Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжор тэмцээн Шанхай хотноо үргэлжилж байна. Анх тив, бүс нутаг бүрээс шалгарсан дэлхийн шилдэг 24 багтай эхэлсэн тэмцээн удахгүй найман багийн дунд үргэлжилнэ. Өчигдөр/2024.12.06/ Монголын "The MongolZ" баг плей-оффын эрхээ авч, бас нэгэн түүхэн амжилтын эзэд болов.
ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
"The MongolZ" баг Ази, Номхон далайн бүс нутгаа төлөөлөн гурав дахь удаагаа Мэйжорт шалгарсан. Өмнө нь энэ бүс нутгаас хоёрхон баг Мэйжорт өрсөлддөг байсан бол өнгөрсөн Мэйжорын "The MongolZ"-ийн сайн амжилтын ачаар Азид дахин нэг эрхийг нэмж өгсөн. Улмаар гурван баг энэ удаагийн Мэйжорт өрсөлдөв. Монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest", Хятадын "Rare Atom" багууд нээлтийн шатаа давж чадаагүй. Харин "The MongolZ" баг плей-оффын шатанд шалгарсан Мэйжорын түүхэн дэх анхны Ази баг болжээ.
Энэ хүртэлх замдаа тэд дараах багуудыг дараалан ялаад байна.
- Хятадын "Rare Atom"
- Бразилын "MIBR"
- Германы "GamerLegion"
- Германы "G2"
- Германы "MOUZ"
- Норвегийн "HEROIC"
Эдгээр багуудын эсрэг есөн мап буюу есөн ээлжийн тоглолт хийхдээ ердөө ганцхан ээлжийн тоглолтод л ялагдсан үзүүлэлттэй байна. Өчигдөр "HEROIC"-ийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, плей-оффын эрхээ авсаны дараа М.Азбаяр буюу "Senzu" ярихдаа "Бид уг нь ганц ч мап хожигдохгүй Мэйжорт түрүүлье гэж бодсон юм" гэжээ.
The MongolZ баг 13 тоглолт дараалан хожоод байна.
ӨМНӨ НЬ ЯМАР АЗИ БАГ ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ БАЙСАН БЭ?
Дээр дурдсанчлан энэ оны эхэнд болсон Копенхагены Мэйжорт "The MongolZ" баг анх удаагаа нээлтийн шатаа давж, түүх бүтээсэн. Тэднээс өмнө энэ шатыг Хятадын "TYLOO" баг 2018 онд давж байв. Лондонд болсон тус Мэйжорт "TYLOO" баг эхний шатаа 3-2 гэсэн амжилттай давсан ч дараагийн шатандаа 1-3 гэсэн амжилттай хасагджээ. Харин одоо энэ амжилтыг "The MongolZ" баг ахиулж, сүүлийн шатандаа шалгарав.
Үүгээрээ "The MongolZ" баг Азийн "CS2"-ийн түүхэн дэх хамгийн агуу баг гэж нэрлэгдэх болзлоо хангаад байна.
Тэднийг ийм өндөр амжилт үзүүлэхэд мэдээж дэмжлэг туслалцаа, ивээн тэтгэгч байгууллага хамгийн чухал нь байв. Олон улсын букмекейрийн 1XBET нь The MongolZ-ийг мэргэжлийн ур чадвар, өрсөлдөх чадварыг өндөр түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Санхүүгийн дэмжлэгээс гадна түншлэл нь тус багийн брэндийн харагдах байдлыг нэмэгдүүлж, хөгжөөн дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлж, тэмцээнд амжилттай оролцоход шууд хувь нэмэр оруулсан. Энэхүү харилцаа нь "The MongolZ"-ийг зорилгодоо хүрэхэд тусалсан төдийгүй дэлхийн цахим спортын салбарт тасралтгүй өсөлт, амжилтын үндэс суурийг тавьсан юм.
ОДОО ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
Аварга багийг тодруулах плей-оффын шат арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эхэлнэ. Нийт найман баг өрсөлдөх бөгөөд хожигдсон нь шууд хасагдах дүрэмтэй. Одоогоор Францын "Vitality", Монголын "The MongolZ", Германы "G2" багууд эрхээ аваад байна. Өмнөх Мэйжорын аварга Украины "NaVi" багийн нөхцөл байдал адармаатай байна. Тэд одоо ганцхан хожигдоход л тэмцээнээ өндөрлүүлнэ. Одоогоор энэ Мэйжорт хожигдол амсаагүй хоёр баг байгаа нь "Vitality", "The MongolZ" нар. Францын багийн хувьд бүр нэг ч мап хожигдоогүй гэх сүрдэм амжилттай. Мөн тэднийг "The MongolZ" түүхэндээ хожиж байгаагүй гэх тааруу үзүүлэлт бий.
Нэргүй 2024-12-07 66.181.177.130
чингис хаан тактикын дайнаар дэлхийг эзэлсэн цусанд байгаа
Нэргүй 2024-12-07 59.153.112.186
онгирч баыгаад гусчтхааа
зочин 2024-12-07 66.181.160.97
Ямарррр гоё вэ… Яасан сайхан бэээ… Ингэээллл 3сая Монголчууд цаанаасаа л нэг өөр шүүүүүү
амьдраллага 2024-12-07 202.9.46.173
ингээд томроод эхэлдэг ш дээ, зүгээр даруухан бгаач, одоо хожигдчихоод бөөн уйлаан майлаан болно доо
Нэргүй 2024-12-07 66.181.166.134
жаахан даруухан бгаач!!!
Зочин 2024-12-07 59.153.113.216
Амжилт залуусаа. Анхаарал сэрэмж алдахгүй тактикаа зөв боловсруулаад нэг хүн шиг тоглоно шүү.
Нэргүй 2024-12-07 202.9.40.230
Дүү нарыгаа тэврэн авч үнсье. Та бүгд Чингисийн Монголын нэрийг дэлхийд дуурсгаж байна. Одоо дахиад нэг алхвал зорилгодоо маш их ойртох болно. Та нарт тийм боломж бүрэн байна. Одоо хүн бүр бүх анхаарлаа төвлөрүүлэн тоглож Монголчууд бид бүгдийгээ баярлуулаарай. Амжилт хүсье
хүннү 2024-12-07 202.9.46.167
Монголын багийханд амжилт хүсэе. Төрийн тэргүүн, ЗГ энэ хүүхдүүдийн амжтлтыг үнэлэх ёстой шүү. Энэ хүүхдүүд Мэйжорт түрүүлж аварга болвол тус бүрийг нь 100 саяар шагна.
Нэргүй 2024-12-07 202.9.46.173
тэртэй тэргүй өөрсдөө хэдэн зуун мянган доллар олж бгаа юм чинь шагнаж хэрэггүй
Нэргүй 2024-12-07 202.126.90.249
үнэн2
Нэргүй 2024-12-07 202.21.112.154
улсаас шагнаж байхаар олон улсаас авах шагналын мөнгөний татварыг нь тэглээд өгчихбөл том шагнал болно. гадаадаас бага ч гэсэн валют оруулж ирж байгаа хүүхдүүд. за тэгээд алтан гадас, хөдөлмөрийн баатар одонгоор шагна гээд солиороод унав. чадаж байвал шагналынхаа мөнгөөр сайхан амьдрахад л болоо ш дээ. спорт ч мөн адил