Ардчилсан намын дэргэдэх “Зориг” Ардчиллын хүрээлэнгээс жил бүрийн Ардчилсан хувьсгал, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд олгох "Зоригтон" шагналын анхны эзнээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ тодорлоо.
Тэрбээр дөнгөж сая улсын арслан Ц.Бямба-Отгоны зүүн хөлд нь орж, өргөж цацан давснаар үзэгч олныг өндөлзүүллээ.
Зочин 2024-12-07 202.126.90.178
Яг яагаад зоригтон болоод байгаа нь ойлгомжгүй, улсын цолтоныг давсан гээд зоригтон болчихож байгаа юм уу
B.Munh 2024-12-07 103.168.34.124
Bymbaotgon , Orhonbayr bol ulsiin arslan tsolton bish gedegee udaa daraa notlon haruulsan shuu !