дараа буюу арванхоёрдугаар сарын 11-нд ээлжит бус чуулган зарлаж, арванхоёрдугаар сарын 14-нд дахин импичментийн санал хураалт явуулах болно" гэж мэдэгджээ.


ЮН СУК ЁЛЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ХУРААЛТЫГ ЭРХ БАРИГЧ НАМ БОЙКОТЛОВ

Танхимд хүлээх хууль тогтоогчид

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлын эсрэг импичмент явуулах санал хураалт өнөөдрийн /2024.12.07/ оройн 19:00 цагт болохоор төлөвлөж байсны дагуу Үндэсний ассамблейд эрх баригч  Ард түмний хүч нам, сөрөг хүчний Либерал Ардчилсан нам болон ассамблейн цөөнх намын гишүүд цугларсан байв. Хууль тогтоогчид эхлээд тэргүүн хатагтай Ким Хеон Хитэй холбогдох асуудалд мөрдөн шалгалт явуулах тухай санал хураалт явуулсан байна.

Эрх баригч намын гишүүд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлснийхээ дараа танхимыг орхижээ.

Энэхүү үйлдэл нь Ерөнхийлөгч Юн Сук Ёлын эсрэг импичмент санал хураалтад оролцохгүй гэдгийг илтгэж буй бойкот аж. Ард түмний хүч намаас хоёр гишүүн л санал хураалтад оролцсон байна. Үндэсний ассамблейн гадаа олон тооны иргэд цугларч, танхимын үйл явдлыг шууд дамжуулах дэлгэцээр үзэж байсан тул эрх баригч намын гишүүдийн үйлдлийг буруутгаж, "Хулчгаруудаа буцаж ороод санаа өг!" гэж дуу нэгтэйгээр шаардсан байна. Энэ хооронд Солонгосын Ардчилсан намын бүлгийн дарга Пак Чан Дэ индэр дээр гарч, огцруулах саналыг дахин танилцуулжээ. Мөн Ард түмний хүч намын хууль тогтоогчдын нэрийг нэг нэгээр нь дуудсан байна.

Тодруулбал, тэрбээр хууль тогтоогч тус бүрт "Эргэн ирж үүргээ биелүүлнэ үү" хэмээн чин сэтгэлээсээ гуйсан төдийгүй Лхагва гаригийн үүрээр цэргийн онц байдлыг цуцлах санал хураалтыг дэмжсэн эрх баригч намын 18 хүнд тусгайлан танхимд эргэн ирэхийг хүссэн байна.

Үүний дараа сөрөг хүчний хууль тогтоогчид танхимаас гарч, гадаа зогсож буй иргэдтэй нэгдэн санал өгөхөөс татгалзсан эрх баригч намын хууль тогтоогчдын нэрсийг дуудаж, санал хураалтад оролцохыг шаарджээ. Нэрсийг дуудаж, санал хураалтад оролцохыг шаардаж, уриалж, гуйсны дараа эрх баригч намыг төлөөлөн Ким Еа Жи, Ким Санг Вук нар танхимд гарч ирсэн байна. Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик индэр дээр үг хэлэхдээ "Цэргийн онц байдал зарласан ерөнхийлөгчийг огцруулах нь намын асуудал бус Солонгосын түүх, ардчиллыг сэргээх асуудал юм" гэжээ. Мөн тэрбээр эрх баригч намын хууль тогтоогчдыг эргэн иртэл хүлээх болно гэж мэдэгдээд, "Санал хураалтад оролцохоос татгалзсан хууль тогтоогчдыг түүх, ард түмэн, дэлхий нийт юу гэж дүгнэх бол? Та нар энэ хариуцлагыг үүрч чадах уу?" гэж асуусан байна.

Ким Санг Вук эргэн ирж, саналаа өгөх үед сөрөг хүчнийхэн түүнийг найрсгаар угтан авав

Импичмент явуулах төслийг батлахын тулд 300 хууль тогтоогчдын 201-ээс доошгүй санал хэрэгтэй. Энэ нь эрх баригч намын наймаас доошгүй хууль тогтоогчийн дэмжиж буй санал шаардлагатай гэсэн үг юм. Мөн импичмент явуулах төслийг Үндэсний ассамблейд тайлагнаснаас 72 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Эс бөгөөс цуцлагдах тулд одоо сөрөг хүчнийхэнд хэдхэн цаг үлдээд байна.

Уг дүрмийн дагуу санал хураалтыг Ням гаригийн өглөөний 12:48 цагт буюу шөнө дундаас өмнө явуулж, Юн Сук Ёлыг огцруулах эсэхийг шийдэхгүй бол хүчингүй болно.

Эцсийг нь үзэхээр шийдсэн сөрөг хүчний хууль тогтоогчдын зарим нь танхимдаа үлдэж эрх баригч намын гишүүдийг эргэн ирэхийг хүлээж байна. Харин бусад сөрөг хүчнийхэн гадаа жагсах иргэдийн хамт танхимыг орхин явсан эрх баригчдыг буцан ирэхийг шаардаж буй. Ард түмний хүч намынхан танхимыг орхин явахаасаа өмнө импичмент явуулах төслийг дахин хэлэлцсэн үед л санал өгнө гэдгээ илэрхийлсэн байжээ.

Улмаар сөрөг хүчнийхэн, иргэдийн шүүмжлэлд өртөж, Юн Сук Ёлтой хамтран улс эх орныхоо эсрэг бослого гаргаж, үндсэн хуулийг зөрчихөд оролцсон гэж буруутгагдаж байна.

Үндэсний ассамблейд байх сэтгүүлчдийн мэдээлснээр, эрх баригч намын олон хууль тогтоогчид сөрөг хүчнийхний зэмлэлээс эмээж, тэдэнтэй тааралдахаас зайлсхийжээ. Хууль зүйн сайд Пак Сон Жэ мөн адил санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргаж, танхимыг орхин явсан юм. Түүнийг Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик буруутгаж, "Санал хураалтыг дахин явуулах хүсэлт гаргасан засгийн газрын сайдын хувьд үр дүнг харалгүйгээр явах нь туйлын ихэмсэг, биеэ тоосон үйлдэл" гэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Impeachment гэж Монголоор юу гэсэн үг вэ? 2024-12-07 72.95.88.210

Импичмент. Яалт ч үгүй юу гэж орчуулахаа мэдэхгүй болсон хүний сонголт байна даа, хахахаха.

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.41.53

ерөнхийлөгч гэж ганцхүд их эрх мэдэл өгч болдоггүйн яруу тод жишээг харцгаа.!!!Нэгээс илүү удаа сонгож болохгүй гэдгийн учирначирыг ухаарцгаа.!!!!!! Ганц хүнээс хэт хамааралтай засаглал бол дарангуйлал болж хувирдаг авилга хээл хахууль бүрэн эдэгддээг гэнэ шүү.!!!таминь ээ

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.41.53

Муу эхнэр нөхрөөрөө тоглодог гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.46.138

Ирээдүйд олон улс ерөнхиилөгчиин засаглалаас татгалзана.

Avatar

зочин 2024-12-07 66.181.160.97

Ерөнхийлөгч нэгэнт л нэр хүндгүй болсон бол ингэж явуургүй аргаар үлдэж яах гэсэн юм болдоо ….
Манайх энэ ерөнхийлөгч гэдэг ямарч хэрэггүй албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй

Avatar

зочин 2024-12-07 139.5.217.57

энэ угаасаа бүтэхгүй ЕӨК. Со нар тэмцэгч улс, энийг үлдээхгүй нь тодорхой. дээрээс нь эхнэр гэж хиймэл хүүхэн бас мууд муухай нэмэр гэгч болсон

Avatar

Зочин 2024-12-07 117.111.2.180

ерөнхийлөгчийн засаглал аюултай шүү гэдгийг нотолсон хэрэг боллоо доо

Avatar

Нэргүй 2024-12-07 59.153.113.197

огцруулахыг түр болиулсан нь ялалт бүр биш, эрх баригч нам нэр хүндээ бүрэн алдлаа гэсэн үг. Намаа бодсон бол огцруулах байсан байх-аа?

Avatar

Галаа 2024-12-07 139.5.216.196

Надад хамаагүйч энэ ерөнхийлөгчөө огцруулчихаасай гэж хүсэж байлаа. Даанч чадсангүй.Гэхдээ дахиж огцруулах асуудал тавина гэж сөрөг хүчин нь мэдэгдсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж