Ираны уран олборлолт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2024.12.07-нд нийтлэгдсэн

Ираны уран олборлолт нэмэгджээ

Ираны уран олборлолт нэмэгджээ

Иран улс баяжуулсан уран үйлдвэрлэлтээ нэмэгдүүлсэн явдалд НҮБ-ын Цөмийн хяналтын байгууллагын тэргүүн санаа зовж буйгаа илэрхийлэв. Тодруулбал, Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) ерөнхий захирал Рафаэль Гросси хэлэхдээ, Иран улс баяжуулсан ураны нөөцөө 60 хувь хүртэл нэмэгдүүлж байгаа нь цөмийн зэвсгийн цэвэршилтээс доогуур түвшинд байна гэжээ.

Энэ нь сүүлийн саруудад Сири, Ливан, Газын зурваст болж буй мөргөлдөөний улмаас Тегеран хариу арга хэмжээ авахын тулд цөмийн зэвсэг болон холбогдох зэвсгийг үйлдвэрлэж байж магадгүй гэх хардлагыг төрүүлжээ.

Гросси хэлэхдээ "Тегераны өмнөд хэсэгт байрлах Фордогийн цөмийн станцын хоёр центрифугийн каскад руу хэсэгчлэн баяжуулсан уран нийлүүлж байгааг нотолсон" гэсэн байна. Тэрбээр төлөөлөгчдийн хамт цөмийн станцын үйл ажиллагааг тандаж, UF6 (уран) олборлолт шинэчилсэн байгууламжид явагдаж байгааг илрүүлсэн бөгөөд сард 34 кг 60 хувийн уран олборлож байгааг олж тогтоожээ. Тиймээс Гросси ОУАЭА-аас Фордог хамгаалалтад авч, Иранд заагдсан хэмжээнээс их уран олборлож, буруу зүйлд ашиглахгүй байхыг яаралтай сануулах хэрэгтэй гэж мэдэгдэв.

Мөн цөмийн зэвсэг, холбогдох зэвсгийн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхгүй байхыг баталсан албан ёсны баталгааг Ираны засгийн газраас шаардах ёстой гэж үзэж байна.

Ираны хувьд цэргийн цөмийн хөтөлбөртэй гэдгээ үгүйсгэж буй. Гэсэн хэдий ч сүүлийн 10 жилд тус улсын олборлолт нэмэгдсэн нь цөмийн хөтөлбөр хөгжүүлэх бүх боломж байгааг Гросси онцолсон. Тэрбээр "2015 оны Иран нь 2025 оны Ирантай ямар ч холбоогүй. Иран 60 хувийн [уран] олборлолтыг илүү өндөр түвшинд эхлүүлж байгаа нь хэрэв тэд хүсвэл цөмийн зэвсэгтэй болоход шаардлагатай хэмжээний нөөцтэй болно гэсэн үг. Тиймээс бид энэ талаар тал дээр яаралтай анхаарал хандуулах ёстой" гэж эрх баригчдад уриаллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж