Румыны сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэв

Хуучирсан мэдээ: 2024.12.07-нд нийтлэгдсэн

Румыны сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэв

Румыны сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэв

Румыны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр түр хойшлогдов. Тодруулбал, Москваг дэмжигч гэдгээрээ алдартай нэр дэвшигч эхний шатны сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан тул тус улсын Үндсэн хуулийн цэц дүнг хүчингүй болгожээ. Бие даан нэр дэвшиж, "TikTok" дээр идэвхтэй сурталчилгаа явуулсан Калин Жоржеску өнгөрсөн сарын санал хураалтаар тэргүүлсэн. Гэсэн хэдий ч Баасан гаригт /2024.12.07/ түүний ялалтыг цуцлах шийдвэр гарчээ. Улмаар хоёрдох шатны санал хураалтыг Ням гаригт явуулахаар төлөвлөж байгаа ч албан ёсны өдөр тодорхойгүй хэвээр байна.

Үндсэн хуулийн цэцээс дахин сонгуулийг шударга, хууль ёсны явуулах тал дээр хичээх болно гэж мэдэгдэв. Одоо эрх баригчид санал хураалтын өдрийг тогтоох ёстой. Энэ талаар засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөс ямар шалтгааны улмаас дүнг цуцлах болсон тухай асуухад "Оросын талыг баримтлах үзэл санааг түгээхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр системтэйгээр сурталчилж байсан. Жоржескугийн тухайн бичлэгүүд Лхагва гаригт ил болсон" гэж мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж