Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал тогтоох гэсэн оролдлого нь улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэж, түүнд импичмент зарлах болсноос хойш анх удаа ард түмнээсээ уучлалт гуйлаа.
Тэрбээр хоёр минут үргэлжлэх илтгэлдээ "Онц байдал зарлах болсон нь төрийн үйл хэрэгт хариуцлагатай тал бий болгох гэсэн миний цөхрөлөөс үүдэлтэй. Ард иргэдээ цочирдоход хүргэж, түгшүүр төрүүлсэндээ гүнээ харамсаж байгаа тул чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Миний бие онц байдал зарласантай холбоотой хууль эрх зүйн болон улс төрийн хариуцлагаас зайлсхийхгүй болохоо мэдэгдэж байна" гэжээ.
Юн Сук Ёл энэ долоо хоногийн Мягмар гаригийн орой /2024.12.03/ цэргийн онц байдал гэнэт зарласан. Энэ нь Хойд Солонгосын талыг баримтлагч Либерал Ардчилсан намын зүгээс дээд шатны прокуроруудыг огцруулах, ирэх оны засгийн газрын төсвийн төслийг няцаасантай холбоотой гэж тэрбээр мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч зургаан цагийн дотор хууль тогтоогчид Үндэсний ассамблей руу цэргийнхний хаалтыг сөрөн орж, санал нэгтэйгээр онц байдлыг цуцалсны дараа ерөнхийлөгч Юн Сук Ёл ухрахаас өөр аргагүйд хүрсэн.
Мөн түүний эрх баригч намын тэргүүн өчигдөр /2024.12.06/ Юн Сук Ёл дахин онц байдал зарлах магадлал өндөр учир ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нь яаралтай түдгэлзүүлэх ёстой гэж мэдэгдсэн.
Үүнийг Юн Сук Ёл иш татан, уучлалт гуйж буй бичлэгтээ "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шатны хоёр дахь оролдлого огт хийхгүй" гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн "Би намдаа улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах арга барилыг даатгах болно, тэр дундаа бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа намын шийдвэрийг хүндэтгэх болно. Санаа зовоосон асуудал үүсгэсэндээ би ард иргэдээсээ уучлалт хүсч байна" гэж хэлээд Юн Сук Ёл индэр дээрээс бууж бөхийсөн байна.
Цэргийн онц байдал зарласан нь хэдий богино хугацаанд байсан ч улс орон даяар цочрол, уур хилэнг дагуулсан. Учир нь 1980-аад онд ардчиллын төлөөх урт удаан, цуст тэмцэлд ялахаас өмнөх цэргийн дарангуйллын үед тогтоосон харгис журам учир ард иргэдийн даван туулж, мэдэрсэн гүн шархыг сэдрээсэн явдал болсон гэж ажиглагчид үзэж буй. Өмнөд Солонгос нийт долоон намтай бөгөөд парламентын олонх нь сөрөг хүчний Либерал Ардчилсан нам юм. Онц байдлын дараа эрх баригч Ард түмний хүч нам Юн Сук Ёлын эсрэг импичмент явуулахыг эсэргүүцэж байсан бол сөрөг хүчний намууд дэмжиж байв. Гэсэн хэдий ч эрх баригч намын Хан Дук Хун импичментийг намын хоёр гишүүний хамт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр орой орон нутгийн 19:00 цагт Үндэсний ассамблей цугларч санал хураалт явуулахаар төлөвлөж буй.
иргэн 2024-12-07 59.153.113.36
Тэр үл бүтэх эхнэрийнх нь ажиллагаа байх даа.
Нэргүй 2024-12-07 139.5.218.206
Хоёрын хооронд арчаагүй амьтан, эр хүн биш.
Орчуулга 2024-12-07 59.153.115.116
Энэ орчуулгандаа жаахан анхаарвал яадаг юм бэ? Мэдээг ийм хэл ярианы бэрхшээлтэй болов уу гэмээр хүмүүс бичээд байхаар хэл соёлд аюултай. Танай сайт үүн дээр анхаарах нь зүйтэй байна. Их олон уншигчтай шүү дээ
Нэргүй 2024-12-07 202.126.89.205
Марзан орк,,,
Нэргүй 2024-12-07 66.181.190.84
шар хад руу яв