Хотын 9 байршилд дулааны станц барина

Хотын 9 байршилд дулааны станц барина

Хотын 9 байршилд дулааны станц барина

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод дулааны тархмал эх үүсвэрийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг батлаад буй. Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн дулааны хомсдолыг арилгах, гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн дулаанд холбох ач холбогдолтой. Тодруулбал, дараах есөн байршилд дулааны станцыг барина.

Мөн дараах есөн байршилд дулааны станцыг барина. Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

  • 1. Зайсан дулааны станц /28 МВт/
  • 2. Их засаг дулааны станц /50 МВт/
  • 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
  • 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

  • 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  • 2. Залуус дулааны станц /93 МВт/
  • 3. Яармаг дулааны станц /93 МВт/
  • 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  • 5. Шархад дулааны станц /121 МВт/

Мөн 300 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Ѵ дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Төслийн ТЭЗҮ-ийг энэ онд шинэчлэн, баталсан. Түүнчлэн Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүрд нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлахаар төлөвлөж буй. Эл үйлдвэр ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулахаас гадна хог хаягдлын менежментийг сайжруулж, хөрс, орчны бохирдлоос сэргийлнэ.

Танилцуулгын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар “Хойч үедээ эрүүл экологийг үлдээх нь энэ цагийн үеийн хамгийн чухал үүрэг мөн. Тэр ч утгаараа манай улс Хятад улстай хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсон. Иймд эрчим хүч үйлдвэрлэлтээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын туршлагаас судлан хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
23
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-07 139.5.218.239

Цахилгаан байхгүй бол дулааны станц ажиллахгүй ш дээ үүнийг мэддэггүй юм уу???

Avatar

Нэргүй 2024-12-07 59.153.113.62

mash zuv shiidel naadah chin harin yavchih bhdaa

Avatar

Нэргүй 2024-12-07 124.158.123.163

Одоо үед 20-30 мегаваттын станц гэж юу байсын…

Avatar

Ням 2024-12-07 59.153.113.94

Ажлын эхлэл дээр ярьж таниулах нь байх.2025 онд худал үнэн нь тодорхой болно.
Хийж чадвал улсын баатар ч багадана.
Хийж чадахгүй бол далан худалч ч багадана

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.179.31

"Тэгнэ, ингэнэ" гээд л хий хоосон яриад л байх юм?! Хаа байна, тэр 5-р цах.станц, Багануурын ЦСтанц, Таван толгойн ЦСтанц??? Та нар эхлээд оросын тавиулуудаа устгахгүй бол нэг ч ажил ахихгүй шүү!!! МАН "худалч" имижтэй болчихлоо шүү!!!

Avatar

Иргэн 2024-12-07 103.11.195.66

ЗӨВЛӨХ НЭРТЭЙ ЮМНУУДАА СООИОЧЭЭ.

Avatar

Иргэн 2024-12-07 103.11.195.66

ДУЛААНЫ СТАНЦ НЭРТЭЙ УС ХАЛААДАГ УУРЫН ЗУУХ БАРЬЖ ЯАХ ГЭСЭН ЮМ. УЛАМ Л УТАА НЭМЭГДЭНЭ. ТЭГСНЭЭС ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУД БАРИХ ХЭРЭГТЭЙ. ЦАХИЛГААНЫ ХОМСДОЛД ОРЧООД БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ. ДЭЭР ҮЕИЙН УУРЫН ЗУУХ БАРЬЧААД НЭГ Ч ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БАЙЖ МВТ -ААР ЧАДЛЫГ НЬ ЯРЬЖ ХҮН ТӨӨРҮҮЛЖ МӨНГӨ ИДДЭГ ХЭВЭЭРЭЭ БАЙНА ШҮҮ. ОДОО ҮҮНИЙГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛСОН…

Avatar

Үнэн үг 2024-12-07 66.181.179.105

Улаанбаатарыг Хятад аваад юу хийх тухай л яриад байна уу..

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.177.134

2025,2026,2027,2028 эхний хагас жил хүртэл у-б т тэсрэлт болно гэж ялалт байгуулаад хэлснийг чинь мартахгүй

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.176.46

Дулааны станцаа бариад тараах дэд бүтцээ яаж барих вэ Сонгино хайрханы Толгойт хойшоо зуслангийн чиглэл 7 буудал руу цэвэр бохир дулөаны шугам барьна гэвэл үнэмшимээр юм даа

Avatar

Нэргүй 2024-12-07 202.126.90.161

amjih uu,yun olon yum hutsdagiin

Avatar

Нэргүй 2024-12-07 103.212.162.123

урагшаа зайсан шар хад яармаг чинь станцтай ойрхон шүү дээ харин Баруун зүг рүү яагаад барихгүй байгаа юм бэ гол утааны эх үүсвэр чинь Баянхошуу Тахилт толгойт орбит шүү дээ Байгаа газар луугаа дахиж барихаас илүү алслагдсан СХД орхисон байна шүү энэ төсөвтөө

Avatar

Зочин 2024-12-07 66.181.176.171

хотын дарга юм хийгээд бна уу гэхээр ямарч үр дүн харагдахгүй ер нь яриад л бнадаа

Avatar

zochin 2024-12-07 66.181.179.154

utaanaas salax arga gants Atomiin tsaxilgaan stants shuu .. ene yuuch medleggui xordon geed MALNUUUDAA delxii dayar Mongoliig toirood shine Atomiin stants barigdaad baina . ted nar l medexgui bariad baiv gej .. ter ornii xumuus uxaantai yum da .. mongoliin uxer tsarailsan medleggui orkuudaar duurcheed xutsaad baigaa bolxoos .. ter shar nuntagii chin nuntag tuuxii ed baixad n garaaraa barisanch boldog baigaa shuu . barij xaruulaad baixad itgexgui xortoi gej xutsaad baixiimaa ..

Avatar

Зоч 2024-12-07 59.153.115.81

Таван толгойн цахилгаан станцаа бар….Хятадууд хамтрана гэсэн үгээ бол өөрсдөө зайлах цаг чинь болж….

Avatar

zochin 2024-12-07 66.181.179.154

bid nar xytaduudiig ashiglaj buteen baiguulaltaa xiixgui tegeed oor xeneer xiilgex ve , nuursnii tsaxilgaan stants baridagaaraa xytad delxiid terguuldeg .. mash olon yumaaraa delxiid 1 t jagsaj bn . iim orontoi xil daguu baigaa bid xed bariulj avax xeregtei . xen xamgiin sain barij baina ter ulsaar bariulax xeregtei . xytadiig muulax bish bid xarin ashiglaj xamtdaa xogjix yum .. za da tegeed mongold medlegui uls inxenxdee bgaa bolxoor xetsuu yum da..

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.161.5

цагаан давааны хог чинь дуусахаар яах юм бэ мөн бусад дцсын түүхии эд нь хаанаас хангагдах юм учир зүггүй л бүтээн байгуулалт ярьсан улс баих юм төсөв чинь яаж хүрэлцэх юм богд уулыг цоолон метро барина сэлбэ дэд төв баянхошуу дэд төв 20 минутын хэрэггүи хот төсөл хотын шинээр барих гүүрэн байгууламжууд дээр нь 9 ш ДЦС нямбаатраа толгоид чинь багтаж баина уудээр нь үлдэгдэл бродюржуулалт замын шинэчлэлт бодитой юм яриачээ уг нь эхлээд ДС ТАНЦАА баривал дагалдаад цэвэрлэх байгууламж чинь яригдах

Avatar

zochin 2024-12-07 66.181.179.154

xun baisan tsagt xog xayagdal duusaxguie xogoo tog tsaxilgaan oor busad yumnd ashiglax xeregtei

Avatar

966 2024-12-07 103.57.95.142

Зүгээр 5 толгойд цахилгаан станц бариад хот уруу шугам татаад тэндээ нүүрсний нутгийг түлээд цахилгаан ирчэм гаргаад хотыг бага өртөгтэй цахилгаанаар хангаад урагшаа илүүдэл эрчимээ гаргаад байж болно зөвхөн монголын тбр хүсэхгүй байна

Avatar

И.Норовжав АНУ Лос Анжелес 2024-12-07 76.32.162.139

Утааны гол эх үүсвэрийн бүсэд байгаа айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний халаалалтын системд шилжүүлэх эхний түр арга нь шаардлагатай газруудад Дизель станцуудыг тавьж , шугам сүлжээгээ сайжируулах хэрэгтэй. Айл өрхүүд цахилгаан халаалтын хэрэгслэлээ өөрөсдөө бэлтгэх , одоо ч олон айл өрхүүд ашиглаж байгаа .Халаалтын хэрэгслэлийн техникийн нөхцөл , сонголтыг хийхэд хувийн хэвшлийнхэн богино хугацаанд хангачих боломжтой. 1980 оноос өмнө аймгийн төв, сумд дизельтэй байсан шүүдээ.

Avatar

И.Норовжав АНУ Лос Анжелес 2024-12-07 76.32.162.139

Улаанбаатар хотын төвийн хэсгийг утаагаар бүрхүүлээд байгаа гол эх үүсвэр болох Баян хошуу ,Чингэлтэй . Сүхбаатар , Баянзүрх дүүргийн гэр хороололын гал түлж утаа гаргадаг айл өрх, халаалалтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг эхний ээжлжинд сэрүүний улиралд эрчим хүчний халаалт , хийн түлшний галлагаанд шилжүүлэх замаар шийдэх нь хамгийн богино хугацаанд , өртөг , хөрөнгө оруулалт багатайгаар шийдэж иргэдийн эрүүл ахуйд учраад байгаа хорт хөнөөлөөс аврах үндсэн арга юм.

Avatar

И.Норовжав 2024-12-07 76.32.162.139

Гэр хороололын айл өрхийг дулааны усан халаалатаар холбох нь нэг километр сүлжээнд ногдох ачаалал багатай буюу айл өрхийн тоо цөөн учир нэгж өрхөд ногдох хөрөнгө оруулалт харьцангуй их байх юм, нөгөө талаар 200 мянган айл өрхийг халаалалтын сүлжээнд холбож дуусах хүртэл хэдэн арван жил утаатай байсаар л байх болно. Хөрөнгө оруулалтын өгөөх муутай , олон жил хугацаанд хийгдэх , ашиглалтын өндөр зардалтай ажлыг хийж утаагүй болох буруу бодлогыг төлөвлөөд байдаг нь ямар зорилготой юм

Avatar

Нэргүй 2024-12-07 139.5.217.58

Одоо байгаа 3,4 р цахилгаан станцын утаа чинь Яармаг уруугаа орж ирээд байна. Зайтай барь л даа. Эсвэл ганц атомын цахилгаан станц барьж болно.

Avatar

Эх оронч 2024-12-07 103.168.34.209

Хуцдаг п***а вэ? ДЦС одоо ямар ч хэрэггүй. Ядахдаа ганц ширхэг АЦСбарил даа. Энэ балиар утаанаас чинь салмаар байна ш дээ. Яасан муухай эргүү, мулгуу, мунхаг, мугуйд толгой вэ?

Avatar

Зочин 2024-12-07 59.153.112.248

энэ эргүү чинь бас юу гэж хуцаад байгаан бээ өмнөх утаагаа яая гэж байж 9 дулааны станц барина ч гэх шиг энэ ер нь эрүүл үү удахгүй шар хадны зочин болж очиж магад шүү

Avatar

Зочин 2024-12-07 202.9.46.154

ац минь чи монголоос зайлаад өгөөч гуйж байна жингэр минь

Avatar

Нэргүй 2024-12-07 203.91.115.45

МАН бүтээн байгуулалт хийнэ гэж юу байх вээ АНы эхлүүлсэн 2 гч гүйцэд дуусгаагүй байж

Avatar

Нэргүй 2024-12-07 202.9.40.230

Монголчууд бид хоёр хөрштэйгээ хамт л хөгжихөөс өөр ямар ч зам байхгүй. Тэдний туслалцаа дэмлэгийг авч хурдан хөгжихөө бодох хэрэгтэй. Ялангуяа хятад орныг түшиж, хөлд нь сууж бүтээн байгуулалтаа хийж чадвал бид л хожино. Улаанбаатар хотын дарга сайн ажиллаж ирсэн. Энэ байдал нь АН-ын гишүүд болон тэднийг дэмжигч гэх хүмүүс бол таалагддаггүй. Гол нь МАН-ын хүн гэдгээр нь түүнийг үнэлж цэгнэдэг. Уул нь хийсэн ажлаар нь дүгнэмээр. Нямбаатарыг тэд Нянбаатар гэж хочилдог.

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.180.148

erdeneted bas barij uguuch bairnuud ni huiten gantshan stantstai denduu hulduh ni halaalt bhgui shahuu arai dendlee 2 bval arai dr boloh bh da

Avatar

Жк 2024-12-07 122.201.31.56

НИХ төлөөлөгчид гэж хувцасны голууд байх юм.Бүгд б**с долоогч нар өөрсдийн толгойгүй хүний үгээр явдаг сургуультай амьтад юм байна

Avatar

ХД 2024-12-07 122.201.31.56

Хотын дарганцар гуай янз янзын үлгэрүүд яриад байх юм эхлээд татвараа төлдөггүй,оношилгоонд ордоггүй машинаа журамлаач

Avatar

Ить 2024-12-07 66.181.176.67

яаж энэ хэдэн хэнтийн тэнэгүүдээс салийдаа гэж байтал сонгинохайрхан дүүрэгийн оркууд гаргаад ирихийн тэнэгүүдэд тэнэгийн үг таалагддаг бололтой

Avatar

Нэргүй 2024-12-07 103.57.93.78

үнэн үү, харж л байхаас

Avatar

Нэргүй 2024-12-07 139.5.217.17

х*******н доор ч лав гүнзгий орлоо доо…

Avatar

зочин 2024-12-07 59.153.115.206

Энэ олон эзэнгүй байшинд дулаан өгч байхаар хүн амьдраагүй байранд дулааныг хөлдөхгүй хэмжээнд барьж халаалтын зардлаа хэмнэх арга байдаггүй юмуу, ихэнх байгууллагууд халаалт нь хэтрээд цонхоо онгойлгочихсон халууцаад сууж байх юм, энэнд шийдэл алга уу? дулааны тохируулга, тоолуурмэтийг ашиглаж дулаанаа хэмнэх таоаар бодолцооч

Avatar

Нэргүй 2024-12-07 223.186.95.38

Утаан дээр хятад тоглож урхинд нь орж бх юм даа өөрсдийнхөөрөө хөгжих хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.190.205

төлгөн коммунист чинь шүгэлдэж өгч бнда. 9 Дулааны станц барина л гэнэ. яаж энэ олон дулааны станц руу нүүрс зөөнөө. дураараа ч гуцаж бна

Avatar

bayr 2024-12-07 202.179.27.153

huviin umchiig daichlan huraah huulia batluulcan oron suustjuulah tuluvluguu neriin dor mungu ideh gej uliarch bna daa

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.179.49

Хамаагүй ш****г болжээ энэ маань.

Avatar

Нэргүй 2024-12-07 207.213.187.63

Одоо бүр Хятадгүй юм байхгүй боллоо л доо…..1990 оноос өмнө манай МАХН чууд хойшоо гүймхий байсан одоо үр төл МАН-чууд нь урагшаа гүймхий…..манай 3-дагч хөршийн бодлого бүр замхрах шахуу болж байна уу даа

Avatar

Нэргүй 2024-12-07 66.181.186.42

Сайхан их мөнгө идэх нь.

Avatar

Нэргүй 2024-12-07 207.213.187.63

Манай МАН-чуудыг Хятадууд мөнгө зоос эд агуурсаар урхидсан байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж